| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00336/и |
| Дугаар | 318/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00375
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, гудамж байр, товер оффис, давхарт байрлах, регистрийн дугаар, Т.Б.Ф ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар, Ц ургийн овогт Т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,586,563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Н нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 413070 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 9300154379 дугаар дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 6,908,548.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 609,356.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,659.11 төгрөг, нотариатын зардалд 34,000.00 төгрөг, бүгд 7,586,563.78 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Наас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б.Ф ББСБ-аас 7,586,563.78 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 200,000 төгрөгөөр төлж яваад 2025 оны 12 сардаа багтааж төлж дуусна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Нтын тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э нь хариуцагч Т.Нтад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,586,563.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,586,563.78 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Т.Б.Ф ББСБ-аас 7,586,563.78 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 200,000 төгрөгөөр төлж яваад 2025 оны 12 сардаа багтааж төлж дуусна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,335 төгрөгийн тал хувь болох 68,167.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 68,167.5 төгрөг, хариуцагч Т.Нтаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,586,563.78 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 200,000 төгрөгөөр төлж яваад 2025 оны 12 сард багтаан төлж барагдуулахыг хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 68,167.5 төгрөг, хариуцагч Т.Нтаас 68,167.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгож, 68,167.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ