Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00399

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** оршин суух Б-ын З-д холбогдох

600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бөхбатын Золжаргал нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

3. Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бөхбат овогтой Золжаргалд холбогдуулан барааны үнийн үлдэгдэл болох 600,000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг төлбөрийг Б.З нь бүрэн төлж дууссан. Иймд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Зд холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч ““Ц” ХХК-ийн захирал С.Д-гийн  2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “хариуцагч Б овогтой З-д холбогдуулан барааны үнийн үлдэгдэл болох 600,000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг төлбөрийг Б.З нь бүрэн төлж дууссан. Иймд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна…” гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,266 төгрөгийн тал хувь 8,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,133 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.З-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,266 төгрөгийн тал хувь 8,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,133 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                            

ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА