| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0110/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 19.14.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Б.О,
шүүгдэгч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.М нарт холбогдох эрүүгийн 1802000250040 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 34-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дашчойхорлон хийдэд ажилладаг, ам бүл 2, эхийн оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.О
2.Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа боомтоор өөрийн зурагтай боловч регистрийн дугаартай Б.М мэдээлэл бүхий Т0026954 дугаартай буцах үнэмлэхээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан.
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай буцах үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,
Шүүгдэгч Б.М нь Б.Оыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг үйлдэхэд өөрийн иргэний үнэмлэхийг ашиглуулан дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг
Шүүгдэгч Б.Оаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Мэс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч С.З-ийн: “...тухайн үед 08:40 болж байсан ба үүрэг гүйцэтгэх явцад Б.О нь Б.М нэрээр баримт бичиг гаргуулсан байсан. Гүнзгийрүүлсэн шалгалт явуулахад Б.О нь Б.М нэрээр баримт бичиг гаргуулсан байсан. Шалгалтын явцад өөрийгөө Б.О гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Манайх буцах үнэмлэх ирж байгаа тохиолдолд хилийн орох хуудас бөглүүлдэг бөгөөд тэр хуудаст Б.О ахынхаа нэрээр хуудсаа бөглөж өгсөн байсан. Өөрөөр нь биш гэдгийг хэлүүлэх гэтэл би мөн гээд гүрийгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Тагнуулын ерөнхий газрын хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-12 дугаар хуудас/,
2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31-40 дүгээр хуудас/,
Гадаад харилцааны яамны Консулын газраас ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хх-ий 44-49 дүгээр хуудас/,
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Турк эйрлайнс ХК-аас ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
Нотариатч Б.Эгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Швейцарь Улсад суугаа Монгол Улсын Элчингээс баримт бичигээ хаясан гэж өргөдөл бичиж цагаан хуудас буюу буцах үнэмлэх гаргуулсан. Буцах үнэмлэх гаргуулахад иргэний үнэмлэх шаардлагатай байсан тул Монгол Улсаас факсдуулж ав гэхээр нь Монгол руу ахтайгаа яриад ах факсдаж явуулаад 1 хоногийн дотор буцах үнэмлэх гарсан. Тэгээд интернетээр ороод Италийн Милан хотоос Турк Улсын Истанбул, Истанбулаас Улаанбаатар чиглэлийн тийзийг захиалж аваад Монгол Улс руу 01 дүгээр сарын 03-ны өглөө нисээд 01 дүгээр сарын 04-ний өглөө Улаанбаатар хотод 08:30 цагт Буянт-Ухаад буусан. Шалган дээр ирээд би буцах үнэмлэхээр явж байгаа буцах үнэмлэх ахын нэр дээр гаргуулсан гэж хэлсэн. Тэгтэл дахин нэг шалгагч ирээд таны асуудлыг 20-30 минутын дотор шийдвэрлэнэ гээд дагуулж яваад гүнзгийрүүлсэн нарийн шалгалт хийсэн. Цүнх гээд бүх эд зүйлийг шалгаж байсан.Мөн өөр хүн дээр очиж байцаалт өгсөн. Буцах үнэмлэхийг өөрийн төрсөн ах болох Б.М нэр дээр гаргуулж авсан. Иргэний үнэмлэх хэрэг болж байсан учраас би ах руугаа Монгол руу яриад би очих гэж байгаа юм. Таны баримт бичигээр очиж болох уу тэр нь дээр юм шиг байна гэж гуйсан. Ах маань зөвшөөрөөд иргэний үнэмлэхээ факсдаж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хэдэнд ярьсныг нь сайн санахгүй байна. 11 дүгээр сард л санагдаж байна. Б.О над руу утсаар яриад таны иргэний үнэмлэх хэрэгтэй байна. Би очих гэсэн юм гэсэн. Болох юм бол өөрөө мэд гээд иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулаад явуулсан. Ээж маань сахартай бие муудаад байсан тул Б.О дуудагдаад ирэхээр болсон юм. Швейцараас ирээд хэрэгт шалгагдаад бас очих гэж жаахан удаад ээж бас хямраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хяагийн тодорхойололт /хх-ийн 29, 118 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119-120 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа боомтоор өөрийн зурагтай боловч регистрийн дугаартай Б.М мэдээлэл бүхий дугаартай буцах үнэмлэхээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай буцах үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан,
Шүүгдэгч Б.М нь Б.Оыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг үйлдэхэд өөрийн иргэний үнэмлэхийг ашиглуулан дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаас сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.З-гийн мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/, Тагнуулын ерөнхий газрын хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-12 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31-40 дүгээр хуудас/, Гадаад харилцааны яамны Консулын газраас ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хх-ий 44-49 дүгээр хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Турк эйрлайнс ХК-аас ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 50-52 дугаар хуудас/, Нотариатч Б.Эгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлт
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцогдох юм.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Энэ хэргийн шүүгдэгч Б.О, Б.М нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолоор тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Оыг хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О, Б.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т0026954 дугаартай буцах үнэмлэх, 061 дугаарын штамб бүхий хилийн орох хуудас 1 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.