| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0160/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,
хохирогч Б.Э,
хохирогч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн Боржигон овогт Найсамхандын Н.Бд холбогдох эрүүгийн 201626031358 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн мөнгийг шилжүүлэн авах үйлдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэр”-ийн аманд байрлах төрийн тусгай хамгаалалттай газарт 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Б.Эаас Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжруулах автоматжуулсан ажлын тендерт оролцоход нь тусална гэж 30.000 ам.долларыг /59.760.000 төгрөг/, 2016 оны 02 дугаар сард машинаа барьцаанд тавьчихлаа, цагаан сараар мөнгөний хэрэг байна гэж нийт 7.000.000 төгрөгийг тус тус авч нийт 66.760.000 төгрөгийг,
2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7-8 сар хүртэлх хугацаанд С.Гт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олж өгнө гэж итгүүлэн, залилан 20 сая төгрөгийг авч бусдад нийт 86.760.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Бгоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Л.Б.Эаас: “...Манай байгууллага 2014 онд гадны байгууллагатай хамтраад “Эрдэнэт” үйлдвэрт аудит судалгааны ажил хийгээд, протокол хөтлөгдөөд, үнийн санал өгөгдсөн байсан. Манай дүү Мөнхбатын найз Н.Б гэдэг залуу байсан. Нэг өдөр Мөнхбат бид хоёр хоол идэж суухад Мөнхбат Н.Бг дуудаж, надтай танилцуулсан. Би яриан дунд одоохондоо ажил зогссон байна, ийм ажил бүтээх гэсэн боловч ажил маань явж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Н.Б надад таны ажлыг асууж, сураглаад бүтээж өгөх боломж байна гэсэн. Долоо хоногийн дараа Н.Б надруу утасдаад таны ажлыг асуулаа, танд туслах өгөх боломжтой юм байна гэж хэлсэн. Би Н.Бг Ерөнхий сайдын дэргэд ажилладаг хүн болохоор итгэсэн. Хэд долоо хоногын дараа Н.Б над руу дахин утасдаад надад таны ажлыг бүтээхэд мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хэмжээтэй мөнгө юм бэ гэж асуухад 100 орчим мянган доллар хэрэгтэй гэхээр нь надад тийм их мөнгөний боломж байхгүй, дээр нь ажил бүтээгүй учраас тийм их мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь Н.Б намайг утсаар янз бүрийн юм яриад хүнтэй юм ярьсан байхад мөнгөө зохицуулж чадсангүй гэж дарамтлаад эхэлсэн. Би анх Н.Бтой мөнгөний талаар ямар нэгэн зүйл яриагүй. Мөн намайг утсаар болон мессежээр янз бүрийн юм бичээд байдаг болсон. Би хүнтэй яриад асуудлыг чинь шийдчихээд байхад чинь та өөрөө мөнгөө өгөхгүй алга болоод хүн эвгүй байдалд оруулчих юм гэж хэлж байсан. Тухайн үед Н.Б надруу бичиж байсан мессежнүүд нь бүгд хадгалсан байдаг. Би өмгөөлөгчөөрөө дамжуулаад мөрдөн байцаалтын шатанд хэвлээд өгч байсан. Би тухайн үед ажил төрөл минь бүтчих болов уу гэж итгээд Н.Бд 30.000 ам доллар өгсөн. Би 66.760.000 төгрөгийн хохирол амссан. Шүүгдэгч надад 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 56.760.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч С.Г: Би машин тавих хашаатай болох санаатай байгаа тухай Н.Бд хэлсэн. Тэгэхэд Н.Б нэг тийм газар байна, би шүүлгээд үзлээ, ханшийг нь мэдчихлээ гээд надаас 20.000.000 төгрөг авсан. Надад 2017 онд 2.000.000 төгрөг, 2018 онд 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 14.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Л.Б.Эын :” ...Тухайн үед Н.Б нь Монгол улсын ерөнхий сайд Сайханбилэгийн хамгаалалтын албанд нь ажиллаж байсан юм. Тэгээд Н.Б хүнээс асууж өгье гэж хэлж байсан. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 18-ны орчим байх Н.Б над руу утсаар яриад уулзая гэсэн. Тэгээд би Н.Бтой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Модерн Номадс” хоолны газар очиж уулзсан. Тэгсэн чинь таны ажлыг би бүтээж өгч чадах юм байна, та надад холбогдох бичиг баримтуудаа надад өгчих гэсэн. Тэгээд би хоёр хоногийн дараа энэ ажилтай холбоотой протокол үнийн санал, акт зэргээ Н.Бтой уулзаад өгсөн.Үүнээс хэд хоногийн дараа байх 2015 оны 07 дугаар сарын 25-ны орчим надтай дахиад уулзая гэсэн. Ингээд Н.Б бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын ордны зүүн талд байдаг “Пума” зочид буудлын гадна талын зогсоол дээр уулзсан. Тухайн үед уулзахад Н.Б надад таны ажлыг бүтээхэд мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хэмжээтэй мөнгө юм бэ гэж асуухад 100 орчим мянган доллар хэрэгтэй гэхээр нь надад тийм их мөнгөний боломж байхгүй, дээр нь ажил бүтээгүй учраас тийм их мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь Н.Б намайг утсаар янз бүрийн юм яриад хүнтэй юм ярьсан байхад мөнгөө зохицуулж чадсангүй гэж дарамтлаад эхэлсэн. Би анх Н.Бтой мөнгөний талаар ямар нэгэн зүйл яриагүй. Мөн намайг утсаар болон мессежеер янз бүрийн юм бичээд байдаг болсон. Би хүнтэй яриад асуудлыг чинь шийдчихээд байхад чинь та өөрөө мөнгөө өгөхгүй алга болоод хүн эвгүй байдалд оруулчих юм гэж хэлж байсан. Ингэж явсаар байгаад 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” ББСБ-д өөрийнхөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-76 тоот 3 өрөө байраа 30.000 долларын барьцаанд тавиад тэр өдрөө мөнгөө аваад Их тэнгэрийн аманд Н.Б дээр очоод мөнгөө бэлнээр өгсөн байгаа. Би тухайн үед хүү Энхдалайгийн хамт очсон байгаа. Энэнээс хойш Н.Б надтай утсаар яриад үлдэгдэл мөнгөө хурдан өгөх хэрэгтэй байна таны ажил 2015 оны 11 сар гэхэд бэлэн болох гээд байна үлдэгдэл мөнгөө хурдан өг гэж хэлээд яваад байсан. Ингээд ажил бүтээж өгнө явна гэж хэлж явсаар байгаад 2016 оны 01 дүгээр сар болсон. 2016 оны 02 дугаар сарын эхээр байх Н.Б нь машинаа ломбарданд тавьсан чинь алдах гээд болохгүй байна гээд байхаар нь хүнээс 5 сая төгрөг зээлээд өгсөн. Тэрний дараа 2 хоногийн дараа 1 сая төгрөг, дахиад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 сая төгрөгийг бэлнээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай байрны гаднаас ирж авсан. Ингээд цагаан сар өнгөрөөж байгаад таны ажлыг бүтээж өгнө гэж хэлсээр явсаар байгаад сонгууль болгосон. Ингээд сонгууль болох дөхөөд ирэхээр Н.Бгоос мөнгөө нэхээд эхэлсэн чинь болно Б.Э ахаа би танд худлаа хэлээгүй ийм ажил хийж байгаад юм чинь юу гэж танд худлаа хэлдэг юм бэ, үнэн баталгаатай болохоор бүх юмыг зохион байгуулсан гэсэн. Тэрнээс хойш бас ялгаа байхгүй хэлдэг үгээ хэлээд ажил ихтэй байна гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 20-ны орчим би Эрдэнэт хот явсан. Тэгээд тэрүүгээр хүмүүстэй уулзаад явсан чинь манай ажилтай төстэй адилхан ажил хийгдээд эхэлсэн байсан. Тэгээд би нөгөөдөхийг нь ямар учиртай юм эхэлчихсэн бэ гээд хүмүүсээс сураглаад асуусан чинь манай төсөлтэй холбоотой асуудал Эрдэнэт үйлдвэр дээр яригдаагүй байсан. Тэгээд энэ ер нь худпаа болсон байна гэдгийг мэдээд сонгуулийн ажил ид эхэлсэн үед Н.Бтой яриад та танай дарга руу чинь захидал бичлээ гэж хэлсэн чинь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим намайг төрийн ордон дээр хүрээд ир гэж дуудсан. Ингээд яваад очсон чинь намайг дагуулаад ордны тусгай хамгаалалтын бүс рүү дагуулаад орох гэсэн чинь ерөнхий сайдын өрөө рүү оруулна гэж хэлсэн. Тухайн үед би энгийн хувцастай явж байсан учраас болох юм уу гэж асуухад болно гээд дагуулаад орсон. Ингээд намайг ерөнхий сайдын өрөөнд оруулаад уулзалтын өрөөнд нь суулгаад өөрөө миний өөдөөс хараад сууж байгаад сайд тантай ярьсан юмаа бичээд авчих гэж хэлсэн. Тантай ярьсан юм асуудалгүй бүтнэ сонгуулийн дараа өөрөө бүтээж өгнө гэж хэлсэн. Ингээд сонгууль дууссаны дараа Тагнуулын ерөнхий газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ны өглөө утасдаад хүрээд ир гэхээр нь очиж уулзсан. Тэгсэн чинь нэг ажилтан та Н.Б гэдэг хүнтэй ямар холбоотой юм бэ, яах гэж онцгой хамгаалалттай зөвшөөрлийн бус газраар яах гэж нэвтэрсэн гэж асуухаар нь болсон асуудлаа бүгдийг нь хэлсэн. Тэгсэн чинь та наад асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуул бид Н.Бг өөрсдийн шугамаар шалгаж шийднэ гэсэн. Ингээд үүний дараа Н.Б ажлаасаа халагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Мөн хохирогч Л.Б.Э дахин мэдүүлэг өгөхдөө: ” ...2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр над руу нэрээ хэлээгүй хүн Тагнуулын ерөнхий газраас ярьж байна танай компанийн нэрээр хоёр Хятад орж ирсэн. Ерөөсөө хаягийг чинь хэлж мэдэхгүй юм байна, та энийг ирж учрыг нь олооч гэсэн. Үүнийг манай компанийн нэрээр хүн ирэх ёсгүй гээд очиж уулзсан. Тухайн үед Мөнхбаатар гэсэн нэртэй хүн намайг өрөөнд дагуулж ороод та 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр яах гэж та тусгай хамгаалалттай бүс рүү зөвшөөрөлгүй Н.Бтой нэвтэрсэн бэ гэж асуусан. Би яах гэж байгааг нь тухайн үед мэдээгүй. Н.Б намайг ордон дээр хүрээд ир гэж дуудахаар яваад очсон. Тэгээд намайг энгийн хувцастай байхад арктай хаалгаар дагуулаад ордон руу орсон. Тэгээд 2 давхарт гараад манай даргын өрөө байгаа юм гээд ерөнхий сайдын өрөө рүү орсон. Тэгээд ерөнхий сайдын өрөөний уулзалтын өрөөнд ороод ширээний хоёр талд суугаад би дектофон залгаж ерөнхий сайд надад үүрэг өгсөн. Б.Э гэж хүнтэйгээ тохироод сонгуулийн дараа танай ажлыг асуудалгүй шийдэж өгнө гэсэн гээд намайг дамжуулаад өг гэсэн. Тэгээд намайг хэлэх үгээ хэлчих гэж хэлсэн. Танд ямар санаа байна уу гэж асуухад би мэдэхгүй юм байна гэж хэлээд гарсан. Энэ асуудлаар тухайн тусгай ажилтан надтай уулзсан байгаа. Энэ тайлбараа хэлэхэд “за та наад мөнгөтэй холбоотой асуудлаа хуулийн байгууллагаар явуулж шийдвэрлэ. Харин Н.Б гэж хүн дүрэм журам зөрчсөн асуудлыг бол бид нар эндээ арга хэмжээ авна, харин аз болж сонгуулийн хугацаанд ерөнхий сайдад эрсдэлтэй ямарваа нэгэн асуудал болсонгүй” гэсэн яриа болсон. Үүнээс хойш ямар нэгэн байдпаар намайг тагнуулын байгууллагаас дуудаагүй. Би Эрдэнэт үйлдвэрийн захирал Даваацэрэн гэж хүнтэй ажил хэргийн шугамаар 4-5 удаа уулзаж өөрийн хэрэгжүүлэх гэж байгаа судалгааны ажлын тайлангаа танилцуулаад танай үйлдвэрт хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэлж байсан. Тийм ч учраас танилцуулсан тайланг хүлээн зөвшөөрөөд техникийн зөвлөлийн протокол хөтөлсөн. Үүнийг хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Би Дэлгэрэх Боржин ББСБ-аас анх 30.000 долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан байгаа. Одоо энэ 30.000 доллараас нэг ч төгрөг төлөгдөөгүй явж байгаа. Намайг Дэлгэрэх Боржин ББСБ-ын захирал А.Д танидаг болохоор хүлээж байгаа юм. Одоо энэ 30.000 долларын хүү нь нэмэгдээд 20.000 доллар болсон байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/,
Гэрч Э.Гансүхийн: “...Төрийн тусгай хамгаалалтын газар хамгаалалтын ажилтан/: ”...Би Н.Б гэж хүнийг танина. Бид хоёр хамт төрийн тусгай хамгаалалтын албанд хамт ажилладаг байсан юм. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. 2015 оны 08 дугаар сард төрийн тусгай хамгаалалтын газар ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шадар хамгаалалтын тасагт Н.Б даргаар ажиллаад миний хувьд ерөнхий сайдын хамгаалалтын ажилтнаар ажилладаг байсан. Тухайн үед би ээлжинд гараад явдаг байсан. Н.Бгийн хувьд дээрээс өгсөн үүргийн тасгийн даргын хувьд үүрэг чиглэл болгож байсан. Н.Б нь Б.Э гэж хүнээс мөнгө авсан талаар мэдэхгүй. Мөн Н.Б надад Б.Э гэж хүнээс мөнгө авсан талаар ярьж байгаагүй. Ерөнхийдөө дарга албан хаагчийн харьцаатай учраас нарийн асуудал ярьж байгаагүй, Н.Бтой ажлаар хоорондоо холбогддог байсан. Би 2012 онд төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж эхэлснээс хойш Гансүх гэж дарга ажиллаж байгаагүй...”гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 146 дугаар хуудас/,
Гэрч Э.Эгийн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байх аав Б.Э руу ажил бүтээж өгөх гэж байгаа Н.Б гэж залуу залгаад ажлыг чинь бүтээгээд өгье яаралтай мөнгө олоод өг гэж манай аавтай утсаар ярьсан юм. Ингээд манай аав намайг машинаа бариад хамт явъя гээд бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 шарга валютын захын орчим үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын хүмүүстэй уулзаад 30.000 доллар авч орж ирээд бид хоёр тэндээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн ам руу ороод ир гээд үүдний харуулаар нь заалгаад шууд яваад орсон байгаа. Ингээд аав Б.Э бид хоёр заасан газар нь очоод байж байхад Н.Б гэж залуу орж ирээд манай аав Б.Этай Эрдэнэт үйлдвэрт хийх гэж байгаа гэрээг баттай бүтээж өгнө гэж хэлээд хүнээс зээлж авсан 30.000 долларыг нь аваад буусан байгаа. Тэгээд машинаас буугаад явахаар нь аав бид хоёр буцаад явсан...” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч А.Ды: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Дэлгэрэх Боржин банк бус санхүүгийн байгууллага дээр манай харилцагч Б.Э ирж уулзаад яаралтай мөнгөний хэрэг байна 30.000 доллар сарын 3 хувийн хүүтэй зээлээч гэсэн санал тавьсан. Би тухайн үед Б.Э манай компанитай хамтарч ажилладаг найдвартай учраас 30.000 долларыг бэлнээр өгөөд явуулсан байгаа. Ингээд сарын хугацаа нь болохоор ажил бүтээгүй гээд мөнгийг өгөхгүй удаагаад байгаа учраас Б.Э одоо хүртэл мөнгийг өгч чадахгүй байна гэж хэлдэг юм...” мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
Хохирогч С.Гийн: “...Би Н.Бд нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5009096004 гэсэн Н.Бгийн эхнэр нь болох Дөлгөөний данс руу 5.000.0000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5029694794 данс руу 300.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5009096004 данс руу 5.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 24- ний өдөр 500.000 төгрөг нийт 17.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2.200.000 төгрөгийг Н.Бгийн хэлсэнээр өөр хүний данс руу шилжүүлсэн бөгөөд Н.Б нь 20.000.000 төгрөгнөөс 2.200.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын сүүлээр бэлнээр өгсөн. Одоо Н.Бгоос үлдсэн 18.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 1132 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
-2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсын доллар Монгол төгрөгтэй харицах ханшны мэдээлэл /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,
-Төрийн тусгай хамгаалалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04/607 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан бүртгэлийн баримт /1 дүгээр хх- ийн 154-155 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Н.Бгийн сэжигтнээр өгсөн: ”..Би Б.Э гэж хүнтэй 2015 онд ажлын залуу болох Мөнхбат гэж хүнээр дамжуулж танилцаж байсан юм. Б.Э ах Синетик гээд компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Уг компани нь “Siemens” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллагадаг компани байгаа юм. Тухайн үед Б.Э ах Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт автоматжуулалтын төсөл хэрэгжүүлэх ажлын тендер авах гээд хөөцөлдөөд явж байсан юм. Ингээд би Б.Э ахтай уулзаад үйлдвэрийн даргатай нь яриад нь танай компанийн хэрэгжүүлэх гэж байгаа төслийг нь дэмжээд өгөөч гэж хэлье гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байсан болохоор “Эрдэнэт” үйлдвэрийн хүмүүс болох Даваацэрэн гээд даргатай нь уулзсан. Тэр хүмүүстэй уулзаад Б.Э ахын ажлыг аль болох болох талаас нь л хэрэгжүүлээд өгөөч гэж уулзсан юм. Тухайн үед УИХ-ын сонгууль залгуулаад улсын баяр, “АСЕМ” гээд ар араасаа амралтын өдөр таараад ажил зогсчихсон юм. Би Б.Э ахаас уг ажлыг бүтээж өгнө гэж 30.000 доллар бэлнээр Их тэнгэрийн аманд ажил дээрээ байхдаа авч байсан юм. 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр надад авч ирж өгч байсан юм. Тухайн үед би мөнгийг нь аваад ажил нь бүтэх байх гэж бодоод өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хүмүүстэй ярьсан болохоор болчих байх гэж тухайн үед бодсон юм. Ингээд би Б.Э ахаас авсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан байгаа. Би Б.Э ахаас авсан мөнгөөр 2015 оны 08 дугаар сарын 20-ны орчим байх 15 сая төгрөгөөр “Тоёота кроун” маркийн машин авсан. Үлдсэн мөнгийг өөртөө зарцуулаад өгсөн байгаа. Энэ мөнгөнөөс ажилд зуучлахад ямар нэгэн хүнд мөнгө өгсөн асуудал байхгүй. Би машиныг 2016 оны 04 дүгээр сард машиныг 12 сая төгрөгөөр танихгүй хүнд зар тавиад зарж борлуулсан байгаа.
Би Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваацэрэн гэж хүнтэй уулзаж байсан юм. Төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм дэмжээд өгөөч гэж хэлж байсан. Тухайн үед материалаа өгчих дэмжээд өгье гэж хэлж байсан. Даваацэрэн захиралд мөнгө өгсөн ямар нэгэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад өмнө өгсөн мэдүүлгэн дээрээ шинээр нэмж яриад байх зүйл байхгүй. Миний ярисан хэлсэн бүхэн үнэн зөв байгаа. Би Б.Э дээрх мөнгийг авсан нь үнэн. Би ойрын хугацаанд 2016 ондоо багтаагаад мөнгийг нь бүрэн төлж барагдуулах болно. Манай Найсамханд нь “Ө Си Жи” нэртэй харуул хамгаалалтын компанийг ажиллуулдаг юм. Энэ компани нь Дорноговь аймгийн Шивээ-Овоо төрийн өмчит уурхайн аюулгүй байдал хариуцсан нэгжийг ажиллуулдаг юм. Энэ компанийн орлогын эх үүсвэрээс мөнгийг гаргаж өгөх болно. 2016 ондоо багтаад сангийн яамнаас манай ээжийн компанид 32 сая төгрөгийн санхүүжилт орж ирэхээр тал мөнгийг нь төлж барагдуулна гэж бодож байна. Б.Э ахаас авсан мөнгөнөөс 17 сая төгрөгөөр Тоёота Кроун маркийн машиныг худалдаж авсан. Энэ машиныг худалдаж аваад 2016 оны 02 дугаар сард Хадбаяр гэж хүнд 10 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Тэгээд зээлийн хүү нь өдөр бүр нэмэгдээд байсан учраас машинаа зарж борлуулаад Хадбаяр гэж хүний өрийг төлж барагдуулсан байгаа. Энэ машин тухайн үед Хадбаяр гэж хүнээс зээл авахад нэр дээр нь шилжсэн байгаа. Ингээд байж Хадбаярын нэр дээр байх хугацаанд нь зарж борлуулаад зээлээ төлсөн. Тухайн үед машинаа зарж борлуулаад 6 сая төгрөг надад үлдсэн байгаа. Энэ мөнгийг нь өөрийн хэрэглээндээ зарцуулаад дууссан байгаа.
...2016 оны 01 сард цагаан сар болох гээд надад мөнгөний хэрэг болсон юм. Тэгээд машинаа барьцаанаас авах гэсэн юм гээд 7 сая төгрөг авсан байгаа. Би мөнгөнөөс Хадбаяраас зээлсэн байсан 10 сая төгрөгний 10 хувь буюу 2 сая төгрөгийг нь хүүнд нь өгсөн байгаа. Үлдсэн 5 сая төгрөгөөр нь цагаан сараар үрээд дууссан байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваацэрэн гэж хүнийг Улаанбаатар хотод засгийн газрын ордон дээр ажилтай явж байхад нь уулзаад Б.Э ахын ажлыг бүтээж өгөх талаар гуйсан байгаа. Мөн Эрдэнэт хотод томилолтоор явж байх үедээ хоёр дах удаа Даваацэрэн захиралтай уулзаж байсан. Даваацэрэн захирлын утсыг нь мэдэхгүй байна” гэсэн өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-50 дугаар хуудас/,
Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би С.Гийг 2014 оноос хойш таниж мэддэг болсон С.Г нь манай найз Батбаатарын хүргэн ах нь байгаа юм. Би 2014 онд төрийн тусгай
хамгаалалтын газарт тусгай ажиллагааны тасгийн дарга ажилтай байсан ба тухайн үед надтай С.Г нь уулзаж Баянгол дүүргийн “ДЦС-4”-ийн ойролцоо газар авчихмаар байна. Том машинтай болохоор машин тэрэгээ тавьмаар байна. Таньж мэддэг хүн байвал ярьж байгаад авч өгөөч ээ, мөнгө төгрөгийг нь өгөөд авъя” гэж хэлэхээр нь би хүнтэй уулзаж үзье, хөөцөлдөе” гэж хэлж байсан. Ингээд 2014 оны 12 сарын 28-ний өдөр өөрийн эхнэр Делгөөний Хаан банкны дансаар 5 сая төгрөгийг урьдчилгаа болгож авсан. Тухайн мөнгийг би авахдаа хүнтэй уупзаж ажил төрлийг чинь бүтээх талаар ярина гэж хэлээд авсан ба тухайн мөнгийг нь хувьдаа зарцуулаад дуусгасан. Үүний дараа 2015 оны 01 сарын 07-нд дахин эхнэр Дөлгөөний дээрх дансаар 5 сая төгрөг авсан. Тухайн мөнгийг мөн хувьдаа зарцуулаад дуусгасан Мөн 2015 оны 01 сарын 14-ний өдөр 2 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 5 сая төгрөг, 2015 оны 04 сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, нийтдээ эхнэрийнхээ дансаар 17.5 сая төгрөг авсан. Ер нь бол С.Гоос нийтээ 18 сая төгрөг авсан гэж бодож байгаа үлдсэн мөнгийг нь ямар байдлаар авсан талаараа санахгүй байна. Ингээд С.Гт газар авч өгөх талаар хөөцөлдөж байсан ч бүтэхээ больсон ба С.Г ч гэсэн газар авахаа болъё мөнгөө аваад салъя гэж хэлэхээр нь хөөцөлдөж байсан ажлаа орхисон ингээд мөнгийг нь өгч чадахгүй явсаар 2016 оны 10 дугаар сарын үед 1.800.000 төгрөг өгсөн ба түүнээс өөр мөнгийг өгөөгүй явсаар өдийг хүрч байгаа. Гэхдээ С.Гоос авсан мөнгөө төлж барагдуулна. С.Гт газар авч өгнө гэж хэлээд мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би эхнэрийнхээ Хаан банкны виза картыг өөртөө авч явдаг хэрэглэдэг байсан болохоор дээрх мөнгийг эхнэрийнхээ дансаар авч байсан. Тэрнээс манай эхнэр С.Г гэх хүнээс мөнгө авч байсан талаар мэдэхгүй. Мөн тухайн мөнгөнөөс манай эхнэр хэрэглэж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.Бгийн D200811604 дугаартай бакалаврын дипломны хуулбар /2 дугаар хх-ийн 32, 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, сэжигтэн, яллагдагч, гэрч нарыг болон хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Бг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Н.Б нь бусдыг хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэр”-ийн аманд байрлах төрийн тусгай хамгаалалттай газарт 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Б.Эаас Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжруулах автоматжуулсан ажлын тендерт оролцоход нь тусална гэж 30.000 ам.долларыг /59.760.000 төгрөг/, 2016 оны 02 дугаар сард машинаа барьцаанд тавьчихлаа, цагаан сараар мөнгөний хэрэг байна гэж нийт 7.000.000 төгрөгийг тус тус авч нийт 66.760.000 төгрөгийг,
2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7-8 сар хүртэлх хугацаанд С.Гт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олж өгнө гэж итгүүлэн, залилан 20 сая төгрөгийг авч бусдад нийт 86.760.000 төрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Б.Эын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 17-19, 122-123 дугаар хуудас/, гэрч Э.Эгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч А.Ды мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/, хохирогч С.Гийн мэдүүлэг/ 2 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 1132 дугаартай
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Б нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 2 дугаар сард тус тус бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн бйцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 147 дугаар тогтоолоор /2 дугаар хх-ийн110/ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохимол байдлыг зориудаар бий болгох..., бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ..өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан/ гэмт хэрэгтэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь эд хөрөнгийг нь хурааж арваас дээш, арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Н.Бг бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /1 дүгээр хх-ийн 175/ тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоос заримыг нь нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хор, бусад байдал:
Шүүгдэгч Н.Бгоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Л.Б.Эад 30.000 доллар буюу тухайн үеийн Монгол банкны харьцан ханшийн мэдээлэлтэй харьцуулвал 59.760.000 төгрөг, мөн машины барьцаанд тавьлаа гэж авсан 7.000.000 төгрөг, нийт 66.760.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүхийн шатанд 10.000.000 төгрөгийг, хохирогч С.Гт 20.000.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд 4.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул 59.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эад, 14.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Гт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тус хэрэгт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.