2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/00414

 

2025             05            30                                       193/ШШ2025/00414

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******ны *******од оршин суух, ******* /*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* гэх хаягт байрлах, “*******” ХХК /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 2.677.989.472 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 744.891.851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.,

Гэрч: , Ю.,

Орчуулагч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 756.376.106 төгрөг, “” ХХК-ийн захирал Ж., хувьцаа эзэмшигч нар 2022 онд өөрийн борлуулахаар авч явсан арматурын үнэ 903.484.506 төгрөг, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж., нарын 2023 онд үйлдвэрлэсэн арматураас өөрийн борлуулсан арматурын үнэ 77.818.940 төгрөг, “*******” ХХК-ийн өмнөх өрөнд 2021-2023 онд тус тус төлсөн 940.309.920 төгрөг, нийт 2.677.989.472 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...би Налайх дүүргийн ******* ны , /1, /2 тоотод байрлах “*******” ХХК-ийн өмч болох төмрийн үйлдвэрт үйл ажиллагаа явуулахаар 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг тус компанитай байгуулан хөрөнгө оруулалт хийн өнөөг хүртэл ашиглан төмөр боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тус үйлдвэр нь шууд үйлдвэрлэлийн ажил явуулах боломжгүй байсан тул ******* 1.155.499.731 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдан авч засан сайжруулан төмөр боловсруулах үйлдвэрийн ажлаа эхлүүлсэн боловч “*******” ХХК-ийн гэрээгээ зөрчин үйлдвэрлэлийн ажиллагаа явуулах боломжгүй болгоод байна. “*******” ХХК-аас авлагатай гэсэн хүмүүс ирж танай компанийн захирал Ж. надад арматур өгнө гэж мөнгө авсан, зээлсэн, чамаас өмнө танай компаниас би авлагатай байсан гэх мэтээр мөнгө нэхэн зарим нь айлган сүрдүүлэх, үйлдвэрлэлийн ажилд саад болох үйлдэл удаа дараалан гаргах болсон. “*******” ХХК-ийн тохирлын 306/2******* гэрчилгээний хүчинтэй хугацаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дууссан ба тохирлын гэрчилгээгээ сунгуулж өгөөгүйгээс шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоод байна. Ж., нар түрээслэгч *******-ийн өөрийн хөрөнгөөрөө үйлдвэрлэл эрхлэн бий болгосон арматурыг нь бусдад борлуулсан ч олсон орлогоо эргүүлэн өгөхгүй байгаа тул түрээслэгч ******* нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эргэлтийн хөрөнгөгүйгээс төлөвлөсөн хэмжээндээ явуулах боломжгүй болж ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй харилцагч байгууллага хувь хүмүүст ихээхэн хэмжээний өртэй болоод байгаа тул нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

1.1. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч Ж.той Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйл, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж талуудын тохиролцоог удирдлага болгон хамтран ажиллах гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ мөн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан. Хамтран ажиллах гэрээнд заасан нөхцөлөөр “” ХХК нь өөрийн эзэмшлийн үйлдвэрийн талбай үйлдвэрийн тоног төхөөрөмж, эрчим хүчний байгууламж албан тасалгаа болон бусад эд хөрөнгө үйлдвэрийн тусгай зөвшөөрөл бүхий бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ******* нь үйлдвэр эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт оруулж өөрийн технологийг ашиглан Ган гулдмай арматур, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажилласан. ******* хамтран ажиллах нөхцөлөөр “” ХХК-ийн 2022 оноос өмнөх үүссэн дараах өр төлбөрийг барагдуулахаар сар бүр 1.5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр барьцаатайгаар 1.300.000 юанийг тэр үед талуудын тохиролцсоноор 1 юанийг 463.6 төгрөг буюу 602.690.125 төгрөгийг зээлдүүлсэн. 269.210.088,58 төгрөг. Үүнд: Нэмэгдсэн өртгийн албан татвар 238.860.069 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр, 63.846.632,29 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 125.833.489 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид цахилгаан эрчим хүч ашигласны өр, Багахангай, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 87.000.000 төгрөгийн өрөнд “*******” ХХК-ийн үйлдвэрийн газар объектыг битүүмжлэн хураасан тул түүнийг барьцаанаас чөлөөлөх, “*******” ХХК-ийн ажилчдын цалингийн өр, үйлдвэрийн ослоор нас барсан Монгол ажилчдын оршуулгын зардлын өр, газрын төлбөр болон бусад өр төлбөр 56.799.915 төгрөгийн өрийг тус тус төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн болно. Нийт үндсэн зээл 602.690.125 төгрөг, зээлийн хүү 153.685.981 төгрөг, нийт 756.376.106 төгрөгийг *******-д эргүүлэн төлөх ёстой ч өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Дээрх зээлтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэгч талаас шүүхэд өгсөн нотлох баримтын 1 дүгээр ботийн 159-190 дүгээр хуудсанд байгаа санхүүгийн баримтууд зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээ, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, “*******” ХХК-ийн дүрэм, газар эзэмших гэрээ, газрын цахим сангийн тодорхойлолт, кадастрын зураг, санхүүгийн баримт, Тээвэр хөгжлийн банкад *******-ний эзэмшдэг тоот дансны гүйлгээний хуулгануудаар тус тус нотлогдох болно. Хавтаст хэргийн 168 дугаар хуудсанд байгаа 1.300.000 юанийн гүйлгээний дүнг 541.553.036 төгрөг гэж буруу бичсэн алдааг энэ тайлбараар залруулж 602.690.125 төгрөг болгон залруулсан. ******* хамтран ажиллах болон түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор нийт 429.808.320 төгрөгөөр сэлбэг материал тоног төхөөрөмж худалдан авч, үйлдвэрийг сэргээн засварлаж хэвийн ажиллагааг хангах зорилгоор Төмөр уяраах зуухыг галд тэсвэртэй тоосгоор шинэчлэн барьж байгуулах, гүний худаг шинээр байгуулсан. Арматур цувах, төхөөрөмж хэвлэх бул, трансформатор 1000 кв, өндөр өндөр хүчдэлийн шит, гүүрэн краны мотор эд анги, индукцийн тогоо,  цахилгаан хуваарилах шит тоног төхөөрөмж зэргийг худалдан авч суурилуулсан. Эдгээр засвар шинэтгэлийн ажилд Монгол ажилчдын цалинд нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар, Бүгд найрамдах Хятад Ард Улсаас мэргэжлийн ажилчдыг авчирсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улс ковидын хөл хориотой байсан тул Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсаар дамжуулан Монгол Улсад авч ирсэн, ажилчдыг буцаасан зардал, цалин нийт хангамж ажилчдын хоол болон бусад зардалд 2.883.091 төгрөг зарцуулсан. Нийт 725.691.411 төгрөгийг дээрх ажилд зарцуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн нотлох баримтын 1 дүгээр ботийн 261-272, 273-288 дугаар хуудсанд байгаа төлбөрийн баримтууд түүний орчуулга болон 2 дугаар ботийн нийт баримтууд Тээвэр хөгжлийн банк, *******-ний эзэмшдэг тоот дансны гүйлгээний хуулгууд, бусад банкнуудын гүйлгээний хуулгууд, “*******” ХХК-ийн санхүүгийн баримтаар нотлогдож байгаа болно. ******* 2022 онд 1787 тонн буюу 487 кг хаягдал төмөр худалдаж авсан. Үүнд: “*******” ХХК-аас авсан 150 тонн төмөр байгаа. Нийт 804.572.900 төгрөг, дунджаар 1 тонныг нь 450.000 төгрөгөөр худалдаж авсан. 2023 онд 1025 тонн буюу 89 кг хаягдал төмрийг нийт 480.000 төгрөгөөр худалдан авсан. 2022, 2023 онууд нийт 1.296.493.600 төгрөгөөр 2.813 тонн, 377 кг төмөр худалдан авч, үйлдвэрийн хэрэгцээнд 2.698 тонн 377 кг 115 тонн үлдэгдэл байгаа. Нотлох баримтыг шүүхэд манай талаас гарган өгсөн ба энэ нь нотлох баримтаар өгсөн 1 дүгээр ботийн 1-18 дугаар хуудсанд байгаа төмөр худалдан авсан баримт, түүний орчуулга баримтын орчуулга 19-38, 39-131, хуудсуудад эх хувиараа байгаа. Төмөр худалдан авсан төлбөрийн баримтууд *******-ний Тээвэр хөгжлийн банкад эзэмшдэг тоот дансны гүйлгээний хуулгууд, “*******” ХХК-ийн санхүүгийн баримтаар дээрх худалдан авалтууд нотлогдож байгаа. ******* нь 2022 онд үйлдвэрийн нийт ажилчдын цалинд 991.439.4 төгрөгийн цалин олгохоос 657.760.9 төгрөгийн цалинг олгосон ба Хятад ажилчдын цалингаас 667.357 юань дээр нэмж 4.000.000 төгрөг буюу нийт 333.678.500 төгрөгийн цалингийн өртэй болоод байна. 2023 онд 811.080.175 төгрөгийн цалин олгохоос 529.563.100 төгрөгийн цалинг олгож Хятадын өсөлтийн цалингаас 529.563.100 төгрөгийн цалин олгож Хятад ажилчдын цалингаас 536.223 юань дээр нь нэмж 21.000.000 төгрөг буюу нийт 281.517.075 төгрөгийн цалингийн өртэй болоод байна. Цалингаас 2022, 2023 онуудад нийт 529.563.100 төгрөгийн цалинг “*******” ХХК-ийн нягтлан Ю.д ХААН банкны тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн олгуулсан. ******* нь хятад ажилчдын цалингаас 2022 оноос 2023 онд нийт 1.203.573 юань буюу  25.000.000 төгрөг, нийт 615.1.575 төгрөгийн цалин өгөөгүй өртэй тул Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хар мөрөн мужийн Шихуа хотын Ардын шүүх хороонд иргэний хариуцагчаар татагдаад байна. Дээрх цалинтай холбоотой асуудал бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээр гаргуулсан “ХААН банк” ХК-ийн Ю.гийн  эзэмшдэг тоот дансны хуулга, нотлох баримтын 1 дүгээр ботийн 188-251 хуудсанд байгаа санхүүгийн баримтууд, 2 дугаар ботийн 124-298 дугаар хуудсанд байгаа Тээвэр хөгжлийн банкны *******-ний эзэмшдэг тоот дансны хуулга, 299-711 хуудсанд байгаа Тээвэр хөгжлийн банкны гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн санхүүгийн баримтаар нотлогдох болно. ******* 2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 21.672.874,97 төгрөг,  Хүн амын орлогын албан татварт 14.115.263,84 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 110.986.013,70 төгрөг, нийт 146.774.152,51 төгрөгийн татвар төлсөн. Монгол ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд 2022 онд 58.682.825 төгрөг, 2023 онд 52.306.000 төгрөг, нийт 110.318.825 төгрөгийг нягтлан бодогч Ю.гийн тоот дансаар дамжуулан төлүүлсэн. Энэ тооцоо нь нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн нотлох баримтын 1 дүгээр ботийн 188-251 дүгээр хуудас, 2 дугаар ботийн 1-532 дугаар хуудсанд байгаа Тээвэр хөгжлийн банкны *******-ний эзэмшдэг тоот дансны хуулга банкны гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн нягтлан бодогч Ю.гийн ХААН банкны  тоот дансны хуулгууд, зүрх дүүргийн татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн “*******” ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын газрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тодорхойлолтууд, Тээвэр хөгжлийн банканд *******-ний эзэмшдэг тоот дансны хуулгууд, шилжүүлгийн баримтууд “*******” ХХК-ийн санхүүгийн баримтуудаар тус тус нотлогдох болно. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид “*******” ХХК-ийн цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 2022 онд 281.538.889 төгрөг, 2023 онд 424.278.523,37 төгрөг, 2022, 2023 онд нийт цахилгааны төлбөрт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид 705.817.412,37 төгрөгийг тус тус төлсөн. Үүнд хятад ажилчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад ирэх, буцах зардал, хөдөлмөр эрхлэлтийн хураамж Монгол, Хятад ажилтын хоол, хүнс үйлдвэрийн хэрэгцээнд багаж, урвалж бодис, шатахуун, тээврийн зардал, хөдөлмөр хамгааллын хувцас, нүүрс кислород, ус болон бусад зардалд тухайн мөнгийг зарцуулсан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн нотлох баримтын 2 дугаар ботийн 1-208 дугаар хуудсанд байгаа нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхэд гаргуулан авсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-аас шүүхэд ирүүлсэн баримтууд нягтлан бодогч Ю.гийн ХААН банкны , Б.ын ХААН банкны , Тээвэр хөгжлийн банкны *******-ний тоот дансны хуулга, гүйлгээний баримтууд, бэлэн мөнгөний баримтуудаар болон “*******” ХХК-ийн санхүүгийн баримтаар тус тус нотлогдож байна. ******* 2022 онд нийт 2.712.146.581 төгрөгийн санхүүжилт гарган 1612 тонн, 884 кг, 4.351.598.646 төгрөгийн үнэ бүхий арматур, Ган туйван үйлдвэрлэсэн. Үүнээс “*******” ХХК нь 2022 онд 1566 тонн, 4.098.850.886,9 төгрөгийн үнэ бүхий арматурыг борлуулсан. Үүнээс үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд нэмэлтээр *******-ний гаргасан 769.732.000 төгрөгийн санхүүжилтээс 300.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. н. борлуулалтын орлогоос 77.000.000 төгрөг эргэлтийн хөрөнгөд өгсөн байна. “*******” ХХК 360 тонн арматурын үнэ 940.309.920 төгрөгийг *******-д хамааралгүй “*******” ХХК-ийн өрөндөө өгсөн гэдэг эргүүлэн төлнө гээд төлөөгүй. 334 тонн арматурын үнэ 903.484.506 төгрөгийг *******-д  “*******” ХХК худалдан авсан компани хувь хүмүүсээс тухайн төлбөрийг нь авч чадаагүй байгаа, авч өгнө гэсэн ч өгөөгүй. 2022 онд “*******” ХХК *******-д арматурын орлогоос нийт 1.843.794.426 төгрөгийн өр үүсгээд байна. 334 тонн  арматурын борлуулалтын орлого 903.484.506 төгрөгийн өрийг “*******” ХХК борлуулсан байгууллага хувь хүмүүсээс төлбөрийг нь авч чадаагүй 2023 онд багтаан авч өгнө гэж, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Түрээсийн гэрээнд энэ талаар заалт оруулж баталгаа гаргасан боловч аваагүй байна гэх шалтгаанаар төлөхөөс зайлсхийж байсан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гаргуулан авсан “*******” ХХК-ийн Богд банкны  тоот данс, хувьцаа эзэмшигч Ж., н., гүйцэтгэх захирал Б., нярав Б., Г., нягтлан бодогч Ю. нарын арилжааны банкнуудад эзэмшдэг дансны хуулгууд ,арматурын төлбөрийг “*******” ХХК худалдан авсан байгууллага хувь хүмүүсээс авсан нь тогтоогдож байгаа. ******* 2023 онд 2.836.406.610,37 төгрөгийн санхүүжилт гарган 565 тонн буюу 1.094.529.903 төгрөгийн үнэ бүхий арматур, ган туйван 374 тонн, 986 кг 937.446.000 төгрөгийн үнэ бүхий ган бөмбөлөг тус тус үйлдвэрлэсэн. 2023 онд үйлдвэрлэсэн арматураас “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал Ж., хувьцаа эзэмшигч нарын борлуулсан 182.084 тонн арматурын орлого 410.031.357 төгрөгөөс “*******” ХХК ******* 2023 оны түрээсийн төлбөрт 144.000.000 төгрөг, Ж., н. нараас *******-д 117.028.300 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэх 149.003.057 төгрөгөөс 77.818.940 төгрөгийг нэхэмжилж байна. “*******” ХХК нь 2022, 2023 онд борлуулсан нийт 1748.084 тонн буюу 4.761.630.003 төгрөгийн арматурын орлогоос 1.921.613.366 төгрөгийн орлогоо *******-д өгөөгүй учраас нэхэмжилж байна. “*******” ХХК-д 2022, 2023 онд борлуулсан нийт орлогоос 2.840.016.637 төгрөгийн борлуулалтын орлого үлдэж байгаа болно. Нэхэмжлэгчээс  шүүхэд гарган өгсөн нотлох баримтын 1 дүгээр ботийн 1-280 хуудас, 2 дугаар ботийн 1-711 дугаар хуудсанд тус тус эх хувиараа байгаа. Санхүүгийн баримтууд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд цугларсан “*******” ХХК-ийн Богд банкны тоот данс, хувьцаа эзэмшигч захирал Ж.ийн ХААН банкны тоот данс, хувьцаа эзэмшигч -ийн ХААН банкны  тоот данс, нягтлан бодогч Ю.гийн ХААН банкны тоот данс, гүйцэтгэх захирал Б.ын ХААН банкны тоот данс, Г.гийн ХААН банкны , тоот данс, Б.ийн ХААН банкны , тоот данснуудын хуулга, гүйцэтгэх захирал Б.ын Голомт банкны тоот дансны хуулга, “*******” ХХК-ийн санхүүгийн баримтууд, “*******” ХХК-аас шүүхэд гарган өгсөн тус компанийн захирлуудын борлуулсан боловч төлбөрийг эргүүлэн өгөөгүй арматурын тооцоо гэсэн баримт, түрээсийн гэрээний 2022 оны өр зээл шийдвэрлэх бүлгийн А талын Б талд төлөх өр гэсэн заалт, хариуцагчийн  өмгөөлөгч Л.ын 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “*******” ХХК-ийн арматурын борлуулдаг байсан талаарх тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдоно. ******* нь -г өөрийгөө төлөөлүүлэн “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулаагүй. Хэрэв ийм боломж “*******” ХХК-аас *******-д итгэмжлэл олгосон бол өөрөө орох байсан. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хувьцаа эзэмшигч Ж. нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  шүүхэд гарган өгсөн бараа материалын жагсаалт гэсэн баримт  хуурамч болох нь дараах тайлбараар нотлогдох болно. “*******” ХХК-тай хийсэн гэрээ хэлцлийг Хятад, Монгол хэл дээр хийж ******* нь өөрөө орчуулагчтай байсан, гарын үсэг зурж хүлээн хүлээн авч байсан. ******* өөрийгөө төлөөлүүлэн “*******” ХХК-аас хөрөнгө хүлээн авах итгэмжлэл, үүрэг -д өгөөгүй. Иймд 2022-2023 онд үйлдвэрлэлийн жилд “*******” ХХК-ийн борлуулсан арматурын орлогоос 1.921.613.366 төгрөгийг “*******” ХХК-тай хамтран ажиллах гэрээний нөхцлөөр тус компанид өмнөх өр төлбөрийг барагдуулах зорилгоор зээлдүүлсэн 1.300.000 юань буюу 602.690.125 төгрөгийн зээл, зээлийн хүү 17 сарын хүү 153.685.981 төгрөг, нийт 756.376.106 төгрөг, нийт 2.677.989.472 төгрөгийг “*******” ХХК-аас  гаргуулан *******-д олгоно уу гэв.

 

2. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үйл явдал процесс дунд байгаагүй учраас ерөөсөө юугаа ч ойлгоогүй байна. *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл анхнаасаа худлаа зүйл бичсэн байна. Үнэндээ нэхэмжлэгч юуг биднээс нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээ, зээлийн гэрээ гээд алийг нь нэхээд байгаа юм. 1 дэх шаардлага дээр гэхэд 1.300.000 юань зээл гэсэн байна түүнийг зээл гэхэд хэцүү тухайн үед өөрөө хөрөнгө оруулалт гэдгээрээ хийгээд явъя гээд өөртөө ашигтайгаараа хийж явж байсан. Мөн нэхэмжлэхийн шаардлагууд дээр байгаа тоонууд ерөөсөө худлаа. Хэргийн материалтай танилцахад гаргаж өгсөн материалуудыг харахад миний анх удаа харж байгаа материалууд байсан. Би мөнгө авсан бол шударгаар хүлээж авсан гэдгээ хэлнэ, байхгүй бол шударгаар байхгүй гээд хэлнэ. Хамтран ажиллах гэрээний хувьд  Хятад Ард Улсын иргэн ******* гэдэг хүн надтай холбогдоод сар орчим үйлдвэрийг чинь ажиллуулъя гуйгаад явж байх үед манайх ажиллах боломжгүй гэж бичсэн байгаа тэр үед манай үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан. Нэг ч жил манайх тасалдаж үзээгүй. Мөн боломжгүй болчихсон юман дээр шинэ тоног төхөөрөмж авсан гэж бичсэн байна. Ийм зүйл болоогүй зохиож бичсэн байна. *******-ийн хэлсэн болгоныг манайхаас биелүүлж байсан боловч ашгаа авъя гээд нэхэхээр ерөөсөө тооцоо нийлж өгдөггүй. Манайх ингээд ашиг авмаар байна гэхээр тооцоо нийлдэггүй байсан. Бидний хувьд хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Гэнэт нэг өдөр биднийг шүүхэд өгчихсөн. Тооцоо нийлэхгүй явсаар байгаад шүүхэд өгчихсөн ийм процесс болсон. Зээлийн хувьд ярихад ******* гэдэг хүний хэргийн материал дээр өгсөн баримтуудаас харахад энэ хүн 1000 төгрөгийг ч хүн рүү сул явуулахгүй бүх юмыг баримтаар үйлддэг эсхүл дансаар явуулдаг хүн. Тэгэхээр надад өгч байгаа бүх баримтууд дээрээ гарын үсэг зуруулж авдаг. Энэ зээл биш байсан харин хөрөнгө оруулалт байсан. Бид хөрөнгө оруулалт гэж бич гэж хэлэхэд тэр зээл гээд бичье гэсэн. Ингэхдээ өөрийгөө урд би асуудалтай байгаа талаараа хэлсэн. Одоо тэгсэн зээл гээд нэхээд байдаг. ******* нь гарын үсэг зуруулахгүйгээр нэг ч төгрөг өгдөггүй хүн. Би өөрөө хуварга хүний гэр бүлээс гаралтай.  Багаасаа хүмүүжил маань өөрөө хүнийг хуурах, хүний мөнгийг өгөхгүй алга болгох гэдэг зүйл байхгүй. Дараагийн асуудал бол арматур борлуулаад мөнгийг өгөөгүй гэж яриад байна. ******* арматур борлуулахдаа эхлээд мөнгөө авч байж арматурыг нь өгнө эсхүл эхлээд мөнгөө авч байж үйлдвэрлэнэ. Ийм зарчмаар явдаг учраас өр үүсэх ямар ч нөхцөл бололцоо огт байхгүй. Яагаад гэхээр мөнгийг нь өгөөгүй бол нэг ширхэг ч төмөр гадагшаа гаргадаггүй хүн гэв.

2.1. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байгаа, хангахгүй байгааг нэн тэргүүнд анхаарах ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ж.ийн яриад байгаа нь зөв. Гэрээний үүрэг шаардаад байгаа юм уу, эсхүл гэрээг цуцлаад хохирол шаардаад байгаа юм уу, гэрээнээс татгалзаад хохирол шаардаад байгаа юм энэ шаардлага тодорхойгүй. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд юу гэж заадаг юм бэ гэхээр эхлээд гэрээний харилцаагаа тодорхойлох ёстой. Гэрээний харилцаан дээр тухайн гэрээ яаж зөрчигдсөн талаар, гэрээний үүргийн дагуу юу шаардах ёстой байсан юм. Энэ урьдчилсан нөхцөл заавал хангагдах ёстой нэхэмжлэлийн шаардлагыг заавал тодорхойлж өгөх ёстой. Энэ нөхцөлүүдийг алгасаж орж ирээд мөнгө шаардаад байна. Гэрээ цуцалчихаад гэрээ цуцалснаас хохирол гэж нэхээд байна уу, эсхүл “*******” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бид нар гэрээ цуцаллаа эсхүл гэрээнээс татгалзаад хэдэн төгрөгийн юмыг авч явсныг нэхээд байна уу аль эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд мөнгө авъя гээд нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой тодорхойлох ёстой байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээж аваад шийдэхэд ер нь тун амаргүй шаардлага байна. Яг яаж хаанаас, юунаас барьж, юун дээр нь үндэслэж шийдвэрлэх вэ гэдэг надад чанга санагдаж байна. Үнэнийг хэлэхэд боломжгүй санагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл түүнийг нотлох баримт тодорхой байх ёстой. Бид чинь Иргэний хуульд заасны дагуу Иргэний эрх зүйн харилцаа яаж талуудын хооронд үүссэн, тэр харилцаа яаж зөрчигдсөн, тэр харилцаагаа үргэлжлүүлж байгаа юм уу, дуусгавар болж байгаа юм уу гэдгийг нэг тогтооно. Үүний дараа гэрээний үүргээ шаардах эсхүл гэрээнээс татгалзсан хохирлоо шийдэх, гэрээ цуцалснаас хохирлоо шийдэх юм уу гэдэг чинь дараагийн асуудал. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан. “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *******-д 1.300.000 юань зээлүүлсэн. Түүний үндсэн төлбөр болон хүүд 756.376.106 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Дараах тайлбарыг хэлнэ. “*******” ХХК-ийн авсан мөнгө нь нийтдээ бодитоор 1.027.399 юань авсан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч тодорхой үнийг  жагсаагаад бичсэнийг харсан. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1.300.000 юань зээлийн задаргааг гаргасан байна. Үүнд бодит тайлбар хийхэд 1 дэх баганад байгаа 100.000.000 төгрөг авснаа зөвшөөрнө, 2 дахь баганад байгаа 30.000.000 төгрөгийг зөвшөөрсөн, 3 болон 4 дэх баганад байгаа үнийн дүн давхцаад ороод ирсэн. Өөрөөр хэлбэл 3 дахь баганад байгаа 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17.630.000 төгрөг, 4 дэх баганад байгаа 24.585.000 төгрөг, нийтдээ 42.215.000 төгрөг. Тухайн үед Хятад үйлдвэр дээр нэг хятад иргэн нас барсан гээд ар гэрт нь 24.585.000 төгрөгийг манайд өгсөн биш ******* өөртөө аваад үлдсэн. Тэгтэл манайд өгсөн мэтээр гаргаад ирсэн байна. 42.215.000 төгрөгөөс 17.630.000 төгрөгийг манайх хүлээж авсан нь үнэн. Хэрэгт авагдсан баримтуудаас дийлэнх нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Ж. нь бодитоор хүлээж авсан зүйлээ хүлээн зөвшөөрнө. Энэ шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүсээс яг тухайн үед бодитоор байсан хүн иргэн Ж. байсан. 5 дахь баганад байгаа  2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 87.000.000 төгрөгийг огт аваагүй. Хүснэгтийн 6 дахь хэсэгт 30.164.660 төгрөгийг хүлээж авсан. 7 дахь хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 29.915.000 төгрөгийг хүлээж авсан. 10.000.000, 50.000.000, 3.000.000, 55.833.489 төгрөгийг тус тус хүлээж авсан. 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3.000.000 төгрөгийг хүлээж авсан. Харин 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 28.348.976 төгрөгийг хүлээж аваагүй. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны  өдрийн 70.000.000 төгрөгийг хүлээж авсан. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1.790.000 төгрөгийг огт хүлээж аваагүй. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөгөөс 44.500.000 төгрөгийг хүлээж авсан. Тухайн хүлээж авсан мөнгөнүүдийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар нээлттэй мэдээллийн сан дээр байгаагаас бодоод үзэхэд 1.027.399 юань ,төгрөгөөр 455.466.000 төгрөгийг хүлээж авсан. Гэтэл нэхэмжлэгч 602.690.125 төгрөгийг “*******” ХХК-ийн өмнөх өрийг дарахад зориулж зээлдүүлсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Тухайн төлбөрийг 2022 оны эхний жил авах ашгаас суутгуулсаар байгаад тухайн төлбөрийг 2023 оны эхэн хүртэл дуусгасан гэж хэлдэг боловч нэхэмжлэл дээр энэ төлбөрийг огт төлөөгүй, аваагүй гэдэг байдлаар тайлбарлах нь үндэслэлгүй. Яагаад гэвэл хамтран ажиллах гэрээгээр болон бусад хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар талуудын зүгээс “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцөл маш тодорхой. Ямар нөхцөл байдаг вэ гэхээр ******* гэдэг хүн тухайн үйлдвэрийг ажиллуулна. Мөн санхүүгээ өөрөө бүгдийг нь хариуцаж, тухайн үйлдвэр дээр байгаа харуулаас эхлээд нягтлан, тухайн үйлдвэрийн Хятад болон Монгол ажлыг бүгдийг нь ******* удирдана. *******-г үйлдвэрийн бүх үйл ажиллагааг удирдаад хөндлөнгөөс “*******” ХХК оролцох эрх байхгүй. Үйлдвэрлэсэн арматур тутмаас нэг тонн арматурын цэвэр ашиг нь 2000 юань байхаар талууд тохиролцсон. Тухайн 2000 юанийн арматураас талуудад ижил тэнцүү хувиар буюу 1000, 1000 юань авахаар тохиролцсон. “*******” ХХК-ийн авах ёстой 1000 юаниас ******* өөртөө урьдчилж хөрөнгө оруулсан, зээлсэн гээд байгаа 1.027.399 юанийг  өөрийн авах ёстой 1000 юанийн  700 буюу 70 хувийг нь суутгаж авах байдлаар энэ тооцоо төлөгдөөд дууссан. Нэхэмжлэгч нь төлөгдсөн мөнгийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч тухайн мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу нэхээд байна уу эсхүл зээлийн гэрээний дагуу нэхээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэгт нийтдээ 3 гэрээ авагдсан. 1 дүгээр гэрээ нь 2021 оны хамтран ажиллах гэрээ, 2021 онд байгуулсан зээлийн гэрээ түүнд нийцүүлсэн барьцааны гэрээ. Мөн 2023 онд байгуулсан түрээсийн гэрээ. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний дагуу зээлүүд шаардаж байна гэж тодорхойлоод байгаа юм. Тэгвэл хамтран ажиллах гэрээний дагуу зээлийг шаардаж байгаа тохиолдолд зээлийн барьцааны гэрээ хүчингүй болох үр дагавар үүснэ. Нэхэмжлэгч аль зарчмаар яаж шаардаад байгаа нь тодорхойгүй нөхцөлтэй байна. 1 дэх шаардлагын хувьд нийт тухайн зээлээс ******* өөрөө суутгах байдлаар явж байсан тул “*******” ХХК-ийн зүгээс төлөгдөөгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь аль гэрээний дагуу юуг шаардаад байгаа нь тодорхойгүй. 2 дахь шаардлагын тухайд “*******” ХХК-ийн захирал Ж. хувьцаа эзэмшигч, нар 2022 онд өөрийн борлуулахаар авч явсан арматурын үнэ 903.484.506 төгрөгийг гаргуулна гэх шаардлагын тухайд талуудын хооронд анх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр хэд хэдэн зүйлийг маш тодорхой зохицуулсан. “*******” ХХК-ийн өмнөх өрөнд 1.300.000 юанийг өгч үүгээрээ өр төлбөрийг барагдуулаад тухайн төлбөрийг “*******” ХХК-ийн авах ёстой байсан 50 хувийн ашгаас нь 70 хувийг нь суутгах байдлаар ******* өөрөө хэлэхдээ өрийг өөрөө дараад барагдуулаад авчихна гэдэг тохиролцоотой байсан. Ашгийг 50/50 хувиар тооцно. 1 тонн арматур тутамд 2000 юанийг  талууд тус бүр 1000, 1000 юанийн ашиг авна гэж гэрээгээр зохицуулсан хамтран ажиллах гэрээ юм. Хамтран ажиллах гэрээний нэг үр дагавар нь талууд олж байгаа ашгийнхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Тухайн хамтран ажиллах гэрээ байгуулаад талуудын хооронд хооронд анхдагч харилцаа яаж үүссэн юм бэ гэхээр 2021 оны дундуур ******* “*******” ХХК-ийн арматурын үйлдвэрийг сонирхож удаа дараа хамтарч ажиллая гэдэг санал тавиад өөрөө ирж Ж.той уулзаад “хамтарч ажиллаж болно, бүх нөхцөлүүдээ тохирч болно” гэсний дараа, гэрчээр дуудагдсан “*******” ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэдэг хүнийг өөрийнхөө хуульч гэж дагуулж ирсэн. Манай хуульч  бүрэн хариуцаад бүх зүйлийг хийнэ гээд  хамтран ажиллах гэрээг ******* болон хуульч нь боловсруулсан хууль зүйн хүчин чадалтай гэрээ юм. Гэрээ болон бодит нөхцөл байдал дээр дараах хэдэн зүйлүүдийг тохирсон байсан. Хамтран ажиллах гэрээгээр ******* эхний ээлжид хөрөнгө оруулаад  хамтран ажиллаж байхад “*******” ХХК-ийн үйлдвэр дээр байгаа хөрөнгүүдийг зарчихвал яах вэ эсхүл тухайн үйлдвэрээс намайг гэнэт хөөгөөд гаргачихвал яах юм бэ гэх эрсдэл аль аль талд нь байсан. Тухайн арматурыг “*******” ХХК-д хамтарч ажиллахаас өмнө буюу 1 сарын өмнө ******* Төв аймагт байрлах нэг арматур төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад төмрийн маргаантай шүүх дээр асуудлаа дуусаагүй байхад “*******” ХХК-д санал тавиад ороод ирчихсэн байсан. Тухайн нөхцөл байдлын талаар *******-ний хамтын ажиллагааны нөхцөлийг баталгаажуулах ямар нэгэн эрсдэлийг хаах зорилгоор ******* болон -д  санал тавьдаг. ******* нь -гийн нэр дээр хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэсэн. ******* өөрөө бүртгүүлье гэхээр бөөн өрний асуудалтай гэж ярьдаг. Өөрийн итгэдэг хуульч -г “*******” ХХК-ийн 24  хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байгаа юм. “*******” ХХК-ийн 24  хувийн хувьцааг худалдаж аваагүй. 24 хувьцааны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар биш зөвхөн хамтран ажиллах гэрээний баталгаа болгож орж ирсэн. 2023 онд ******* шүүхэд нэхэмжлэл гаргадаг. “*******” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсны улмаас  бид нар гэдэг хүнийг гаргаж чадахгүй байгаад байгаа нөхцөл байдал үүсчихсэн. нь хувьцаа эзэмшигчээр орж ирснээрээ нэгдүгээрт нэхэмжлэгч ******* гэдэг хүний бизнесийн болон эдийн засгийн эрсдэлийг хаачхаж байна гэсэн үг. ******* үйлдвэрийг бүхэлд  ажиллуулаад “*******” ХХК-ийн тамга тэмдэг болон санхүүгийн бүх зүйлийг удирдахаар тохирсон. ******* доороо 2 нягтлан, 1 няравтай ажилладаг. Санхүүгийн бүх баримт тооцоо бүртгэл бүгд *******-ийн мэдэлд байсан. Тооцоо нийлж ашиг алдагдлаа хуваахад “*******” ХХК нь оролцохоос бусдаар хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Ж.ийн зүгээс захиалагч нар болон борлуулалт дээр хамтарч ажиллахаар тохирсон. Тухайн борлуулалтаар хамтарч ажиллаад хэд хэдэн аж ахуйн нэгжүүдтэй нилээдгүй хэмжээний борлуулалт хийгээд бүгдийг нь тухайн үед ******* өөрийн дансаар төлбөрийг хүлээгээд авсан. Үйлдвэрээс арматур ямар зарчмаар яаж гардаг вэ гэхээр ******* тухайн захиалгын гэрээг хийнэ, “*******” ХХК-ийн  гүйцэтгэх удирдлага тухайн үед Б. гэрээг баталгаажуулж, ******* болон нараар хянуулаад гэрээгээ хийнэ. Энэ дээр мэдээж хөндлөнгийн хяналт тавьж Ж. байгаа. Гэрээний дагуу захиалга хийнэ. ******* тооцон дээр маш нарийн хүн гэж Ж. хэлсэн. Захиалгын гэрээний дагуу тухайн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ, үйлдвэрлээд хоног тутам тухайн арматурыг гаргадаг. Гаргахдаа эхлээд -ийн дансаар дамжуулж төлбөрөө авдаг. Энэ нь хэрэгт авагдсан “Шинсэгэ буйлд” ХХК, “Тэгш плант ХХК” гэх мэт нотлох баримтуудаар нотлогдоно. Тухайн аж ахуйн нэгж байгууллагууд нь иргэн -ийн данс руу мөнгөө хийнэ. “*******” ХХК нь хүсэлтийг өгчихдөг. нь ******* руу мөнгө орчихлоо гэхээр ******* арматурыг тухайн үйлдвэрийн байрнаас гаргадаг. Гаргахдаа чухам ямар санхүүгийн баримт үйлдээд яадгийг бид нар өнөөдрийг хүртэл мэдэхгүй байж байгаад шүүхэд ирсэн нотлох баримтуудтай танилцаад мэдлээ. “*******” ХХК-д санхүүгийн баримт байхгүй. Анх шүүх хуралдаан эхэлснээс хойш бид нарт гаргах ямар ч баримт байхгүй байна. Бид юу болоод байгаа юм мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч тал нилээдгүй нотлох баримт гаргаж өгөөд бид нар олон зүйлийг ойлгож авлаа. нь *******-ний бизнесийн үйл ажиллагаанд зориулж н.Ганболд гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг данс нээгээд тэр нь зөвхөн ******* болон бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах данс гэсэн. Хэрэгт нэхэмжлэгч ямар нотлох баримт гаргаж өгдөг вэ гэхээр тухайн цагт өөрийнхөө үйлдсэн бүх санхүүгийн баримтаа гаргаад өгчихсөн. Тухайн үед тамга тэмдэг бүх юм *******-д хадгалагдаж байсан. 2022 онд хамаарах санхүүгийн бүх баримтуудыг “*******” ХХК-иас нэхээд байгаа юм. Хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад баримтуудыг харахаар мөнгө нь бүгд буцаагаад ******* руу орсон байна. Мөн үйлдвэрийн талбайд буулгасан хаягдал төмрийг дахиад нэг хажууд нь шилжүүллээ гэхэд тэр тоог давхардуулчихсан маш замбараагүй.Тухайн үед хэнээс авсан нь мэдэгдэхгүй бүх санхүүгийн баримтуудыг хооронд нь эвлүүлж тойруулж байгаад өөрөө баахан жагсаалт үүсгээд хариуцагчаас нэхсэн. Энэ нотлох баримтуудын 50 хувь нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2022 онд “*******” ХХК нь нийтдээ 903.484.506 төгрөгийн арматурын борлуулалтын орлогыг буцааж өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Нотлох баримтыг шинжлэн судлахаар дансны хуулга болон бусад нөхцөл байдлууд дээр няцаалтыг өгнө. 3 дахь шаардлага болох 2023 оны борлуулалтын орлого 77.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй гэдэг ижил нөхцөл байдалтай. 2022, 2023 онуудын “*******” ХХК-ийн өмнөх өрнүүдээс 940.309.925 төгрөгийг гаргуулах тухай яриад байна. Тодорхой өрөнд өгсөн төлбөр бол байгаа юм. Энэ нь буцаад төлөгдөөгүй гэсэн үг биш бид авах ёстой ашгаасаа хасаад явсан. Энэ маш үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг уншиж байхад 2813 тонн хаягдал төмөр авсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа гэсэн үүнтэй манайх маргаагүй. Өмнөх шүүх хурал дээр  1 тонн хаягдал төмрөөс 1 тонн арматур гарах уу гэдэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ маргахгүй гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлсэн. Тэгэхээр 2023 оны төгсгөл дээр 1 тонн хаягдал төмөргүй үлдсэн нь өөрөө *******-ийн гаргаж өгч байгаагаар 2813 тонн арматур үйлдвэрлэсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Манайх энэ тооцооллыг өөрсдийнхөөрөө гаргаад баримттай тулгахаар 2998 тонн арматур үйлдвэрлэсэн гэдэг тооцоо гаргасан. *******-ийн өгсөн баримтуудаар үүнээс 712 тонн арматур дутсан. Үүнээс манайх ашгаа нэхэмжилж байна. Тухайлбал, 2000 юанийн 50 хувь. Мөн 1.300.000 юаниас хасаад үлдсэнийг нэхэмжилж байна гэв.

4. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК нь *******-аас 744.891.851 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “*******” ХХК нь 2022-2023 онд үйлдвэрлэсэн арматурыг өөрсдөө зах зээлд борлуулж орлогоо авч байсан. Энэ нь миний шүүхэд гарган өгсөн санхүүгийн баримт болон компанийн удирдлагуудын эрх бүхий албан тушаалтнуудын банкны дансны хуулгууд зэргээр нотлогдож байгаа. ******* нь “*******” ХХК-д ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Яагаад гэвэл тийм боломжийг олгоогүй. “*******” ХХК-ийн 744.891.851 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нөгөө талаар “*******” ХХК нь ямар ч санхүүгийн баримт байхгүй гэж хэлсэн энэ худлаа. Санхүүгийн баримтын нэг хувь нь *******-д нэг хувь нь “*******” ХХК-д хадгалагдаж байгаа. Үүнийг гаргаж өгөхгүй байгаа шалтгаан нь өөрсдөд нь ашиггүй нөхцөл байдал үүсэх явдал юм. Энэ нь татварын ерөнхий газар болон нийгмийн даатгалын газар бусад эрх бүхий одоо байгууллагуудад “*******” ХХК-ийн нягтлан Ю. болон гүйцэтгэх захирлын гаргасан тайлангуудаар нотлогдоно гэв.

5. Гэрч Ю. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хамтран ажиллаж байх хугацаанд би *******-ний удирдлага дор ажиллаж байсан. Би түүний зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийдэггүй байсан. ******* цалин тавих тохиолдолд өөрөө хийгээд өөрөө дагаад хамт банк ороод ажилчдын цалинг хийдэг байсан. Би арматур борлуулалтын талаар мэдэхгүй. *******-ийн санхүүг хятад, Монгол 2 нягтлан, 2 нярав хариуцаж ажиллаж байсан. -тай 2022, 2023 онуудад тооцоо нийлсэн зүйл байхгүй. Яагаад нийлээгүй талаар мэдэхгүй. Хэрэгт байгаа гээд байгаа миний гаргаж бичиж өгсөн тооцоон дээр  ******* хэлэхдээ Ж., нарт танилцуулах хэрэгтэй байна гээд тухайн үед гарын үсэг зуруулсан. Гэхдээ би албан ёсны бус баримт дээр зурахгүй гэж хэлсэн.Мөн доор нь энэ албан ёсны тооцоо биш гэж бичсэн байсан. Тэгтэл наад баримт дээр чинь байхгүй байна. Энэ санхүүгийн баримтыг хүчин төгөлдөр баримт биш. Нan Shuhua Ж., нараас мөнгө авна гээд шаардаж байсан зүйлгүй. ******* дараа төлбөрт нөхцөлөөр борлуулалт гаргаж байгаагүй. Тэр  мөнгө орж ирсэн тохиолдолд үйлдвэрээс юм гаргадаг хүн. *******-ийн зөвшөөрөлгүйгээр борлуулалт хийгддэггүй байсан. Үйлдвэр дээд хүчин чадлаараа өдөрт 20 тонн арматур гаргах боломжтой. ******* санхүүгийн баримтаа авчирч өгдөггүй байсан. Хятад, Монгол няраваар дамжиж над дээр санхүүгийн тайлан ирдэг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 110.000.000 төгрөг буцаж орж ирээгүй. 507.000.000 төгрөгийг автомашины төлбөр төлсөн зүйл огт байхгүй. Тухайн үед ******* үйлдвэрийг хүлээж авахад манай үйлдвэрт байсан тоног төхөөрөмж түүхийн эдийг тоолж хүлээлгэж өгсөн. ******* хэлэхдээ өөрийг нь төлөөлнө гээд миний нүдэн дээр гарын үсэг зурж байсан. ******* борлуулалтын орлогоос ажилчдын цалин тавьдаг байсан. 2021-2023 онд ******* нь “*******” ХХК-ийн өмнөх өрөнд 200.000.000 төгрөгийг төлсөн. Тооцоо ерөөсөө нийлээгүй. Жилийн эцсээр хийх гээд хийгээгүй. *******-ийн хэлснээр арматураараа 4.000.000.000 төгрөгийн ашиг олсон гэв.

6. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай хуулийн газарт ******* нь Ж.ийг дагуулж ирсэн. Ж.ийн нэр дээр нэг арматурын үйлдвэр байдаг юм байна. ******* бас арматурын үйлдвэрт хийдэг хүн болохоор чи гэрээ хийгээд өг. Монголын иргэн Ж.той хамтарч ажиллана. 2021 оны 12 дугаар сард би гэрээг нь хийж өгсөн. Анх байгуулсан гэрээ нь хамтран ажиллах гэрээ хийсэн. Би *******-тай итгэмжлэл хийгээд *******ны хуульчаар би гэрээ хийсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа хавар нь ******* ирээд ажил эхлэхээс өмнө засвар үйлчилгээ, гулдмай зутгасан байсан. 2022 оны хавар байсан. Надад ******* хэлэхдээ чандманьд нэг тэрбум хоёр зуун мянган төгрөгийг хүнд өгөөд алдаад одоог хүртэл авч чадаагүй байна. Чамаас ямар ч мөнгө авахгүй чи миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод Э.ийн хувьцаанаас нэг хэсгийн эзэмшээд байж бай. Миний хувьд эзэмших боломжгүй байна. Ж. хэлэхдээ би чамд зүгээр өгч чадахгүй мөнгө авна гэхээр нь би баталгаа болж байгаа гэж хэлсэн.Тэгээд ******* болон Э. нар зөвшөөрсөн. Би гадаадын иргэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болдог учраас 25 хувиас дээш авч болохгүй гээд 24 хувийг авсан. Барьцааны чанартайгаар 24 хувийг шилжүүлж өгсөн. Би мөнгө өгөөгүй хувьцааг нь худалдаж аваагүй *******гын төлөөний хүн гэж гэрээ хийсэн. Хамтран ажиллах гэрээгээр үйлдвэрийг 100 хувь ******* ажиллуулна. Ж. нь гадна харилцаа холбоо бүх зүйлийг зохицуулна. *******-д тухайн үед компанийн тамга тэмдгийг хүлээлгэж өгсөн. Ж.ийг цаашаа гэрээ хийгээд явчихвал  гэдэг үүднээс тамга тэмдгийг ******* авсан. Хамтран ажиллах гэрээнд миний оролцооны хувьд арматур зарна мөнгийг намайг дансаар аваарай гэж хэлсэн. Мөнгө нь дансаар орж ирсэн гэж хэлэхээр ******* арматурыг гаргаад явуулдаг байсан. Арматур зарах ажлыг Ж. хийсэн. Өнөөдөр тэдэн тонн борлуулалт татна та *******-д хэлээрэй гэдэг байсан. Би *******д хэлснээс дамжуулаад хэлнэ. ******* мөнгө орж ирээгүй нөхцөлд арматур гаргадаггүй байсан. Анхнаасаа тэгж тохиролцсон. Арматурын борлуулалтын орлогын мөнгийг би авсан юм байхгүй. Миний дансны хуулгыг харахад болно. *******д өгч байсан. Мөн үйлдвэрт зарцуулсан. *******-аас асууж байгаад шаардлагатай зүйлс рүү шилжүүлдэг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Ж., ******* нарын хооронд маргаан үүсээгүй. Үл ойлголцох асуудал энэ хоёрын хооронд нэг гарсан. Би шүүхэд яагаад нэхэмжлэл гаргасныг мэдээгүй. *******-д би хэлсэн ямар Ж. та хоёрын дунд юу болсон юм бэ би хэлээд ойлгуулаад өгье гэж хэлэхэд ******* би Ж.ийг шүүхэд өгсөн шалтгаан нь хамгаалах зорилготой. Юу гэж хамгаалах гэж байгаа вэ гэсэн чинь Ж. өр ихтэй байна. Би шүүхэд өгөөд эд хөрөнгийг нь битүүмжилчихвэл Ж.ийн эд хөрөнгийг өөр хүн авч явж чадахгүй гэж хэлсэн. 2022 онд борлуулалтын орлогыг буцаасан зүйл байхгүй. Миний дансыг харахад ******* болон Ж. нарын зөвшөөрөлтэй зарцуулсан. Тэр 77.000.000 төгрөг арматур байж магадгүй. Хэрвээ төр мөн бол үйлдвэрийн өр гэв.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1.300.000 юанийн зээлийн задаргаа, “*******” ХХК-ийн өмнөх өрөнд өгсөн арматур,” *******” ХХК-ийн захирал Ж.ийн борлуулсан арматурын орлогын өр, 2023 онд “*******” ХХК-ийн захирал Ж.ийн борлуулсан арматурын үнээс 2023 оны түрээсийн төлбөрийг хасаад тооцсон өрийн дүн, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “*******” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн түрээсийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулсан 1.300.000 юанийн Зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэр 3 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан шийдвэр, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцааны гэрээ, Монгол ажилчдын цалин, Бараа материал сэлбэг тоног төхөөрөмжийн зардал, *******-ний Транс банкны дансны хуулга, 2022 онд “*******” ХХК-ийн захирлууд борлуулсан боловч төлбөрийг эргүүлэн өгөөгүй арматурын тооцоо, Бараа материалын үлдэгдлийн жагсаалт, “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагаанд 2023 онд *******-аас гарсан зардлууд, “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагаанд 2021-2022 онд *******-аас гарсан зардлууд, *******-ний Транс банкны дансны хуулга, “*******” ХХК-ийн түрээслэгч *******-ний Тээвэр хөгжлийн банк дахь тоот данснаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн 2022-2023 онд хаягдал төмрийн худалдан авалт, “*******” ХХК-ийн захирлуудын борлуулсан арматурын тооцоо, 1.300.000 юанийн зарцуулалтын гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн 2022-2023 оны Хятад, Монгол ажилчдын цалин, “*******” ХХК-ийн нягтлан Ю.гийн гаргасан 2022 оны тооцоо, “*******” ХХК-ийн төмрийн үйлдвэрт авсан сэлбэг, материалын тооцоо зэрэг баримтыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх “*******” ХХК-ийн 2019-2023 он дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон өрийн талаарх баримт, “*******” ХХК-ийн 2019-2024 оны цахилгааны төлбөрийн хэрэлэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “*******” ХХК-ийн татварын тайлан, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, Г.гийн ХААН банкны дансны хуулга, Б.ын ХААН банкны дансны хуулга,  Б.ийн ХААН банкны дансны хуулга, Ю.гийн ХААН банкны дансны хуулга, Ж.ийн ХААН банкны дансны хуулга, Б.ийн ХААН банкны дансны хуулга, тоот Голомт банкны дансны хуулга, “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, -ийн ХААН банкны дансны хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Хариуцагчаас: “*******” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 25/010201 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, -ийн ХААН банкны дансны хуулга, 20 дугаартай зарлагын баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагчийн хүсэлтээр шүүх Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01/288 тоот албан бичиг, хаягдал төмөр худалдан авсан үнийн мэдээлэл, ZHAORIGETU-ийн ХААН банкны дансны хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*******” ХХК-ийн эзэмшлийн төмрийн үйлдвэрт үйл ажиллагаа явуулахаар 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг байгуулан тус компанид хөрөнгө оруулалт хийж улмаар төмөр боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тус үйлдвэр нь шууд үйлдвэрлэлийн ажил явуулах боломжгүй байсан тул ******* 1.155.499.731 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдан авч засан сайжруулан төмөр боловсруулах үйлдвэрийн ажлаа эхлүүлсэн боловч “*******” ХХК-ийн албан тушаалтнууд гэрээгээ зөрчин үйлдвэрлэлийн ажиллагаа явуулах боломжгүй болгосон. “*******” ХХК-ийн тохирлын 306/2******* гэрчилгээний хүчинтэй хугацаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дууссан ба тохирлын гэрчилгээгээ сунгуулж өгөөгүйгээс шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоод байна. Ж., нар түрээслэгч *******-ийн өөрийн хөрөнгөөрөө үйлдвэрлэл эрхлэн бий болгосон арматурыг нь бусдад борлуулсан ч олсон орлогоо эргүүлэн өгөхгүй байгаа тул түрээслэгч ******* нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эргэлтийн хөрөнгөгүйгээс төлөвлөсөн хэмжээндээ явуулах боломжгүй болж ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй харилцагч байгууллага хувь хүмүүст ихээхэн хэмжээний өртэй болоод байгаа  талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс *******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1.300.000 юанийн зээлийн задаргаа, “*******” ХХК-ийн өмнөх өрөнд өгсөн арматур,” *******” ХХК-ийн захирал Ж.ийн борлуулсан арматурын орлогын өр, 2023 онд “*******” ХХК-ийн захирал Ж.ийн борлуулсан арматурын үнээс 2023 оны түрээсийн төлбөрийг хасаад тооцсон өрийн дүн, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “*******” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн түрээсийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулсан 1.300.000 юанийн Зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэр 3 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан шийдвэр, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцааны гэрээ, Монгол ажилчдын цалин, Бараа материал сэлбэг тоног төхөөрөмжийн зардал, *******-ний Транс банкны дансны хуулга, 2022 онд “*******” ХХК-ийн захирлууд борлуулсан боловч төлбөрийг эргүүлэн өгөөгүй арматурын тооцоо, Бараа материалын үлдэгдлийн жагсаалт, “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагаанд 2023 онд *******-аас гарсан зардлууд, “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагаанд 2021-2022 онд *******-аас гарсан зардлууд, *******-ний Транс банкны дансны хуулга, “*******” ХХК-ийн түрээслэгч *******-ний Тээвэр хөгжлийн банк дахь тоот данснаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн 2022-2023 онд хаягдал төмрийн худалдан авалт, “*******” ХХК-ийн захирлуудын борлуулсан арматурын тооцоо, 1.300.000 юанийн зарцуулалтын гүйлгээний баримтууд, “*******” ХХК-ийн 2022-2023 оны Хятад, Монгол ажилчдын цалин, “*******” ХХК-ийн нягтлан Ю.гийн гаргасан 2022 оны тооцоо, “*******” ХХК-ийн төмрийн үйлдвэрт авсан сэлбэг, материалын тооцоо, “*******” ХХК-ийн 2019-2023 он дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон өрийн талаарх баримт, “*******” ХХК-ийн 2019-2024 оны цахилгааны төлбөрийн хэрэлэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “*******” ХХК-ийн татварын тайлан, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, Г.гийн ХААН банкны дансны хуулга, Б.ын ХААН банкны дансны хуулга,  Б.ийн ХААН банкны дансны хуулга, Ю.гийн ХААН банкны дансны хуулга, Ж.ийн ХААН банкны дансны хуулга, Б.ийн ХААН банкны дансны хуулга, тоот Голомт банкны дансны хуулга, “*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, -ийн ХААН банкны дансны хуулга зэрэг баримтыг үндэслэн “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 756.376.106 төгрөг, “” ХХК-ийн захирал Ж., хувьцаа эзэмшигч нар 2022 онд өөрийн борлуулахаар авч явсан арматурын үнэ 903.484.506 төгрөг, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж., нарын 2023 онд үйлдвэрлэсэн арматураас өөрийн борлуулсан арматурын үнэ 77.818.940 төгрөг, “*******” ХХК-ийн өмнөх өрөнд 2021-2023 онд тус тус төлсөн 940.309.920 төгрөг, нийт 2.677.989.472 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гэрээний үүрэг эсхүл гэрээг цуцалсан эсхүл татгалзаад хохирол шаардаад байгаа юм уу алин нь тодорхойгүй. Мөн 1.300.000 юанийг зээлээгүй энэ бол худлаа би 1.027.399 юань буюу 455.466.000 төгрөгийг хүлээж авсан, тэр бол хөрөнгө оруулалт байсан, тэр мөнгийг өөрийн авах ёстой 1000 юанийн  ашгаасаа 70 хувийг нь суутгаж авах байдлаар энэ тооцоо төлөгдөөд дууссан. Мөн “*******” ХХК-ийн өрөнд 940.309.920 төгрөгийг төлсөн гэдэг боловч би 148.742.000 төгрөгийг л авсан. Бусад нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа тоонууд худлаа. *******-тай бид харилцан тооцоо нийлж ашгаа авъя гээд нэхэхээр ерөөсөө тооцоо нийлдэггүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ манай компани  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын иргэн *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр тохиролцсоноор 1 тонн арматурын ашгийг 2000 тонноор тооцож талууд ашгийг тус бүр 50/50-иар тооцож авахаар тохиролцсон. Манай тал төмрийн үйлдвэрээ 250 тонн хаягдал төмрийн хамт *******-д хүлээлгэж өгсөн. 2022 онд ******* бидэнд өгсөн баримтаар 1751 тонн хаягдал төмөр авсан байх ба бидний хүлээлгэж өгсөн 250 тонн нийлээд 2022 онд 2001 тонн арматур үйлдвэрлэсэн нь нотлогдож байна. Гэтэл бидэнд 1626 тонн арматур үйлдвэрлэсэн гэж худал мэдээлж 375 тонн арматурыг хувьдаа завшсан. 2023 онд бидэнд өгсөн хаягдал төмрийн баримтаар 997 тонн хаягдал төмөр авсан нь тогтоогдож байна. Ийнхүү 712 тонн арматурыг ******* хувьдаа завшсан байна. 2022, 2023 онуудад ******* нь 2998 тонн арматур үйлдвэрлэсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.996.000 юань /1 тонн арматур ашиг 2000 юань гэж үзээд 2998 тонн*2000 юань=5.996.000 юань, Монгол банкны зарласан өдрийн ханш дундаж 1 төгрөг 450 юань байна. 5.996.000 юань*450 төгрөг=2.698.200.000 төгрөгийн цэвэр ашиг/ буюу 2.698.200.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүний 50 хувь буюу 1.349.100.000 төгрөгийн ашгийг “*******” ХХК-д хуваарилахаар байна. Үүнээс *******-аас зээлж авахаар тохиролцсон 1.300.000 юаниас 1.027.399 юань буюу 455.466.149 төгрөгийг “*******” ХХК хүлээж авсан. Мөн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 67.61 тонн буюу 148.742.000 төгрөгийн арматурын өр нийт 604.208.149 төгрөгийн өрийг 1.349.100.000 төгрөгөөс хасаад 744.891.851 төгрөгийг *******-аас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...“*******” ХХК нь *******-аас 744.891.851 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “*******” ХХК нь 2022-2023 онд үйлдвэрлэсэн арматурыг өөрсдөө зах зээлд борлуулж орлогоо авч байсан. Энэ нь миний шүүхэд гарган өгсөн санхүүгийн баримт болон компанийн удирдлагуудын эрх бүхий албан тушаалтнуудын банкны дансны хуулгууд зэргээр нотлогдож байгаа. ******* нь “*******” ХХК-д ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Яагаад гэвэл тийм боломжийг олгоогүй. “*******” ХХК-ийн 744.891.851 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй” талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Талууд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь өөрийн эзэмшлийн үйлдвэр, үйлдвэрийн талбай, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийг нэхэмжлэгч *******-д ашиглуулах замаар хөрөнгө оруулалт хийх, нэхэмжлэгч ******* нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэл эрхлэн явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх, хоёр тал ашиг олох зорилгоор хамтран ган гулдмай, арматур үйлдвэрлэж, нэхэмжлэгч үйлдвэрийн явцад гарах зардал, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний борлуулалтыг бүрэн хариуцах, хамтын үйл ажиллагааны улмаас олсон цэвэр ашгийг талууд тус бүр тэнцүү хуваарилах, ******* “*******” ХХК-ийн өр төлбөрийг төлөх зорилгоор 1.300.000 юанийг 1 сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлэх, гэрээний хугацаа нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцсон байна.

6.2. Мөн тус гэрээнд хариуцагч нэхэмжлэгчээс зээлсэн 1.300.000 юаниа үйлдвэрлэл явуулж ашиг олсоны дараа сар бүрийн өөрт ногдох ашгийнхаа 70 хувийг нь суутгуулах хэлбэрээр  хүүгийн хамт төлж барагдуулахаар тохиролцжээ.

6.3. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр БНХАУ-ын иргэн ******* нь 1.300.000 юанийг “*******” ХХК-д зээлсэн, зээлдэгч 1.300.000 юанийг талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 6-д зааснаар ногдол ашгийнхаа 20 хувийг суутгуулах хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон байна.

6.4. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “*******” ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ******* *******, ны тоот хаягт байрлалтай 1 м/кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “*******” ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ******* *******, ны тоот хаягт байрлалтай 1389 м/кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “*******” ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ******* *******, ны тоот хаягт байрлалтай 439 м/кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “*******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, ******* *******, хаягт байрлалтай 12384 м/кв талбайтай өвөл, хаврын бэлчээрийн  зориулалттай газраар хангуулахаар талууд тохирч 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0372 тоот барьцааны гэрээг байгуулан барьцааны гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлж Ж. барьцаалуулагчаар гарын үсэг зурж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

6.5. Талууд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төмрийн үйлдвэрийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр 2023 оноос эхлэн нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ийн үйлдвэрийг түрээслэж, түрээсийн төлбөрийг 2023 онд тонн бүрээс 500 юанийн ашгаар тооцож төлөх, бүх өр төлбөрийг төлж дууссаны дараа хариуцагч тал 1 тонн тутамд 1000 юаниар тооцож түрээсийн төлбөрийг авахаар тохиролцжээ.

7. Зохигчдын хэн алин нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсантай маргадаггүй, харин талуудын маргааны зүйл нь хариуцагчийн хувьд зээлийн гэрээний дагуу 1.300.000 юань хүлээн аваагүй, хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас олсон ашгийг хуваагаагүй нэхэмжлэгч өөртөө мөнгө завшсан гэж, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг хамтран ажиллах боломж нөхцлөөр бүрэн хангаагүй бөгөөд 1.300.000 юанийн зээл,  борлуулахаар авч явсан арматурын төлбөр болон “*******” ХХК-ийн өмнөх өрөнд төлсөн мөнгийг гаргуулна гэж тус тус маргаж байна.

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1, 2, 6 дахь заалтаас үзэхэд хариуцагч үйлдвэрийн байраар хангах, нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж, ган гулдмай, арматур төмөр үйлдвэрлэж борлуулан хамтын үйл ажиллагаанаас ашиг олох, бий болсон ашгийг хуваарилахаар тохиролцсон, гэрээнд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

8.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 476.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр...байгуулж болно”, мөн хуулийн 477.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж тус тус заажээ.

8.2. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад талууд тодорхой ажлыг гүйцэтгэж арматур үйлдвэрлэж борлуулалт хийж байсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хамтран ажиллах гэрээг цуцалсан ба энэ тохиолдолд талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь хэрхэн биелүүлсэн, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилахаа тодорхойлж болох байсан боловч талууд гэрээнд зааснаар харилцан тооцоо нийлж, ашиг алдагдлын хэмжээг бодитоор баталгаажуулсан тооцоолол хийгдээгүйн улмаас ашиг алдагдлын хэмжээг бодит байдлаар дүгнэх нөхцөл бүрдээгүй тул шүүх талуудыг хамтран ажиллах гэрээний дагуу хэдий хэмжээний ашиг олсныг хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн дүүрэн тогтоох боломжгүй байна. 

9. Нэхэмжлэгчийн Ж., нарын 2022 он, 2023 онд борлуулсан арматурын үнэд 981.303.446 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “*******” ХХК-ийн Богд банкны тоот данс, хувьцаа эзэмшигч захирал Ж.ийн ХААН банкны тоот данс, хувьцаа эзэмшигч -ийн ХААН банкны  тоот данс, нягтлан бодогч Ю.гийн ХААН банкны тоот данс, гүйцэтгэх захирал Б.ын ХААН банкны тоот данс, Г.гийн ХААН банкны , тоот данс, Б.ийн ХААН банкны , тоот данснуудын хуулга, гүйцэтгэх захирал Б.ын Голомт банкны тоот дансны хуулгуудыг шинжлэн судлуулж, уг баримтаар арматур борлуулсны орлогыг шилжүүлсэн нь нотлогдож байгаа талаар тайлбарлах боловч эдгээр дансаар шилжсэн гүйлгээнүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн, тодорхой эргэлзээгүй нотлохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээний 10.3-д нэхэмжлэгч үйлдвэрлэлийн удирдлага, борлуулалт, хөрөнгө оруулалтаа бүрэн хариуцахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч нь Ж., нарын 2022 он, 2023 онд борлуулсан арматурын үнэд 981.303.446 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нь тухайн гэрээний нөхцөл, талуудын гэрээгээр тохирсон үүрэг, хариуцлагад нийцэхгүй, үндэслэлгүй байна. Учир нь гэрээний дагуу арматурын борлуулалтыг нэхэмжлэгч өөрөө хариуцахаар тохиролцсон бөгөөд энэхүү нөхцөлөөр хариуцагч нь уг борлуулалтын орлогыг төлөх үүрэгтэй болохыг баримтаар нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна.

9.2. Хэрэгт авагдсан  2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний агуулга, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн үйлдэлүүдээс үзэхэд, уг гэрээгээр 1.300.000 юанийг буцаан төлөх нөхцөлтэйгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нь зээлийн гэрээний шинжийг агуулж байна. Иймд шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

9.3. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 283.2 дахь хэсэгт “Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно” гэж тус тус заажээ.

9.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхийн хэлэлцүүлэгт “...1.300.000 юанийг зээлээгүй, харин 1.027.399 юань буюу 455.466.000 төгрөгийг л хүлээн авсан. Уг мөнгө бол хөрөнгө оруулалт байсан” гэж тайлбарласан боловч уг мөнгөөр “*******” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах  зорилгоор, буцаан төлөх нөхцөлтэйгээр нэхэмжлэгчээс шилжүүлж авсан нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ болон 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд хариуцагчийн энэхүү тайлбар нь маргаантай үйл баримтыг няцаахуйц үндэслэл бүхий тайлбар гэж үзэх боломжгүй тул түүний гаргасан татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

9.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

9.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн өрөнд 940.309.920 төгрөгийг төлсөн гэдэг боловч би 148.742.000 төгрөгийг хүлээж авсан” гэж тайлбарладаг. Уг тайлбар нь энэхүү маргааны хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гэж шүүх үзэж байна.

9.7. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 1.027.399 юань, 148.742.000 төгрөгийг “*******” ХХК-ийн өр төлбөр барагдуулах зорилгоор хүлээн авснаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч тайлбарлах учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн энэ хэмжээнд шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9.8. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 17 сарын хүүнд нийт 153.685.981 төгрөгийг нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд хүү тооцоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

10. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн,буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Үүрэг үүсэх үе нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үе юм. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг өнөөг хүртэл төлөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш болох 1 юанийг 476.89 төгрөгөөр тооцож буцаан төлөх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцэх юм.

10.1. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ.

11. Иймд зээлийн гэрээний үүрэгт 489.6.309 төгрөг, 2021-2023 оны өр төлбөрт 148.742.000 төгрөг, нийт 638.698.309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.039.291.163 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

1. Хариуцагчийн 744.891.851 төгрөгийн цэвэр ашгийг *******-аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

1.1. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын иргэн *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр 1 тонн арматурын ашгийг 2000 тонноор тооцож талууд ашгийг тус бүр 50/50-аар тооцож авахаар тохиролцсон байтал 2022, 2023 онуудад ******* нь 2998 тонн арматур үйлдвэрлэсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.996.000 юань буюу 2.698.200.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүний 50 хувь буюу 1.349.100.000 төгрөгийн ашгийг “*******” ХХК-д хуваарилахаар байна. Үүнээс *******-аас зээлж авахаар тохиролцсон 1.300.000 юаниас 1.027.399 юань буюу 455.466.149 төгрөгийг “*******” ХХК хүлээж авсан. Мөн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 67.61 тонн буюу 148.742.000 төгрөгийн арматурын өр нийт 604.208.149 төгрөгийн өрийг 1.349.100.000 төгрөгөөс хасаад 744.891.851 төгрөгийг *******-аас гаргуулна гэж тодорхойлсон бөгөөд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага нь талуудын хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлага байх бөгөөд энэ шаардлага нь өмнө дүгнэсэнчлэн талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь хэрхэн биелүүлсэн, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилахаа тодорхойлж, ашиг алдагдлаа баталгаажуулаагүй тул хамтран ажиллах гэрээний дагуу хэдий хэмжээний ашиг олсныг хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШЗ2024/00217 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.4.947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 3.351.441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.882.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК /РД:/-аас зээлийн гэрээний үүрэгт 489.6.309 /дөрвөн зуун наян есөн мянга есөн зуун тавин зургаан мянга гурван зуун есөн/ төгрөг, өр 148.742.000 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун дөчин хоёр мянган/ төгрөг, нийт 638.698.309 /зургаан зуун гучин найман сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* /*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.039.291.163 /хоёр тэрбум гучин есөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар 744.891.851 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШЗ2024/00217 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.4.947 /арван гурван сая дөрвөн зуун ерэн таван мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 3.351.442 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.882.410 /гурван сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ГАНЧИМЭГ