Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00143

 

 

                                  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ...................... сум дахь сум дундын ....... газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................ багт оршин суугч Г.П 2,032,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ……… газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар иргэн Г.П цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 2,032,286 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.1.4 эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэж заасан. Гэтэл Г.П нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 2,032,286 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт …..төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ……. төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд …… тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г.П 2,032,286 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ……газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус прокурорын газраас Г.П холбогдуулан 2,032,286 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.П нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд Г.П холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын …… газар хариуцагч Г.П 2,032,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...........газраас Г.П холбогдуулан 2,032,286 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.П нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд Г.П холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.П 2,032,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ