2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00361

 

2025             05             12                                193/ШШ2025/00361                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, *******, *******од байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг ******* хороо, ******* дугаар гудамж, тоотод оршин суух, овогт д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,685,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь овогтой -тэй 2021-01-27-ний өдөр 23170 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2024 оны 7 сарын 4-ний өдөр 935,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээл, 2024 оны 9 сарын 3-ний өдөр 458,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээл, 2024 оны 10 сарын 18-ний өдөр 120,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 z0000626185 тоот зээл, 2024 оны 11 сарын 13-ний өдөр 365 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээл, 2024 оны 11 сарын 26-ны өдөр 122,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээл, 2024 оны 11 сарын 29-ний өдөр 99,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлүүдийг ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

1. тоот зээл 2025 оны 1 сарын 30-ний өдөр дуусч үндсэн зээлээс 438,101 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 496,899 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 286 хоногийн хүү 303,854 тэрнээс хүүнд төлсөн 264,085 төгрөгийг хасаж нийт хүү 39,769 Нийт дүн 536,668 төгрөг

2. тоот зээл 2025 оны 1 сарын 1-ний өдөр дуусч үндсэн зээлээс 124,118 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 333,882 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 225 хоногийн хүү 133,606 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 58,350 төгрөгийг хасаж нийт хүү 75,256 Нийт дүн 409,138 төгрөг

3. тоот зээл 2025 оны 1 сарын 16-ний өдөр дуусч үндсэн зээлээс 22,800 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 97,200 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 180 хоногийн хүү 30,170 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 10,643 төгрөгийг хасаж нийт хүү 19,527 Нийт дүн 116,727 төгрөг

4. тоот зээл 2025 оны 1 сарын 12-ний өдөр дуусч үндсэн зээлээс 36,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 328,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоногийн хүү 84,238 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 16,097 төгрөгийг хасаж нийт хүү 68,141 Нийт дүн 396,641 төгрөг

5. тоот зээл 2025 оны 1 сарын 25-ний өдөр дуусч үндсэн зээлээс 12,200 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 109,800 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 141 хоногийн хүү 25,825 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 5,380 төгрөгийг хасаж нийт хүү 20,445 Нийт дүн 130,245 төгрөг

6. тоот зээл 2025 оны 1 сарын 28-ний өдөр дуусч үндсэн зээлээс 9,900 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 89,100 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 138 хоногийн хүү 21,522 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 14,391 төгрөгийг хасаж нийт хүү 7,131 Нийт дүн 96,231 төгрөг

Нийт үндсэн зээл 1,455,381 төгрөг, нийт хүү 230,269 төгрөг, шимтгэл 0 төгрөг Бүгд нийлээд 1,685,650 /сая зургаан зуун наян таван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,685,650 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,685,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,685,650 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 41,920 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 20,960 төгрөгийн улсын төсвөөс, 20,960 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 12******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,685,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 41,920 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 20,960 төгрөгийн улсын төсвөөс, 20,960 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.БЭЭЖИН