| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00376/И |
| Дугаар | 103/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00404
| 2025 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00404 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* *******, * давхар, *** тоотод байрлах, ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 377,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* капитал ББСБ ХХК нь *******хүү овогтой *******- 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2023-29336 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. Б.*******- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 345,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй z000525469 тоот зээлийг Хаан банк дахь 5306513374 тоот дансанд шилжүүлэн авсан. Б.*******- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 69,983 төгрөг төлсөн байна. Иймд Б.*******-эс үндсэн зээл 310,500 төгрөг, хүү 67,172 төгрөг нийт 377,672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.*******- нь 377,672 төгрөгийн төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч Б.*******- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 377,672 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 377,672 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,992 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-эс улсын тэмдэгтийн хураамж 5,992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ