| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00460/И |
| Дугаар | 103/ШШ2025/00475 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00475
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00475 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануурын дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 641,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь О.*******-******* дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн О.*******-******* дулааны эрчим хүчний төлбөр 477,340 төгрөг, алданги 164,616 төгрөг нийт 641,956 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч О.*******- нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 641,956 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 213,985 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 213,985 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 213,985 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., хариуцагч О.*******- гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануурын дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 641,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.*******- нь 641,956 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 213,985 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,954 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******-******* улсын тэмдэгтийн хураамж 9,954 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ