| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00385/И |
| Дугаар | 193/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/00376
2025 05 16 193/ШШ2025/00376
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******т байрлах, ******* ХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, ******* ургийн овогт ийн РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24,409,786.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ийн нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 143 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 26,349,440.3 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,988,377.02 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48,969.55 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 Нийт 29,409,786.83 төгрөгийг зээлдэгч Эрдэнийн ээс гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М банк ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Б. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 29,409,786.83 төгрөгийг 12 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б. зээлийн гэрээний үүрэгт 29,409,786.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 304,998.93 (гурван зуун дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 152,499.47 (нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 152,499.47 (нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,409,786.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 12 сарын хугацаанд төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 304,998.93 (гурван зуун дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 152,499.47 (нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 152,499.47 (нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН