2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 193/ШШ2025/00378

 

2025              05            16                                  193/ШШ2025/00378               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ын д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,823,182.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ******* ББСБ ХХК, иргэн Г. нар харилцан тохиролцсоны дагуу 23/16 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,500,000 төгрөгийг нэг сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа зөрчсөн. Төлбөрийн үүргийг гүйцэтгэхийг шаардсан ч холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг хүндрэлүүд гарсан тул шүүхэд хандаж байгаа болно. Үндсэн зээлийн төлбөр болох 15,485,722.04 төгрөг, зээлийн хүүийн төлбөр 6,194,616.09 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 1,142,844.66 төгрөг, нийт 22,823,182.79 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ББСБ ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь 22,823,182.79 төгрөгийн 12,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,823,182.79 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулан 10,823,182.79 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 901,931.9 төгрөгөөр төлж барагдуулах. Хэрэв төлбөрийг сайн дураар хийгээгүй нэг сар зөрчсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр харилцан эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 22,823,182.79 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 12,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,823,182.79 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулан 10,823,182.79 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 901,931.9 төгрөгөөр төлж барагдуулах. Хэрэв төлбөрийг сайн дураар хийгээгүй нэг сар зөрчсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,066 (хоёр зуун далан хоёр мянга жаран зургаа) төгрөгөөс 10,823,182.79 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 188,121 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 94,060.5 (ерэн дөрвөн мянга жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 94,060.5 (ерэн дөрвөн мянга жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүн болох 12,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 83,945 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,823,182.79 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 12,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,823,182.79 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулан 10,823,182.79 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 901,931.9 төгрөгөөр төлж барагдуулах. Хэрэв төлбөрийг сайн дураар хийгээгүй нэг сар зөрчсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,066 (хоёр зуун далан хоёр мянга жаран зургаа) төгрөгөөс 10,823,182.79 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 188,121 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 94,060.5 (ерэн дөрвөн мянга жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 94,060.5 (ерэн дөрвөн мянга жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүн болох 12,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 83,945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН