Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00407

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00407

Улаанбаатар хот

 

2025 05 09 103/ШШ2025/00407

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануурын дулааны станц *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны *.* тоотод оршин суух, Г.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 394,984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь Г.******* дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сараас 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Г.******* дулааны эрчим хүчний төлбөр 332,149 төгрөг, алданги 62,835 төгрөг нийт 394,984 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Багануурын дулааны станц *******-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Г.******* нь 394,984 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 394,984 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануурын дулааны станц *******-ийн нэхэмжлэлтэй, Г.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 394,984 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.******* улсын тэмдэгтийн хураамж 6,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануурын дулааны станц *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ