Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 305/ШШ2025/00385

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, Сүхбаатарын талбай 02 *** Тауэр 8 давхарт “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б-ийн Б-д холбогдох,

үндсэн зээл 2,987,162.63 төгрөг, зээлийн хүү 338,532.04 төгрөг, нэмэгдүүлсэн 3,323.01 төгрөг, нийт 3,329,017.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б-ийн Б нь “Т  ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.03.11-ний өдөр ЗГ2024031111185 тоот гэрээний дагуу iphone15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 3,329,017.68 төгрөгийг хариуцагч Б-ийн Б-аас  гаргуулах гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 3,329,017.68 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох үндсэн зээл 2,987,162.63 төгрөг, зээлийн хүү 338,532.04 төгрөг, нэмэгдүүлсэн 3,323.01 төгрөг, нийт 3,329,017.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…“Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 3,329,017.68 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,214 төгрөгийн тал хувь 34,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,107 төгрөгийг улсын орлогоос, 34,107 төгрөгийг хариуцагч Б.Б аас тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б овгийн Б-ийн Б-д холбогдох үндсэн зээл 2,987,162.63 төгрөг, зээлийн хүү 338,532.04 төгрөг, нэмэгдүүлсэн 3,323.01 төгрөг, нийт 3,329,017.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б  нь 3,329,017.68 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,214 төгрөгийн тал хувь 34,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,107 төгрөгийг улсын орлогоос, 34,107 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж “Т  ББСБ” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ