| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00425/И |
| Дугаар | 305/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00387
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, *** гудамж, ***тауэр *** тоот, “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** гудамж, ***-р байр, ***тоотод оршин суух, Б-н А-д холбогдох,
үндсэн зээл 2,194,172.05 төгрөг, зээлийн хүү 329,111.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,382.44 төгрөг, нийт 2,529,665.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “М барыдаалан зээлдүүлэх газар” ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Б.А нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр В3002405112 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,799,900.00 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. М барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч Б.А 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн.
Зээлдэгч Б.А нь зээл авснаас хойш үндсэн зээл 605,727.95 төгрөг, хүү 560,938.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,211.82 төгрөг нийт 1,167,878.67 төгрөг төлсөн. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 123 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Иймд зээлдэгч Б.А тэй байгуулсан В3002405112 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,529,665.83 төгрөгийн өр төлбөрийг “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.А нь М барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 2,529,665.83 төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б-н А-д холбогдох үндсэн зээл 2,194,172.05 төгрөг, зээлийн хүү 329,111.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,382.44 төгрөг, нийт 2,529,665.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Б.А нь М барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 2,529,665.83 төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,425 төгрөгийн тал хувь 27,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,712.5 төгрөгийг улсын орлогоос, 27,712.5 төгрөгийг хариуцагч Б.А-гээс тус тус гаргуулж “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б-н А-д холбогдох үндсэн зээл 2,194,172.05 төгрөг, зээлийн хүү 329,111.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,382.44 төгрөг, нийт 2,529,665.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А нь 2,529,665.83 төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,425 төгрөгийн тал хувь 27,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,712.5 төгрөгийг улсын орлогоос, 27,712.5 төгрөгийг хариуцагч Б.А-гээс тус тус гаргуулж “М барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ