Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Г.Ад холбогдох эрүүгийн 1803000010084 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Г.А,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, урд замд Н.Оын эзэмшлийн “Хьюндай Маяти” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. ЖолоН.О дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоН.О хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Г.Аас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.  

Хохирогч Н.Ооос: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад явган хүний гарцаар гарч явахад ачааны тэрэг ирж явахаар нь би зүүн гараа өргөөд зогсох байх гэж бодсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Сэрэхэд түргэний машин ирсэн байсан. Би Т.Г.Аас эмчилгээний зардал 2.420.000 төгрөг авсан. Миний биеийн байдал одоогийн байдлаар сайн байна. Би бэртэж гэмтсэн, гомдолгүй гэж хэлэхгүй. Залуу хүн эрхээ эдлээд, үүргээ биелүүлэхгүй байна. Би шүүгдэгчид ял оногдуулж, хариуцлага хүлээлгэх хүсэлтгүй байгаа боловч шүүх хуралдаан хүмүүжүүлэх ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Н.Оийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 45 минутанд гэрээсээ гараад хойд замаасаа такси барих санаатай Нархан хотхоны баруун талын хаалгаар гараад явган хүний гарцаар гарах гээд гарцан дээр зогсоод зүүн гараа өргөсөн, тэр үед замын 1 дүгээр эгнээгээр явж байсан суудлын автомашин ирээд зогссон. Тэгэхээр нь би гараа өргөсөн чигээрээ явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо зүгт гарч эхэлсэн. Тэр үед замын 2-р эгнээгээр ачааны автомашин ирж байгаа харагдсан бөгөөд би зогсох байх гэж бодоод гараа өргөсөн чигээрээ алхтал тулаад ороод ирсэн. Тэгээд юу болсоныг мэдэхгүй. Нэг сэрэхэд замын цагдаа нар ирчихсэн, дараа нь түргэний машин ирсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Н.Оын “...автомашиныг миний өөрийн зөвшөөрлөөр 2016 оны 12 сард надаас түрээслээд, түүнээс хойш унаж байгаа...”, “...хохирлын асуудлыг шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Бын: “...Hyundai Mighty” маркийн 15-43 УБЦ улсын дугаартай автомашинтай, автомашиныг Г.А жолоодоод, би хажуу талд нь суугаад баруунаасаа зүүн зүгт замын 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал 1 дүгээр эгнээгээр хажуугаар зөрсөн автомашин явган хүний гарцан дээр гэнэт зогсох үед тэр машины урдуур зүүн гараа өргөөд доошоо харчихсан нэг хүн чигээрээ алхаад гараад ирсэн. Тэр үед Г.А тоормосоо гишгээд, рулээ баруун гар тал руугаа дарсан боловч зогсож амжилгүй нөгөө гарцаар гарч байсан хүнийг зүүн гар талынхаа толь хэсгээр мөргөсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

-2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Зам тээврийн хэрэг гарсан гэх газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны урд замд байна Зорчих хэсгийн өргөн 8.50 метр, асфальтан, шулуун, тэгш, цастай, халтиргаа Б/ явган хүний гарцтай. зохицуулдаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун. эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, зургаан эгнээ, явган хүний замтай хайстай хашлагатай зам байна. ЖолоН.Оийг байлцуулан явган зорчигчоор А, Б  цэгүүдийг  заалган хэмжсэн ...” гэсэн баримт /хх-ийн 07 дугаар хуудас/

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүувч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №522 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 002190 дугаартай дүгнэлт  /хх-ийн 43 дугаар хуудас/

-3амын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 073 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Г.Аын: “...Жаргалан хотхоны урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 30-35 орчим км/цагийн хурдтай явж байх үед замын нэгдүгээр эгнээгээр нэг машин намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явах үед тэрний араар явган хүний гарцаар нэг хөгшин хүн ганцаараа гараа өргөөд над руу нэг харчихаад урдаасаа хойшоогоо чиглэлтэй эргээд доошоо хараад чигээрээ алхаад ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр үед харангуутаа тоормосоо гишгэж, араагаараа хүндрүүлсэн боловч амжилгүй тухайн хүний биеийн зүүн хажуу хэсэг рүү машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Аын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Жаргалан хотхоны урд замд Н.Оын эзэмшлийн “Хьюндай Маяти” маркийн 15-43 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. ЖолоН.О дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоН.О хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Оийн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Н.Оын мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №522 дугаартай дүгнэлт

  1. Н.Оийн биед эрүү ясны зүүн их бие хэсгийн ташуу далд хугарал, зүүн хацар ясны нум хэсгийн зөрөөтэй далд, зүүн ухархайн доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 002190 дугаартай дүгнэлт 

  1. Hyndai Mighty маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
  2. Уг тээврийн хэрэгслийн нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч, урд тэнхлэг тохиргоо, тоормосны гэрэл, ухрах арааны гэрэл асахгүй,хурд хэмжүүр ажиллагаагүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
  3. Уг тээврийн хэрэгслийн салхины нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуй тоормосны хүч, урд тэнхлэг тохиргоо, тоормосны гэрэл ухрах арааны гэрэл асахгүй,хурд хэмжүүр ажиллагаагүй  зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад буюу зам тээврийн ослоос өмнө үүссэн байх магадлалтай. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Хэрэв нөлөөлөх бол тоормосны зам уртсах, шарвалт үүсэх, мөн тэнхлэг тохиргоо алдагдсан нь тээврийн хэрэгслийн жолоодлого алдагдах байдлаар нөлөөлж болно.
  4. Энэхүү тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангахгүй байна.
  5. Тоормосны энгийн шингэн дамжуулагатай, автомашин нь тоормос гишгэх үед зам дээр тоормосны мөр үүснэ.
  6. Уг тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр ажиллагаагүй байгаа нь жолоН.О хурдаа хянах боломжгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

-3амын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 073 дугаартай дүгнэлт

  1. Hyndai Mighty маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.А нь МУ-ын ЗХД-ийн 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоН.О хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө, 2.3. ЖолоН.О дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,цас, бороо орж байх үед жолоН.Оийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл ( энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт Н.Оно- гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Найданжав овогтой Н.О нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн  эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

      Прокуророос шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Н.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1.440.000 төгрөгийг, шүүхийн шатанд 980.000 төгрөгийг /шүүх хуралдаанд шинээр гаргасан нотлох баримт/, тус тус төлж барагдуулсан, хохирогч Н.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Г.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй /жолооны үнэмлэх хэрэгт хураагдаагүй/  болохыг тус тус дурдаж байна.