Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00473

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00473

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: нуур дүүргийн * дүгээр хороо, Шинэ айл төвийн * давхарт байрлах, ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: нуур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дугаар баг, ******* ******* * дүгээр гудамжны * тоотод оршин суух, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,873,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж., Г.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбар нь шаардлагын үндэслэлээ: Иргэн зээлдэгч Ю.*******, Б. нар нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* санхүүгийн нэгдэл ХХК-тай ЗГ1162130113006328 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл, сар бүрийн 20-нд 344,921 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээл авсан. ******* санхүүгийн нэгдэл ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч Ю.*******гийн Төрийн банкин дахь 330101850935 тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлээ төлөлгүй 465 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээлийн төлбөр 3,821,222 төгрөг, хүү 1,921,910 төгрөг, нэмэгдүүлсэн 130,860 төгрөг нийт 5,873,722 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээл авсан, тухайн өдрөө буцаагаад төлсөн тул төлөх төлбөр байхгүй гэж тодорхойлон маргаж байна.

3.Нэхэмжлэгч ******* санхүүгийн нэгдэл ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр хамтран хариуцагч болох Б.аас татгалзсан ба хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг өөрөөр хэлбэл хариуцагч нь хэн болохыг тодорхойлох эрх зөвхөн нэхэмжлэгчид байгаа болно.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбар, хариуцагч Ю.******* нар нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 4,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлийг бэлэн бусаар зээлдэгч Ю.*******гийн Төрийн банкны 330101850935 тоот дансанд шилжүүлэхээр, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 4,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч Ю.*******гийн Төрийн банкны 330101850935 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 4,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон ба хариуцагч нь 4,000,000 төгрөгийн зээл авсан гэдэгт маргаагүй болно. /хх-ийн 11-16 дугаар тал/

4.2 Нэхэмжлэгч ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбар нь 2022.11.30-ны өдрөөс 2024.5.29-ний өдөр хүртэл банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгийг зээлдүүлж, хариуцагч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

4.3 Талууд зээлийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан атлаа зээлдэгч Ю.*******гийн Төрийн банкны 330101850935 тоот дансанд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр үүрэг үүсдэг тул 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн харилцаа үүссэн байна гэж үзнэ.

4.4 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

4.5 Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүргийн зөрчил үүссэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ1162130113006328 дугаартай, зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн сарын хүү 5 хувь байна, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувь байна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг хариуцагч *******гийн данс руу шилжүүлээд тэр өдрөө 3,530,950 төгрөгөөр, 470,000 төгрөгөөр нийт 4,000,250 төгрөгийг буцаагаад зээлээ төлсөн гэж тайлбарладаг боловч энэ тайлбар нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэн Б., Ю.******* танаа мэдэгдэл хүргүүлэх тухай гэх баримтаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж хаагдах дүн 3,578,375.76 төгрөгийг мэдэгдэж байна. Мэдэгдэл хүлээн авсан Б., Ю.*******, мэдэгдэл хүргүүлсэн Б. гэх баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн шүүх хуралдаанд *******, хоёр манайд 2 зээлийн гэрээний үүрэгтэй байсан, тэгээд зээлээ төлөхгүй байсан болохоор дахин санхүүжилт хийж, 4,000,000 төгрөгийн зээл олгоод тэр авсан зээлээр өмнөх зээлийн гэрээг хаасан, манай программ нэмж зээл олгож болдоггүй заавал өмнөх зээлээ хаасан тохиолдолд дахин зээл олгох боломжтой болдог гэх тайлбар, хариуцагч Ю.*******гийн 2023.09.15-ны өдрөөс 2025.03.15-ны өдрийн зээлийн дансны хуулгаар 2023.10.20, 2023.11.20, 2024.01.31-ний өдрүүдэд зээлийн эргэн төлөлт хийгдсэн зэрэг баримтуудаар зээлээ бүрэн төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар няцаагдаж байна. Харин 2023.9.14-ний өдрийн байдлаар зээл хаагдах дүн 3,578,376 төгрөгийн мэдэгдэл хүргүүлсэн атлаа 6 хоногийн дараа зээлийн төлбөрийг суутгахдаа 3,530,950 төгрөг, 470,000 төгрөг нийт 4,000,950 төгрөг суутган авсан байна. Өөрөөр хэлбэл 2023.9.4-ний өдрийн байдлаар 3,578,376 төгрөг байсан гэж тооцвол 6 хоногийн хүүнд 35,784 төгрөг буюу 3,578,376+35,784=3,614,159 төгрөгийг өмнөх зээлийн төлбөрт тооцохоор байжээ. Гэтэл өмнөх зээлийн төлбөрт 385,841 төгрөгийг илүү суутган авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

4.7 Иймд хариуцагч Ю.*******гаас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ1162130113006328 дугаартай, зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үлдэгдэл 3,821,222 төгрөг, зээлийн хүү 1,921,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,590 төгрөг нийт 5,873,722 төгрөгөөс 385,841 төгрөгийг хасаж 5,487,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 385,841 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,487,881 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,873,722 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ю.*******гаас 5,487,881 төгрөгийг гаргуулж ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385,841 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 102,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* санхүүгийн нэгдэл ХХК-ийн нуур дүүрэг дэх салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ