2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 193/ШШ2025/00379

 

2025 05 16 193/ШШ2025/00379

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,, , тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох

Зээлийн төлөлтөөс илүү төлсөн 45,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.д холбогдуулан зээлийн төлөлтөөс илүү төлсөн 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч С.******* нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 39,000,000 төгрөгөөс татгалзаж, Ш. нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.гаас зээлийн төлөлтөөс илүү төлсөн 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 39,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш. нь үлдэх 6,000,000 төгрөгийг С.*******д бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ш.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 191,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.д холбогдох зээлийн төлөлтөөс илүү төлсөн 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ш.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 191,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЭЭЖИН