Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 107

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт, Боовогт нарт холбогдох 201726030540 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

           1.Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 19 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын Политехникийн коллежийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б.Б 

            2. Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 21 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Ц.З

             Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.З нь Б.Б, Г.М нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 4-86 тоот хашааны гадна нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн И.Э, М.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн иргэн М.Цийн “Самсунг”, “ЛЖ” загварын гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Б нь Г.М, Ц.З нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 4-86 тоот хашааны гадна нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн И.Э, М.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн иргэн М.Цийн “Самсунг”, “ЛЖ’ загварын гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Б нь Г.Мтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Бээс: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр интернет кафе орсон. Би интернет кафенээс гарч яваад н.Тэмүүжин, н.Г.М нартай таарсан. Бид зогсож байхад Далай гэдэг охины аав дуудаж орилоод байсан. Би очоод яасан бэ ах гэхэд чулуу бариад цохих гээд байхаар нь би тэр ахыг түрүүлээд цохисон. Тэр ах газар унахаар нь би цаашаа гэр рүү зугтаасан. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай ах дэлгүүрийн гадаа цемент зуураад, би шатны хажууд зогсож байхад н.Д.С н.Г.Мтэй уулзаж байсан 3 охиныг дагуулж явсан. Би Мөнх-Эрдэнийг дуудаж, зодоон болсон...” гэв.

Шүүгдэгч Ц.Заас: “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Энхбат бид хоёр уулзсан. Бид хоёр гудамжны нөгөө тал руу явж байхад н.Г.М зодуулж байсан. Бид хоёр Мөнх-Эрдэнийг салгах гэж байгаад хохирогчийг цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

               Хохирогч И.Эы: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг өнгөрч байсан, манай охин Далай хашааны гадаа хүмүүс шуугиад байна, гарч хэлнэ гээд гэрээсээ гарсан юм. Тэгтэл удалгүй 2-3 минутын дараа аав гээд намайг дуудсан. Би гараад очтол манай хашааны гадаа 3 эрэгтэй хүүхэд байж байсан. Би яагаад байгаан гэж хэлтэл Мөөжиг буюу Г.М гэдэг хүүхэд миний баруун хөмсгөн дээр гараараа 1 удаа цохиод, дух хэсэг рүү мөргөөд газарт унагаасан, газарт унасан байхад Г.М хамт зогсож байсан 1 найзтайгаа хамт миний хөл болон бие рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед манай хүргэн ах М.Ц манай гэрээс гарч ирээд Мөнх- Эрдэнийг татаж газарт хамт унасан. Манай охин Далай намайг өшиглөж зодсон нөгөө залууг надаас салгаад намайг газраас босгосон. Тэгтэл нөгөө залуу Г.М гэдэг найзтайгаа нийлж М.Ц ахыг өшиглөж зодчихоод гүйгээд яваад өгсөн. Тэд нарыг яг гүйгээд явсаных нь дараахан зөрөөд өндөр биетэй сүүлд цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэж авсан Б.Б гэдэг хүүхэд нь гудамжны үзүүрээс ганцаараа охин бид хоёр луу чиглээд хүрээд ирсэн, би найзуудад нь зодуулсан уурандаа “хөөе наашаа хүрээд ир гөлөг минь ална шүү гээд” хэлтэл Б.Б гэдэг хүүхэд миний шүд рүү гараараа хүчтэй 1 удаа цохиод авсан. ...Намайг Г.М, Ц.З, Б.Б гэдэг З хүүхэд зодсон. Г.М гэдэг хүүхэд миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, мөн дух руу толгойгоороо мөргөж газарт унагаасан. Ц.З, Г.М хоёр хоёулаа нийлээд намайг газарт унасан байхад тус тусдаа 2-3 удаа өшиглөсөн. Б.Б бол хамгийн сүүлд ганцаараа ирээд миний шүд рүү гараараа 1 удаа цохиж шүд хөдөлгөөд тэр шүд нь 10 гаран хоногийн дараа уначихсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/

               Хохирогч М.Цийн: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед дүү И.Эы гэрт очтол И.Э халамцуу бага хүүхдүүдтэйгээ байсан. Би 330 граммтай архи аваад И.Этай хамт хоёуулаа хувааж уусан. Архи дөнгөж дуусаад байж байтал гаднаас И.Эгийн охин Далай ажлаасаа тараад ирсэн. Хашааны гадаа хүмүүс шуугиад байна гээд Далай хэлэх гээд гарсан. Гараад удаагүй Далай ааваа гээд орилоод аавыгаа дуудсан, И.Э гараад явсан, 5 минут орчмын дараа Далай М.Ц ахаа гээд намайг дуудсан би гараад очтол Далай аавыг эд нар зодоод байна гэж хэлсэн. Би хартал И.Э газарт уначихсан, 2 хүүхэд өшиглөж байсан, бас нэг хүүхэд хажууд нь зогсож байгаад цаашаагаа яваад өгсөн. И.Эг зодож байсан 2 хүүхдийн 1 хүүхдийг нь би араас нь татаж газарт хамт унасан, тэгээд бид хоёр хоорондоо ноцолдоод газраас хоёулаа босох гэж байхад И.Эг зодож байсан нөгөө хүүхэд нь над дээр ирээд миний цээж рүү өшиглөөд дахиад унагаачихсан, ингэж унах үед миний уруул хэсэг рүү эхэлж надтай ноцолдсон залуу тохойгоороо 1 удаа цохиод тэгээд тэр хоёр зугтаагаад яваад өгсөн. ...Би тухайн үедээ бол танихгүй байсан. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэж авсан. Би араас нь татаад хамт газарт унаад миний уруул хэсэг рүү тохойгоороо цохисон нь Г.М гэдэг хүүхэд. Харин миний цээж рүү өшиглөсөн нь Ц.З гэдэг хүүхэд байсан. Миний цээж рүү өшиглөх үед надад гэмтэл учраагүй ч гэсэн миний халаасанд байсан мэдрэгчтэй “Самсунг загварын гар утас, мэдрэгчтэй “LG” загварын гар утаснуудын дэлгэцийг хагалчихсан байсан. Харин Г.М гэдэг хүүхэд миний уруул руу тохойгоороо цохисноос болж миний уруул язарч үүдэн шүд сулраад хөдөлгөөнтэй болчихсон. ...Тэр хүүхдүүд хашааны гадаа их шуугиад байхад нь Далай хашааны үүднээс холд гэж хэлснээс болоод маргаан гарсан байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/

               Гэрч Э.Д-ийн: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед манай гадаа хүмүүс шуугиад байсан. Би гэрээсээ гараад хартал яг манай хашааны үүдэнд зүс таних Яармагийн хүүхдүүд болох Мөөжиг /Г.М/, Тэмка /Тэмүүжин/, Ц.З гурав хоорондоо юм яриад маргалдаад байх шиг байсан, би хашааны үүднээс яв хүн унтах гээд байна гэж хэлтэл явахгүй байсан. Би аав гээд орилсон чинь аав гарч ирээд яагаад байгаа юм бэ та нар гэж хэлсэн чинь Г.М аав руу ойртож очоод нүүр лүү нь мөргөөд газарт унагаагаад Г.М, Ц.З хоёр аавыг өшиглөөд байсан. Тэмүүжинг Энхбат гэдэг найз нь дагуулаад машинд суулгаад аваад явчихсан. Би аав дээр очоод газраас босгосон. М.Ц ахыг би орилж дуудсан болохоор гараад ирсэн. Тэгээд М.Ц ах Мөнх-Эрдэнийг араас нь татаад хамт газарт уначихсан. Ц.З бас М.Ц ахыг Г.Мтэй хамт зодсон. Энэ үед Мөнх-Эрдэнийн найз Б.Бээ гүйж ирээд намайг аавын хажууд зогсож байхад аавын ам руу нь гараараа 1 удаа хүчтэй цохиод авсан. Аав цохингуут нь сонин болоод доошоо суучихсан, би цагдаа дуудаад М.Ц ах аав хоёрыг хашаа руугаа оруулсан. ...Манай аавыг Г.М, Ц.З Б.Б гэх 3 залуу зодсон. Г.М гэдэг залуу аавыг 1 удаа мөргөж газарт унагаагаад хөлөөрөө бие рүү нь өшиглөөд байсан. Ц.З гэдэг залуу аавыг газарт унасан байхад Г.Мтэйгээ хамт өшиглөөд байсан. Аавыг би газраас босгоод хажууд нь хамт зогсож байхад Б.Б гэдэг залуу өөр газраас ирээд шууд ямар ч үг хэлэлгүй аавын ам руу хүчтэй 1 удаа гараараа цохиод авсан. Аавын шүд рүү тухайн өдөр Б.Б цохисноос болж хэд хоногийн дараа шүд нь уначихсан. Ер нь бие рүү олон удаа өшиглөсөн болохоор хамаг бие нь өвчин болчихсон байсан. ...М.Ц ахыг Г.М, Ц.З гэдэг нэртэй хоёр залуу зодсон. Газарт унагачихаад л өшиглөөд байсан. Уруулнаас нь цус гараад хавдаад сонин болчихсон байсан. ...Ямар нэгэн шалтгаангүй зодсон. Г.М гэдэг залуу их согтчихсон хөл дээрээ алхаж чадхааргүй болтлоо уучихсан байсан гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 37-39 дугаар хуудас/,

               Гэрч Г.Тгийн: “...Бид 4 хойшоогоо Яармагийн эцэс рүү алхаж байсан, Энхбат, Ц.З хоёр хоорондоо юм яриад алхаж байсан, Г.М бид хоёр ард талд нь явж байсан, Г.М Далайгийн хашааны үүдэнд суугаад үлдсэн, би Энхбат, Ц.З хоёрын араас очоод та хоёр юу яриад байгаа юм бэ гэж асуугаад Энхбат бие заслаа тамхи аваад ирье гээд Ц.З бид Г.М рүү очсон. Энэ үед Далай гэдэг охин хашаанаасаа гарч ирээд битгий орилж шуугилдаад бай, хашааны үүднээс холд, хүүхэд унтуулахгүй байна гэж хэлсэн би за за гэж хариулсан, энэ үед Далайгийн аав хашаанаас гарч ирээд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм та нар гээд Г.М рүү хандаж хэлээд байсан чинь Г.М босож ирээд тэр ахын нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон чинь газарт уначихсан. Энэ үед Энхбат ирээд намайг явъя гээд бид хоёр холдоод явсан, тэгээд такси барих гэж байхад Б.Бээтэй таараад Б.Бээд нөгөө хэдийг хойно байгаа гэж хэлээд явсан. ...Г.М Далайгийн аавын нүүр лүү гараараа 1 удаа цохихыг би харсан. Өөр зүйл хараагүй, би яваад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

               Хохирогч Д.Сгийн “...Тэр үед хажууд нь зогсож байсан өндөр Тоомий гэх залуу нь намайг толгой руу цохиод авсан. Хажуунаас нь Мөөжиг ч бас цохиж тэр хоёр хамт намайг шалтгаангүйгээр зодсон. 4-5 удаа дандаа толгой руу гараараа цохисон. Тэр үед Өлзиймаатай хамт явж байсан хоёр охины нэг нь намайг ирж аваад машин дээр аваачсан. Машин руу суух гэсэн чинь Мөөжиг, Тоомий хоёрын найз нь ирээд “гомдолгүй биздээ” гээд машинд суулгахгүй байсан. ...Миний баруун талын нүд юм харж болохгүй байна. Толгой их өвдөж байна. Тархи доргиж хавантсан байгаа...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 7-8, 10 дугаар хуудас/

               Гэрч Д.Бын “...Б.Бээ, Г.М хоёр дээр Д.С очиход Г.М толгой руу нь гараараа цохисон, мөн Б.Бээ цохиж харагдсан. ...Г.М гараараа 1 удаа нүүр лүү нь цохисон, Б.Б бас нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/

               Гэрч Д.Мийн: “...Д.С Г.М, Б.Бээ хоёр луу очсон. Би араас нь очсон. Намайг яг очингуут Г.М Д.Сгийн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохингуут Б.Бээ Д.Сгийн баруун нүд хэсэг рүү нь гараараа 1 удаа хүчтэй цохисон Д.С нүүрээ бариад газар хэсэг суугаад босож ирсэн, энэ үед Саянцэцэг гүйж ирээд Д.Сг авсан. Д.Сгийн хамарнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 21 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч И.Эы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 дүгээр хх-ийн 13-16 дугаар хуудас/,

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч М.Цийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-20 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5270 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5271 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 772 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

               Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Далай уурлаад аавыгаа дуудсан чинь аав нь гэх согтуу ах гарч ирээд та нар яах гээд байгаан гээд над руу дөхөөд ирэхээр нь би шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь газарт уначихсан. Энэ үед хашаанаас арай хөгшин намхан биетэй ах гарч ирээд намайг араас татаад газарт шавхайн дээр хамт унасан. Тэмүжин Энхбат хоёр яваад өгчихсөн. Харин Ц.З намайг шавхайн дээрээс татаж босгоод хамт зугтаасан. ...Би шанаа хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэр ах согтуу яах гээд байгаан гээд над руу ойртохоор нь намайг цохих гэж байна гэж бодоод би түрүүлээд цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас/

               Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би Жаргалантын 4 дүгээр гудамж руу Мөнх-Эрдэнийг хайгаад ортол Г.М байхгүй байсан. Харин Далай гэдэг охин аавтайгаа хамт гудамжинд зогсож байсан, аав нь согтуу нааш ир ална та нарыг гөлөгнүүд минь гээд орилоод байсан, би яасан гэнээ ахаа гээд тэр ах дээр очтол намайг чи яахын гээд барьж авах гээд байсан охин нь аавыгаа хориглоод байсан. Би аавыг нь над руу дайраад байхаар нь тэр ахын зүүн шанаа руу нь баруун гараараа 1 удаа цохисон, энэ үед Далай гэдэг охин чи одоо зугтаа цагдаа ирж байгаа гэж хэлэхээр нь би зугтаад гэр лүүгээ яваад орсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/

               Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэр гудамжинд намайг явж очиход манай найзууд байхгүй байсан...Харин Далай гэдэг охин аавтайгаа хамт гудамжинд зогсож байсан. Аав нь согтуу нааш, ир ална та нарыг гөлөгнүүд минь гээд орилоод байсан. Намайг барьж авах гээд байсан. Зодох гээд байхаар нь би түүний шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон...” гэсэн / 1 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/,

               Шүүгдэгч Ц.З мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Энхбат бид хоёр юм яриад нөгөө хоёроос жаахан зайтай зогсож байтал Тэмүжин Мөнх-Эрдэнийг аваарай гэж хэлсэн. Би хартал Г.М газарт уначихсан түүнийг нэг танихгүй ах цамцнаас заамдаад зогсож байсан. Би тэр үед тэр ах дээр очоод гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байсан учраас тэр ахыг түлхсэн чинь газарт уначихсан. Тэгээд Мөнх-Эрдэнийг газраас босгоод бид хоёр зугтаасан. Тэр ахыг М.Ц гэдэг юм байна лээ. Дараа нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-162 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 114, 125 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 111, 112 дугаар хуудас/,

Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт / 1 дүгээр хх-ийн 134, 137 дугаар хуудас/,

Суурь боловсролын гэрчилгээ / 1 дүгээр хх-ийн 133, 135 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Ц.З нь Б.Б, Г.М нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 4-86 тоот хашааны гадна нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн И.Э, М.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн иргэн М.Цийн “Самсунг”, “ЛЖ” загварын гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Б нь Г.М, Ц.З нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 4-86 тоот хашааны гадна нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн И.Э, М.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн иргэн М.Цийн “Самсунг”, “ЛЖ’ загварын гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

         Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн хуучин эцэсийн автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг зөрчин шалтаг шалтгаангүйгээр иргэн Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч И.Эы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/, хохирогч М.Цийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/, гэрч Э.Далайгийн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 37-39 дугаар хуудас/, гэрч Г.Тгийн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, хохирогч Д.Сгийн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 7-8, 10 дугаар хуудас/,  гэрч Д.Бын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/ , гэрч Д.Мийн мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 21 дугаар хуудас/

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч И.Эы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 дүгээр хх-ийн 13-16 дугаар хуудас/,

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч М.Цийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-20 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5270 дугаартай

  1. М.Цийн биед үүдэн дээд баруун 1-р шүдний сулрал, уруулын зулгаралт, ууц, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. гэсэн шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5271 дугаартай
  1. И.Эы биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун хацрын зулгаралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. гэсэн  шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 772 дугаартай
  1. 3. И.Эгийн үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь фото зургийн үзүүлэлтээс харахад тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. И.Эы үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал нь хөдөлмөрийн чадварын тогтонгид 5% нөлөөлнө.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 9866 дугаартай 

  1. Д.Сгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний мэдрэлийн саажил гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Ц.З нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Прокуророос шүүгдэгч Б.Б, Ц.З, Г.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж  бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Энэ хэргийн шүүгдэгч Г.М нь  2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр эмнэлэгт өвчний улмаас нас барсныг бүртгэлийн 709-рт бүртгэж, Нийслэлийн Улсын бүртгэлийн Газраас 0000213675 дугаартай нас барсны гэрчилгээ баримт олгосон болох нь 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд авагдсан байна.

 

Яллагдагч, шүүгдэгч нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан бөгөөд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  зааснаар “шүүгдэгч нас барсан нь” шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж хуульчилсан байна.

 

Иймд Г.Мд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл нэгэнт үүссэн байх тул Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантөмөрийн Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б, Ц.З нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж  бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Б, Ц.З нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /1 дүгээр хх-ийн 111, 112 дугаар хуудас/, хэрэгт авагджээ.   

Шүүгдэгч Б.Б, Ц.З нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж,  хохирогч нарын гомдлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр, хор уршиг:

Энэ хэргийн шүүгдэгч нараас хохирогч биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлэх эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон хохирогч М.Цид 200.000 төгрөгийг, И.Эд 200.000 төгрөгийг, /1 дүгээр хх-ийн 146-147/, Д.Сд 1.000.000 төгрөгийг /2 дугаар хх-ийн 70/  нөхөн төлж, хохирогч нарын гомдлыг барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа хавтаст хэргийн материалтай танилцахдаа тус тус  илэрхийлсэн /1 дүгээр хх-ийн 177, 178, 2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/  байх тул нэр бүхий шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, төлөх төлбөргүй гэж үзлээ.