| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0582/З |
| Дугаар | 128/ШШ2025/0483 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0483
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Д.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/-ын улсын байцаагч П.*******-*******, Э.******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******а нар нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийтгэх хуудсаар ногдуулсан мөнгөн дүнгээс хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж гарсан зардал болох 4,000,000 төгрөгийг, мөн Д*******ь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан төлсөн 2,246,000 төгрөгийг хасаж, 21,754,000 төгрөг дээр эвлэрэхээр талууд харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/-ын улсын байцаагч П.*******-*******, Э.******* нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******а нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... хариуцагчтай эвлэрэх;”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...нэхэмжлэгчтэй эвлэрэх...”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хариуцагч Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/-ын улсын байцаагч П.*******-*******эс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр У.*******ад эвлэрэх эрх олгосон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******агийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Д.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/-ын улсын байцаагч П.*******-*******, Э.******* нарт холбогдох “2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******а нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН