Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

1. Нэхэмжлэгч ****нь хариуцагч ****д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч **** нь гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг өгөхийг зөвшөөрч, маргаагүй байна.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Учир нь: Гэрлэгчид болох ****, *** нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд 2010 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү****, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү**** нарыг төрүүлсэн, талууд тусдаа амьдрах үеэс хүү ****, ****нар нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 253 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лобаратори “Номундалай” цогцолбор сургуулийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дүгээр тодорхойлолт, Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.

5. Нэхэмжлэгч ****гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг “...****нь олон хоногоор архи уугаад явдаг, гэртээ тогтмол байдаггүй, гадуур хоногдог байсан тул 2022 оноос хойш бид тусдаа амьдрах болсон...гэж тодорхойлсон, хариуцагч **** нь “... гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч дахин эвлэрч амьдрах боломжгүй...” талаар шүүх хуралдаанд тайлбарласан, зохигч нь 2022 оноос хойш тусдаа амьдарчээ.

6. Гэрлэгчид нь 2022 онд тусдаа амьдарч байх үедээ Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч гэрлэгчид эвлэрээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон талаарх тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл,  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 131/ЭТ2022/00406 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсан, шүүхээс гэрлэгчдэд дахин эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй болох нь талуудын тайлбараас тодорхой байх тул хүүхдүүдийн эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхийг хангаж, гэрлэгчдэд эвлэрэх хугацаа тогтоохгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.” гэж зааснаар зохигч нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцсон байх тул 2010 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ****, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү **** нарыг эх ****ийн асрамжид үлдээв.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг ****нь 2010 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн  хүү ****, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ****  нарыг  тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс сар бүр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.

9. Иймд эх ****, эцэг ****нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

10. Зохигч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** овогт *** ****, **** овогт *** **** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ****, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү **** нарыг эх ****ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ****г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ****ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг ****аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.БАТЗАЯА