| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00357/И |
| Дугаар | 103/ШШ2025/00448 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00448
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00448 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1970 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, Багануур дүүргийн * дүгээр хороо, *******-******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа мөн ажиллаж байсан байдалтай холбоотойгоор гаргасан тушаал дээр бичигдсэн Г.******* нь овогтой ******* мөн болохоо тус тус тогтоолгох хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т.******* миний бие 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүлийг хамгаалах газрын харьяа нэгдүгээр яслид асрагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 1990, 1992 онд төрж хүүхэд асрах чөлөө авч 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орж ажилласан. Нөхөр цагдаагийн ажил хийдэг байсан учир сум руу шилжин ажиллах болж гэр бүлээрээ шилжих болсон учир 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй овог зөрсөн, жинхэлсэн тушаал байхгүйд хүрээд байна. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдүгээр яслид ажиллаж байсныг, Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай тушаалууд дээр бичигдсэн Г.******* нь ******* ******* мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, аймгийн Эрүүл мэндийн газрын тодорхойлолт, аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалууд, аймгийн төвийн Нэгдүгээр яслийн эрхлэгчийн тушаалууд, гэрэл зургууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Т.******* хүсэлтээр Г. гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Т.******* нь 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Т.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаар бичилт хийгдсэн боловч түүний ажилд орсон тушаал дээр түүний овгийг Г.******* гэж бичигдсэнээс болж ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болсон тул дээрх үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагч Т.*******т үүснэ.
3.Тэрээр тухайн үйл баримтуудыг тогтоолгох зорилгоо заахдаа 55 нас хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.Хүсэлт гаргагч Т.******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа нэгдүгээр яслид асрагчаар ажиллаж байсан, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай тушаалууд дээр бичигдсэн Г.******* нь овогтой ******* мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн 297434 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: , нэр: *******, төрсөн он: 1970, мэргэжил: үгүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон: ЭХГ, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7-р сарын 06-ны өдрийн 86 тоот тушаалаар 1-р яслид түр хугацаагаар асрагчаар авч ажиллуулав, аймгийн Хөдөлмөрийн улсын байцаагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон, Нийгмийн даатгалын дэвтэр олгов гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар тал/
4.2. аймгийн Эрүүл мэндийн газрын тодорхойлолтод: овогтой ******* /СЭ70020685/ нь Эрүүлийг хамгаалахын харьяа нэгдүгээр яслид 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно /хх-ийн 8 дугаар тал/
4.3. аймгийн Архивын тасгийн тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт аймгийн Эрүүл мэндийн газрын 1988 оноос хойших санхүүгийн, 1989, 1991 оноос хойших удирдлагын баримтууд тус тус шилжиж ирээгүй тул Т.*******т холбогдох баримтыг гаргах боломжгүй болно, /хх-ийн 9 дүгээр тал/
4.4.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт аймгийн төвийн эрүүлийг хамгаалахын харьяа 1 дүгээр яслийн баримт хадгалагддаггүй тул ******* *******т лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 10 дугаар тал/
4.5.Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 1 дүгээр ясли байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул овогтой *******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 11 дүгээр тал/
4.6. аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Ажилд авах тухай тушаалаар Г.*******ийг нэгдүгээр яслид 1988 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн түр хугацаагаар асрагчаар авч ажиллуулав гэжээ. /хх-ийн 12 дугаар тал/
4.7.1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар 1-р яслийн асрагч ******* ээлжийн амралтыг ажлын 26 хоногоор олгов, /хх-ийн 12 дугаар тал/
4.8.1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаалаар ..., 1-р яслийн асрагч Г.*******т 1991 оны 01 дүгээр сарын 26-наас эхлэн 8 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгосугай гэжээ /хх-ийн 14 дүгээр тал/
4.9. аймгийн төвийн нэгдүгээр яслийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар I-р яслийн асрагч Т.*******т хүүхэд асрах чөлөөг 2 жилийн хугацаагаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгожээ. /хх-ийн 16 дугаар тал/
4.10.1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар ..., асрагч Т.*******т хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөг тэтгэмжийн тухай хуулийн 5-р бүлгийн 19-р зүйлийг үндэслэн тэтгэмжийг олгосугай, /хх-ийн 17 дугаар тал/
4.11.1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай Ажлаас халах ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар ..., жирэмсний амралттай байсан Т.******* чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон тул Ш. асрагчийн ажлаас 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс чөлөөлж угаагчаар шилжүүлэн түр ажиллуулсугай /хх-ийн 18 дугаар тал/
4.12.1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ээжлийн амралт олгох, ажилд авах тухай тушаалаар овогтой ******* нь гэр бүлээ дагаж шилжих болсон тул 1995 оны 04 дүгээр сарын 16-наас асрагчийн ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 19 дүгээр тал/
4.13.Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1/А/ маягтад: овог: , нэр: *******, төрсөн газар: ******* аймгийн ******* сум, төрсөн он сар өдөр: 1970.02.06, эмэгтэй, регистрийн дугаар СЭ70020685, байнга оршин суух хаяг: Хэрлэнгийн ** дугаар гудамжны ** тоот, боловсрол: бүрэн дунд, ажилладаг байгууллага: Эрүүлийг хамгаалах газар, ажилд орсон он 1988, тасаг, бригад I-р ясли, эрхэлдэг ажил I-р яслид сувилагч, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум гэжээ. /хх-ийн 30 дугаар тал/
4.14.1988 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 20, 21 дүгээр тал/
4.15.Гэрч Г. шүүхэд өгсөн: Бид аймгийн нэгдүгээр яслид 1988-1992 оныг хүртэл хамт ажиллаж байсан. Намайг яслид угаагчаар ажиллаж байхад Т.******* 1988 онд багшаар ажилд орж байсан. Манай ясли 24 цагаар, 2 ээлжээр ажилладаг, Т.******* 3 настай хүүхдүүдийн багш байсан. , хоёртой ээлжилдэг байсан. Хэзээ хүүхэд асрах чөлөө авсныг нь мэдэхгүй байна, 2 удаа хүүхэд төрүүлж байсан. Манай байгууллагад ******* гэдэг нэртэй өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 46 дугаар тал/
5.Хүсэлт гаргагч ийн ******* нь 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн бөгөөд гэсэн эцгийн нэрийг аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Ажилд авах тухай, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаалууд дээр Г гэж товчлон бичсэн нь түүний иргэний үнэмлэх дээрх овог гэж бичигдсэнтэй тохирохгүй байгаа, тухайн үед аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа нэгдүгээр яслид овогтой *******ээс өөр Аруинчимэг гэж нэртэй хүн ажиллаж байгаагүй мөн Хаатр маягтууд дээр түүний ажиллаж байсан цаг хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт дээрх тушаалуудтай тохирч байх тул Г.******* гэж бичигдсэн нэр нь ******* овогтой ******* мөн байна гэж үзлээ.
6.Дээр дурдсан баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтуудыг нотолсон, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Ажилд авах тухай, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаалууд дээр бичигдсэн Г.******* нь овогтой ******* мөн болохыг, ******* овогт ******* ******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа нэгдүгээр яслид асрагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэв.
7.Хүсэлт гаргагч нь 1995 оны 01 сарын 01 ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн, нийгмийн даатгалд хамрагдсан болох нь архивын лавлагаагаар тогтоогдож байх тул 1995 оны 01 сарын 01 нээс хойш ажиллаж байсныг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн болно.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Ажилд авах тухай, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаалууд дээр бичигдсэн Г.******* нь овогтой ******* мөн болохыг, ******* овогт ******* ******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа нэгдүгээр яслид асрагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ