| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 144/2025/00031/И |
| Дугаар | 103/ШШ2025/00437 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00437
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/00437 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******-*******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 34,172,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******-*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 34,172,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* *******-*******, ******* нар нь ******* банктай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1450088313 дугаартай зээлийн гэрээ байгуулан 39,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Д.*******- ******* банк дахь 5003486249 тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 39,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,808,325 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,925,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,887 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 01 сарын 12-ны өдөр банктай байгуулсан 1450088313 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугааар сарын 10-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 150 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг, зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1450088313 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 31,691,675 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 150 хоногийн хүү болох 2,437,563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,793 төгрөг нийт 34,172,031 төгрөгийг Д.*******-*******, Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Д.*******-*******, Б. нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 34,172,031 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,172,031 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Д.*******-*******, Б. гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-*******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 34,172,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.*******-*******, Б. нар нь 34,172,031 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,172,031 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 5,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 164,405 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******-*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 164,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ