Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00354

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дүүрэг,  дүгээр хороо, гудамж , цогцолборт байрлах, регистрийн дугаар, М.Ф ББСБ ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар багт оршин суух, регистрийн дугаар, Н.О холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 498,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК нь Н.Отэй 2024 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 69109 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000400621 тоот зээл, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000400623 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Н.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2000400621 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 28-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 283 хоногийн хүү 65,090 төгрөг шимтгэл 1,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 65,090, нийт дүн 166,090 төгрөг, 2000400623 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 283 хоногийн хүү 130,180 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, хүү 130,180, нийт дүн 332,180 төгрөг, нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 195,270 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 498,270 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.К  ББСБ ХХК-аас хариуцагч Н.О холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 498,270 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК нь хариуцагч Ц.О холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 498,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-ийн 15,599 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,799.5 төгрөгийн тал хувь болох 18,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,799.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болго

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК нь хариуцагч Ц.О холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 498,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,599 төгрөгийн тал хувь болох 7,799.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,799.5 төгрөг нэхэмжлэгч О.К  ББСБ ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ