| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00447/и |
| Дугаар | 318/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00364
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, оргил гудамж, байр, товер оффис, давхарт байрлах, регистрийн дугаар, Т.Б.Ф ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, А.Б холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,895,198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч А.Бт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч А.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 211444 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-46914 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,646,504.76 төгрөr, зээлийн хүүгийн төлбөрт 2,080,322.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 136,870.73 төгрөг, нотариатын зардалд 31,500 төгрөг, бүгд 6,895,198.26 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч А.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Б.Ф ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 6,895,198 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол 1,000,000 төгрөгөөр төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан тайлбартаа: А.Бийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК нь хариуцагч А.Б т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,895,198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,895,198 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Т.Б.Ф ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 6,895,198 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол 1,000,000 төгрөгөөр төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,273 төгрөгийн тал хувь болох 62,636.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,636.5 төгрөг, хариуцагч А.Б аас 62,636.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,895,198 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,636.5 төгрөг, хариуцагч А.Баас 62,636.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгож, 62,636.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ