| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00362/И |
| Дугаар | 103/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00412
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00412 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* *******, ** давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,302,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,302,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 6000279421 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 27,470,000 төгрөгийн зээлийг сарын 1,85 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000279421 тоот гэрээний үүргийг 120 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалтыг болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 25,886,803 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,361,553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,769 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 28,302,125 төгрөгийг Ч.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,302,125 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,560,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,782,125 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Ч.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,302,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь 28,302,125 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,560,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,782,125 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,730 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамж 149,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ