2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/00373

 

2025              05            14                                  193/ШШ2025/00373               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, овогт т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,045,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь Ням-очир овогтой -тэй 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр 4651 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 11 сарын 20-ний өдөр 190,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2000702434 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Н. нь шилжүүлэн авсан.

2. 2024 оны 8 сарын 18-ний 3 хувийн хүүтэй Misheel Home -с 76,000 төгрөгний худалдан авалт,2024 оны 08 сарын 18-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 18-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 110,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 18-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 18-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 17-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 110,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 100,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 137,600 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 137,600 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 15-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 200,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 14-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 240,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 03 сарын 14-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 148,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 14-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 200,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 11-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 270,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 08 сарын 01-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 309,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 07 сарын 28-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 216,200 төгрөгний худалдан авалт, 2024 оны 07 сарын 28-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 324,500 төгрөгний худалдан авалт, 2024 оны 07 сарын 28-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 295,000 төгрөгний худалдан авалт, 2024 оны 07 сарын 26-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 396,000 төгрөгний худалдан авалт, 20244 оны 07 сарын 26-ний өдөр 3 хувийн хүүтэй Misheel Home-c 149,000 төгрөгний худалдан авалт,

Хариуцагч Н. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-16-ний өдрийн тан байдлаар:

тоот зээл 2024 оны 12 сарын 20-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 190,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 147 хоногийн хүү 45,619 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 45,619, Нийт дүн 235,619 төгрөг,

2. 1130147 тоот зээл 2024 оны 11 сарын 16-ний өдөр дуусаж үндсэн зээл 76,000 төгрөг, нийт идэвхтэй 1130122 тоот зээл 2024 оны 11 сарын 16-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 241 хоногийн хүү 18,2316 төгрөг Нийт дүн 94,316 төгрөг ашигласан 241 хоногийн хүү 24,100 төгрөг Нийт дүн 124,100 төгрөг 4. 1130117 тоот зээл 2024 оны 11 сарын 16-ний өдөр дуусаж үндсэн зээл 110,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 241 хоногийн хүү 26,510 төгрөг Нийт дүн 136,510 төгрөг

5. 1130115 тоот зээл 2024 оны 11 сарын 16-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 241 хоногийн хүү 24,100 төгрөг Нийт дүн 124,100 төгрөг

6. 1130114 тоот зээл 2024 оны 11 сарын 16-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 241 хоногийн хүү 24,100 төгрөг Нийт дүн 124,100 төгрөг

7. 1130024 тоот зээл 2024 оны 11 сарын 15-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 242 хоногийн хүү 26,620 төгрөг Нийт дүн 136,620 төгрөг 8. 1122886 тоот зээл 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 24,400 төгрөг Нийт дүн 124,400 төгрөг

9. 1122885 тоот зээл 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 24,400 төгрөг Нийт дүн 124,400 төгрөг

10. 1122850 тоот зээл 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 24,400 төгрөг Нийт дүн 124,400 төгрөг 11. 1122725 тоот 3ЭЭЛ 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл ашигласан 244 хоногийн хүү 33,574 төгрөг Нийт дүн 171,174 төгрөг

137,600 төгрөг, нийт идэвхтэй

12. 1122723 тоот зээл 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл 137,600 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 33,670 төгрөг Нийт дүн 171,174 төгрөг

13. 1122654 тоот зээл 2024 оны 11 сарын 13-ний өдөр дуусаж үндсэн зээл 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 48,800 төгрөг Нийт дүн 248,800 төгрөг

14. 1122360 тоот зээл 2024 оны 11 сарын 12-ний өдөр дуусаж үндсэн зээл 240,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 245 хоногийн хүү 58,800 төгрөг Нийт дүн 298,800 төгрөг

15. 1122313 тоот зээл 2024 оны 11 сарын 12-ний өдөр дуусаж үндсэн зээл 148,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 245 хоногийн хүү 36,260 төгрөг Нийт дүн 184,260 төгрөг

16. 1122312 тоот зээл 2024 оны 11 сарын 12-ний өдөр дуусаж үндсэн зээл 20,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 245 хоногийн хүү 49,000 төгрөг Нийт дүн 298,800 төгрөг

17. 1121251 тоот зээл 2024 оны 11 сарын 09-ний өдөр дуусаж үндсэн зээл 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 248 хоногийн хүү 66,960 төгрөг Нийт дүн 336,960 төгрөг

18. 1119498 тоот зээл 2024 оны 11 сарын 18-ний өдөр дуусаж үндсэн зээл 309,000 төгрөгөөс 25,252 төгрөг хасаж 283,748 төгрөг нийт идэвхтэй ашигласан 258 хоногийн хүү 67,816 төгрөг Нийт дүн 351,564 төгрөг

19. 1118789 тоот зээл 2024 оны 11 сарын 07-ний өдөр дуусаж үндсэн зээл 216,200 төгрөгөөс 17,668 төгрөг хасаж 198,532 төгрөг нийт идэвхтэй ашигласан 262 хоногийн хүү 50,946 төгрөг Нийт дүн 249,478 төгрөг

20. 1118731 тоот зээл 2024 оны 11 сарын 07-ний өдөр дуусаж үндсэн зээл 324,500 төгрөгөөс 28,759 төгрөг хасаж 295,741 төгрөг нийт идэвхтэй ашигласан 262 хоногийн хүү 78,537 төгрөг Нийт дүн 374,278 төгрөг

21. 1118658 тоот зээл 2024 оны 10 сарын 26-ний өдөр дуусаж үндсэн зээл 295,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 262 хоногийн хүү 77,290 төгрөг Нийт дүн 372,290 төгрөг

22. 1118382 тоот зээл 2024 оны 10 сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээл 396,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 264 хоногийн хүү 105,544 төгрөг Нийт дүн 500,544 төгрөг

23. 1118338 тоот зээл 2024 оны 10 сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээл 149,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 264 хоногийн хүү 39,336 төгрөг Нийт дүн 188,336 төгрөг болсон тул

Нийт үндсэн зээл 4,037,221 төгрөг, нийт хүү 1,008,002 төгрөг, шимтгэл 0 төгрөг Бүгд нийлээд 5,045,223 /таван сая дөчин таван мянга хоёр зуун хорин гурван /төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ББСБ ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Н. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 5,045,223 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 845,223 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий хариуцагч Н.т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,045,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 845,223 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95,675 (ерэн зургаан мянга зургаан зуун далан тав) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,045,223 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,0000 төгрөг, төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 845,223 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95,675 (ерэн зургаан мянга зургаан зуун далан тав) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН