| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00347/И |
| Дугаар | 305/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 305/ШШ2025/00374
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********, “Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** тоотод оршин суух Н-ийн А-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,090,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,090,848 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н.А нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 240323-2458960 дугаартай 660,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 5,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Н.А нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 306 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 1,090,848 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Н.А-гаас мөнгөн хөрөнгө гаргуулж, “Т”ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: ““Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А /РД:Д**********/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,090,850 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.А-д холбогдох 1,090,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч “Т ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г-ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25/547 дугаартай “хариуцагч Н.А /РД:*********/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,090,850 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна…” гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,730 төгрөгийн тал хувь 15,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,365 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.А-д холбогдох 1,090,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,730 төгрөгийн тал хувь 15,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,365 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА