2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00367

 

2025             05             13                                193/ШШ2025/00367                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хотхон Е байранд байрлах, ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******,******* тоот хаягт оршин суух, ын д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,270,647.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. "******* ББСБ" ХХК нь 2022 оны 11-р сарын 22-ны өдөр 2211468 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,719,900 /Нэг сая долоон зуун арван есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 3.0% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-иас Galaxy А53 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг "Сайн Интернэшнл" ХХК-ийн Хаан банкин дахь тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 160,000 /Нэг зуун жаран мянган/ төгрөг төлсөн ба 2023 оны 11-р сарын 21-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй, 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлөлтийн 863 өдрийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,270,647.22 /Гурван сая хоёр зуун далан мянга зургаан зуун дөчин долоон төгрөг 22 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,281 /Жаран долоон мянга хоёр зуун наян нэгэн/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,270,647.22 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Т.д холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 3,270,647.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,270,647.22 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 67,280.36 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 33,640.18 төгрөгийн улсын төсвөөс, 33,640.18 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ББСБ ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,270,647.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 67,280.36 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 33,640.18 төгрөгийн улсын төсвөөс, 33,640.18 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.БЭЭЖИН