| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00404/И |
| Дугаар | 193/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00360
2025 05 12 193/ШШ2025/00360
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч фБ.Бээжин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******, овогт д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,382,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... ******* овогтой *******, овогтой нар нь 2024 оны 04 сарын 30-ний өдөр тус банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,800,000 (Арван найман сая найман зуу) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2,341,708.04 төгрөг, зээлийн хүү 992,021.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,101.48 төгрөг төлсөн. Б.*******, Ц. нар нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 04 сарын 02-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. 225 хугацаа хэтэрсэн хоног, зээлийн үлдэгдэл: 16,458,291.96 төгрөг, хүү: 1,867,595.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 56,442.93 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 18,382,330 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18,382,330 /Арван найман сая гурван зуун наян хоёр мянга гурван зуун гуч/ төгрөг гаргуулж өгнө үү.... гэжээ.
Хариуцагч Б.*******, Ц. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "*******" ХК-ий нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, 18,382,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч Б.*******, Ц. нараас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,382,330 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Ц. нар нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,382,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 249,826 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 124,913 төгрөгийг улсын төсвөөс, 124,913 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Н.Золжаргал нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч "*******" ХК-ий нэхэмжлэлтэй, Б.*******, Ц. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт18,382,330 (арван найман сая гурван зуун наян хоёр мянга гурван зуун наян хоёр мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,826 (хоёр зуун дөчин есөн мянга найман зуун хорин зургаа) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 124,913 (нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун арван гурав) төгрөгийг улсын төсвөөс, 124,913 (нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун арван гурав) төгрөгийг хариуцагч Б.*******, Ц. нараас гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Ц. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН