| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00498/И |
| Дугаар | 103/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00420
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00420 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,043,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ныөдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Р.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,043,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Р.******* нь ******* банктай ЗГ-R000545587 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний хооронд нийт 22,060,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 7,110,378 төгрөг төлсөн ба гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлэн ноцтой зөрчиж байна. Иймд Р.*******аас үндсэн зээл 17,531,196 төгрөг, зээлийн хүү 1,491,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,788 төгрөг нийт 19,043,449 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Р.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,043,449 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11,543,449 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Р.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,043,449 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.******* нь 19,043,449 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11,543,449 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 126,583 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамж 126,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ