Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00338

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *н****ь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч ********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд Баянхонгор аймагт төрсөн. 56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүнсний дэлгүүр нарийн боовчноор ажилласан байдлыг тогтоож өгнө үү.гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 951 дүгээр  лавлагаа, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар тушаал,  түүний хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар тушаал, түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ******нарын мэдүүлгийг авч, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******ХААТР-1 баримтыг нотлох баримтаар гаргуулсан  болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч **** нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж  ажиллаж байсан болох нь түүний Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 951 дүгээр  лавлагаа, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъя Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар тушаал,  хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тушаал, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс * ХААТР-*****1 маягт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч******* нарын  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч *****1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч * улс********ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА