2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 193/ШШ2025/00391

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/, ******* ургийн овогт******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар -ний өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн ******* /РД:/, -ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/, -ны өдөр төрсөн охин ургийн овогт *******гийн /РД:/, -ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/ нарыг эх Л.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар -ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/, -ны өдөр төрсөн охин ургийн овогт *******гийн /РД:/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй/ бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, -ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/, 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй/ бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, -ний өдөр төрсөн рүү ургийн овогт *******гийн ******* /РД:/-г суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй/ бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******гаар тус тус тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.*******т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

7. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох өмчлөх эрхийн дугаартай тоот дахь 36м2, 1 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгийн үнэлгээнээс нэхэмжлэгч дөрвөн хүүхдийн хамт ногдох хэсгийг хувааж нэг хүнд ногдох 15,000,000 төгрөгийг Б.*******д нэхэмжлэгчээс гаргуулан олгож, тухайн байрыг нэхэмжлэгч Л.*******т буюу хүү Ц.*******, Ц., охин Ц.т, хүү Ц. нарын өмчлөлд үлдээх,

-Л.*******ийн нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг өөрсдийнх нь үнэлгээгээр үнэлсэн 50,000,000 төгрөгийг 6 хувааж нэг хүнд оногдох 8,333,333 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******аас гаргуулж Б.*******д олгож, тухайн машиныг эзэмшиж байгаа нэхэмжлэгч Л.*******ийн өмчлөлд үлдээх,

- Гэрийн тавилганаас гал тогооны бүрэн тавилга, зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний ханын шүүгээ буюу шкаф зэргийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож, бусад тавилгуудыг нэхэмжлэгчид үлдээх,

- Б.*******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Шарга морьтод байрлах 700 метр квадрат зуслангийн газар, мөн Б.*******гийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай нэгж талбарын дугаартай, 0.7 гийн өвөлжөө хаваржааны газар, Төв аймгийн Баян сумын Болдооны бууц өвөлжөө хаваржааны нэгж талбарын дугаартай газрыг тус тус Б.*******д эзэмшилд үлдээх,

-Б.*******, Л.******* нарын эзэмшлийн аманд байрших 700 метр квадрат газар, Л.*******ийн эзэмшлийн байрлах 600 метр квадрат зуслангийн газар хашаа, Л.*******ийн эзэмшлийн аманд байрлах 500 метр квадрат газрыг тус тус Л.*******ийн эзэмшилд үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэл болох -ний өдөр төрсөн рүү ургийн овогт *******гийн Цэнхорлоо /РД:/, -ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/, -ны өдөр төрсөн охин ургийн овогт *******гийн /РД:/, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү ургийн овогт *******гийн /РД:/ нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

9.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баасандоржийн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага , тоот байрнаас нэхэмжлэгч Л.*******ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баасандоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ууганчимэгт даалгасугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН