| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00334/и |
| Дугаар | 318/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт Б.Э,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. Би 1985-1987 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгсөөд 1987 оны 7 дугаар сараас Увс аймгийн сумын Хүн эмнэлгийн салбарт сувилагч, бригадын бага эмчээр ажилалж байгаад цэргийн албанд явсан. Улмаар 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сараас үргэлжлүүлэн Увс аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажилласан ба 1995 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. 1993 онд менежментийн хувьчлал гэж хийгдэж Хүн эмнэлгийг сумын тамгын газар луу шилжүүлсэн ба тушаал нь хэрэгт байгаа. Тус эмнэлэгт 1995 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан боловч 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гарч ирэхгүй байна. Мөн цэрэгт явахаас өмнөх ажилласан жил тогтоолгох шаардлагагүй. Хөдөлмөрийн дэвтэр норж гэмтсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 192 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 627 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тодорхойлолт, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал, Увс аймгийн С сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр Эмч, эмнэлгийн ажилчдын сарын цалингийн жишиг тогтоох тухай тушаал, хавсралт, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар Ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, гэрч Д.М, Т.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.М, Т.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.Э ын ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э ын 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Э ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 192 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ажлаас гарсан тушаал байхгүй тул 1987-1995 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн сумын Хүн эмнэлгийн 1995 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Б.Э той холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно. Увс аймгийн сумын Хүн эмнэлгийн 1997 оны тушаал, 1989-1997 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн 1988-1996 оны тушаал, 1987-1988 оны цалин, Эрүүлийг хамгаалах газрын 1987 тушаалын баримтыг шүүн үзэхэд Б.Э од холбогдох ЭХГ-ын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар, сумын Хүн эмнэлгийн 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалууд, 1987 оны 08-10 сарын цалин тус тус гарсан болно гэжээ.
3.3. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 627 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр түүвэрт Б.Э 1987 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.4. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалаар Б.Э ыг сумын Хүн эмнэлэгт сувилагчаар, Увс аймгийн сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаалаар ... Б.Э нарыг тус бүр баярын бичиг, 100 төгрөгөөр шагнасан, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б.Эыг 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж сумын ТГ-ын мэдэлд шилжүүлсэн, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр Эмч, эмнэлгийн ажилчдын сарын цалингийн жишиг тогтоох тухай тушаал, хавсралтаар Б.Э ын үндсэн цалинг 8400 төгрөгөөр тогтоосон, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар Ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтаар Б.Э ын үндсэн цалинг 13,100 төгрөгөөр тогтоосон байна. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр Эмч, эмнэлгийн ажилчдын сарын цалингийн жишиг тогтоох тухай тушаал, хавсралт, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар Ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтыг нэхэмжлэгчийн 1989-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ. Харин Увс аймгийн сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг энэхүү иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгов.
3.5. Б.Э ын ХААТР-1 маягтад Овог, нэр Б.Э, ажилладаг байгууллага сумын Хүн эмнэлэг, сургуульд орсон он 1989, эрхэлдэг ажил хүний бага эмч, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1991.01.08 гэж, гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэхэд эрхэлдэг ажил хүний бага эмч гэж тус тус бүртгэжээ. Тухайн баримтуудад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд ач холбогдолтой мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.6. Б.Эын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 1995 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ссумын Хүн эмнэлэгт ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч нь Тус эмнэлэгт 1995 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан боловч 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гарч ирэхгүй байгаа тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй гэсэн тул нийгмийн даатгалын дэвтрийг иргэний хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.М, Т.О г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.М Би 1968-2000 онд Увс аймгийн Ссумын Их эмчийн салбарт эх баригч, бага эмчээр ажиллаж байсан. Б.Э нь 1989 оны намар тус эмнэлэгт сувилагчаар ажилд орж 3 жил орчим ажиллаж байгаад Боршоо багийн эмчээр ажиллах болсон. Боршоо баг нь 200 гаруй айл өрхтэй байсан бөгөөд Б.Э нь багийнхаа айл өрхүүдээр явж үзлэг, эмчилгээ хийдэг байсан гэж, гэрч Т.О Би 1981-2013 онд Увс аймгийн Ссумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан. Б.Э нь 1989 оны 10 дугаар сард тус эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 1991 оноос багийн эмчээр томилогдон ажилласан. Ссум 5 багтай бөгөөд баг тус бүр 5 эмчтэй байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.
4. Нэхэмжлэгч Б.Э нь 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ссумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 627 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Ссумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Д.М, Т.Онарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мөнх үлэмж ургийн овогт Б.Э 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ссумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Мөнх үлэмж ургийн овогт Б.Э 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ссумын Хүн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ