Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 318/ШШ2025/00362

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дугаар хороо, Тауэр, -р давхарт тоотод байрлах, регистрийн дугаар, О.К ББСБ ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дүгээр баг,  дүгээр гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар, О.Г холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 793,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-ийн финтек үйл ажиллагааны захирал Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь О.Г 2024 дугаар 02 дугаар сарын 20-ны өдөр 20240220-52749 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 70,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000673446 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000673521 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000673727 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000674183 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000674294 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000674346 тоот зээлийг Хас банк дахь 5003**** тоот дансанд, хариуцагч О.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: 2000673446 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 70,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 173 хоног, хүү 26,844 төгрөг, шимтгэл 700 төгрөг, нийт хүү 26,844, нийт дүн 97,544 төгрөг, 2000673521 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 173 хоногийн хүү 38,348 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 38,348, нийт дүн 139,348 төгрөг, 2000673727 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусаж үндсэн зээлэх 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 173 хоногийн хүү 38,348 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 38,348, нийт дүн 139,348 төгрөг, 2000674183 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусаж үндсэн зээлээх 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг нийт идэвхтэй ашигласан 173 хоногийн хүү 38,348 төгрөг шимтгэл 1,000 төгрөгийг хасаж нийт хүү 38,348, нийт дүн 139,348 төгрөг, 2000674294 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 172 хоногийн хүү 38,127 төгрөг, шимтгэл 1,000, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 38,127, нийт дүн 139,127 төгрөг, 2000674346 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 172 хоногийн хүү 38,127 төгрөг шимтгэл 1,000 төгрөг, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 38,127, нийт дүн 139,127 төгрөг болж байна. Иймд хариуцагч О.Гээс нийт 793,842 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.К ББСБ-аас О.Г /РД:ОЛ85121671/-ээс зээлийн гэрээний үүрэгт 793,842 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь уг мөнгөн дүнг бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлтэй байна. Иймээс хариуцагч О.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь хариуцагч О.Гд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 793,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,620.20 төгрөгийн тал хувь болох 11,810.1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,810.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь хариуцагч О.Гд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 793,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,810.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-д олгож, 11,810.1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ