2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00368

 

2025 05 13 193/ШШ2025/00368

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байрт байрлах, *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, *******од оршин суух, ургийн овогт ы т холбогдох

Сургалтын төлбөрийн үүрэгт 1,255,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Б.т холбогдуулан сургалтын төлбөрийн үүрэгт 1,255,222 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох сургалтын төлбөр 1,255,222 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Б.ээс сургалтын төлбөрийн үүрэгт 1,255,222 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. 1,255,222 төгрөгийг төрийн сангийн холбогдох дансанд бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,337.5 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******,******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох сургалтын төлбөрийн үүрэгт 1,255,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 17,337.5 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЭЭЖИН