Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00459

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00459

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дүгээр хороо, Шинэ айл төвийн * давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,596,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ныөдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн зээлдэгч Т.******* 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-тай ЗГ1253130101000386 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,199,900 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, сар бүрийн 15-нд 199,303 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээл авсан. ******* ******* ББСБ ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний 3.1.7-д заасны дагуу мөнгийг бараа нийлүүлэгчийн 5210048889 тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн. Гэтэл зээлдэгч Т.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 151 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* ББСБ ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т.*******ээс үндсэн зээл 3,022,960 төгрөг, хүү 565,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,940 төгрөг нийт 3,596,498 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,596,498 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 798,498 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Т.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,596,498 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь 3,596,498 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 798,498 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,247 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 36,247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ