| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00420/И |
| Дугаар | 305/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** байх Т ББСБ-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** оршин суух Н-ийн О-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,751,159.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ББСБ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н.О нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 426066 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-136983 дугаар 93001-136984 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,511,145.47 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,180,307.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,706.60 төгрөг, нотариатын зардалд 27,000.00 төгрөг, бүгд 4,751,159.49 (дөрвөн сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун тавин ес зууны дөчин ес) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.О-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.О “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 4,751,159.49 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь Н-ийн О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,751,159.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Н.О нь ... “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 4,751,159.49 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 4,751,159.49 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,969 төгрөгийн 45,484.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 45,484.5 төгрөгийг, хариуцагч Н.О-с 45,484.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-ийн О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,751,159.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,969 төгрөгийн 45,484.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 45,484.5 төгрөгийг, хариуцагч Н.О-с 45,484.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА