Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Э.Нямбилэгт

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу *******т холбогдох эрүүгийн 2322000000152 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, ******* өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, урьд Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй (РД: *******);

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанд зүс таних Х.*******ийг архины шилээр толгойн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь 2-3 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорсон шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн *******-р багийн нутаг ын тоотод зүс үл таних ыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь "баруун 8 дугаар хавирганы хугарал, зовхи хацар, чих, нуруунд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн энэ тогтоолоор эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч *******т энэхүү тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ыг нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ cap 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ cap 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б ын нэхэмжилсэн 120,000 төгрөг, хохирогч Х.*******ийн боолт хийлгэсэн гэх 30,000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн зардал 280,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.*******, нар шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар 19-ний өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 cap 24 хоногийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд давах гомдол гаргаж байна.

******* миний бие нь 2023.07.25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт Х.*******ийг архины шилээр толгойн тус газарт нь цохиж хэвлийн тус газарт нь 2-3 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь "хэвлий хөндий битүү гэмтэл,нарийн гэдэсний цоорсон шарх" гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, гэмт хэргийг, мөн 2023.08.10-наас 11-нд шилжих шөнө ыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун 8-р хавирганы хугарал, зовхи хацар, чих нуруунд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаа учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ялын бодлогод гомдол гаргаж байна.

Миний бие өрхийн дотор ам бүл ээж дүү нарын хамт амьдардаг. 2 дүү оюутан, 2 дүү сургуулийн насны хүүхдүүд байдаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэртэй мөн архаг цөсний үрэвсэл, чулуутай гэсэн оноштой хагалгаанд орох заалттай байгаа. Улаанбаатар хотын 1-р эмнэлгийн мэс заслын тасагт очиж хагалгаанд орох шаардлагатай гээд өнөө маргаашгүй яв гээд Дундговь аймгийн мэсийн эмч нар хэлдэг. Ээж маань одоо болтол явж хагалгаанд ороогүй байгаа.

******* би барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй тул хувиараа барилгын ажил хийж өрхийн орлогын эх үүсвэрийг бий болгож 2 дүүгийнхээ сургуулийн сургалтын төлбөрийг төлдөг байлаа. ******* би үйлдсэн гэм буруугаа үнэхээр хүлээн зөвшөөрч дүгнэлт хийж байгаа, дахин хэзээ ч ямар нэгэн хэрэг маргаан зөрчил гаргахгүй төлөвшиж хүмүүжиж чадна гэдэг итгэлтэй байна.

Иймд ******* миний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг хасч хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч *******ын эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. ******* нь 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар шийтгүүлсэн. Уг ялыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн талаараа ямар нэгэн маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гомдолдоо ар гэрийн байдал болон өөрийн талаар тодорхой бичсэн. Тухайн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар тухайн ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг хөнгөрүүлэн оногдуулж болно гэж байгаа учир *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёрны нэг буюу 1 жилийг хасаж, 1 жил 1сар 24 хоногийн хугацаагаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн ******* ар гэрийн байдал болон өөрийн талаар гомдолдоо тодорхой заасан. Ээжийн хамт амьдардаг. Ээж нь цөсний архаг үрэвсэлтэй, яаралтай хагалгаанд орох гэсэн оноштой байгаа. Мөн бага насны болон оюутан насны дүүтэй. Эдгээр хүмүүсийг ажил хөдөлмөр эрхэлж тэжээн тэтгэдэг байсан гэх асуудлыг ярьж байгаа.

Хохирогч *******ийн хувьд ямар нэгэн хохирол төлбөр болон нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр авахгүй гэж яригдсан байгаа. Анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдэж ирээгүй учраас шаардлагатай тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдүүлэх эрхийг нь нээлттэй орхисон байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул бусдад төлөх хохирол байхгүй байгаа гэв.

Прокурор Э.Нямбилэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 сарын 19-ний өдөр 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн. Тухайн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь шүүгдэгч *******ын тухайд урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 2 удаа ял шийтгүүлж байсан. Энэ ялыг эдлэх хугацаандаа буюу 2023 оны 7, 8 саруудад энэ төрлийн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дахин үйлдэж өөрийнхөө гэм бурууд дүгнэлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Түүний хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож, үүнийг шүүхээс дүгнэж үзээд оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.  Гомдолд дурдсанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулснаас 1 жилийн хорих ялыг хасаж, хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Гомдлын үндэслэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д хамаарч байх боловч, энэ заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Шүүгдэгчийн зүгээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авсан талаар хэрэгт болон прокурорын шатанд авагдсан зүйл байхгүй. Иймд 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.      

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг хасч хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанд зүс таних Х.*******ийг архины шилээр толгойн тус газарт цохиж, хэвлийн тус газарт нь 2-3 удаа өшиглөсний улмаас, биед нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорсон шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, 2023 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн *******-р багийн нутаг дэвсгэрт ын тоотод зүс үл таних ыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь "баруун 8 дугаар хавирганы хугарал, зовхи хацар, чих, нуруунд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэм буруутайд тооцож, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн энэ тогтоолоор эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч *******т энэхүү тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ыг нийт 2 жил 1 cap 24 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээр тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын үндсэн дээр явагдсан мэтгэлцээний нөхцөл байдалд үндэслэж гарсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй, эрүүгийн хэргийг холбогдох хуульд зааснаар зүйлчлэн шийдвэрлэж, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

******* нь Х.*******, нарыг зодож гэмтээсэн үйлдэлдээ ял хүлээхийн өмнө сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийдвэрээр бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ ял хүлээжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ыг анхан шатны шүүх 2 удаа ял оногдуулсан тухайд давж заалдах шатны шүүх гомдол гаргасан этгээдийн тухайд ял хүндрүүлэх эрхгүй байх эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг удирдлага болгосноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан гэмт хэрэг бүрт ял оногдуулах зарчмыг зөрчөөгүйг харгалзан үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан нөхцөлийг зөв бодитой хэрэглэхэд анхаарахыг магадлалд заан тэмдэглэж байна.

Энд заахдаа ...хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол ...гэжээ.

Энэхүү бүрэлдэхүүнийг харахад 2 буюу түүнээс дээш хүнийг гэж заасан байх бөгөөд энэ хэргийн хувьд яллагдагч нь гурван хүний биед халдлага үйлдэж хөнгөн, хүнд хохирол учруулсан байна. Мөн хэргийг шалгаж зүйлчлэх явцдаа зарим хохирогч тухайлбал Х.*******ийн биед хүнд гэмтэл учруулснаас гадна хөнгөн гэмтэл учруулсан байхад түүнийг шалгах, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа огт хийгдэхгүй байгааг прокурор, шүүх анхаарах ёстой гэж үзлээ. Ер нь нийлмэл бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчмыг сайтар анхаарч зөв хэрэглэх нь гэмт этгээдэд ял оногдуулахад болон хууль ёсны болон шударга ёсны зарчмыг хангахад чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА 

 

                                                            Ш.ТӨМӨРБААТАР