| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 104/2024/00907/И |
| Дугаар | 193/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/00374
2025 05 14 193/ШШ2025/00374
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* давхарт байрлах Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух *******гийн ******* /РД:*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,668,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Бямбасүх овогтой ******* 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,406,105 / Хорин зургаан сая дорвон зуун зургаан мянга нэг зуун таван / төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Банк нь 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр зээлдэгч Б.*******ийн ХасБанкин дахь тоот дансанд 26,406,105 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 584 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 584 / Таван зуун наян дөрвөн/ төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь Зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 26,406,105 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн байдлаарх хүү 1,249,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү хүү 12,588 төгрөг, нийт 27,668,239 / /Хорин долоон сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хасбанк ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Б.******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 27,668,239 төгрөгөөс хариуцагч 250,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 27,418,239 төгрөгийг 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар 10-ны өдөр 5,418,239 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ий хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27,418,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар 10-ны өдөр 5,418,239 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95,675 (ерэн зургаан мянга зургаан зуун далан тав) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,418,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар 10-ны өдөр 5,418,239 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95,675 (ерэн зургаан мянга зургаан зуун далан тав) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 47,837.5 (дөчин долоон мянга найман зуун гучин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН