| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01111/И |
| Дугаар | 193/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2025/00054
| 2025 01 28 | 193/ШШ2025/00054 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******од оршин суух, *******ын ******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,662,582.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 7,662,582.76 төгрөгийг хариуцагч Г.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 7,662,582.76 төгрөгөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 445,458 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэх 7,217,124 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа” Хариуцагч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 445,458.84 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох 7,662,582.76 төгрөгөөс 445,458.84 төгрөгөөс татгалзаж үлдэх 7,217,124 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,662,582.76 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,662,582.76 төгрөгөөс 445,458.84 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 7,217,124 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,551.32 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 68,778.66 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Г.*******өөс 68,778.66 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,662,582.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 445,458.84 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж үлдэх 7,217,124 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны 1,202,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,202,854 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,551.32 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 68,778.66 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Г.*******өөс 68,778.66 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч Г.******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА