| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0113/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Г.Т,
хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Г.Тт холбогдох эрүүгийн 1710012080069 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Г.Т
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах рестроны үүдэнд иргэн Б.Бг тохойлдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Төөс: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз Х эхнэр бид хоёрыг Зайсанд үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн шинэ жил болоод тэрэндээ урьсан. Шинэ жилийн арга хэмжээ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтантис нэртэй ресторанд болсон юм. Тэгээд бид хоёр 20:00 цагийн орчим очиж шөнийн 00:00 цагийн үед гарах гэж байхад хэрүүл маргаан болж байсан. Тэгээд Ц гэх нэг залуу манай эхнэртэй хэрэлдэж дайрахаар нь салгаад Цгийн араас татахдаа гар мултарч 1 ард байсан хүнийг түлхсэн. Араас нэг хүн миний толгой руу цүнхээрээ цохиод байхаар нь болиоч ээ гээд баруун гараараа түлхэх гэсэн чинь миний ойрд ойрхон зогсож байгаад хөмсгөө цохиулсан байсан. Гэхдээ би тэр хүнд уг гэмтлийг учруулах ямар нэгэн санаа бодол байгаагүй. Мөн Ц 120 кг орчим буюу маш хүнд жинтэй байсан болохоор татахдаа 1 их хүч гаргаж мултраад Б.Б эгчийг түлхчихсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Бгаас: “...2017 оны 12 дугаар сарын 15 өдөр нөхрийн хамт хувийн бизнес эрхлэгчдийн шинэ жилд уригдан оролцож Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд 20:00 өнгөрч байхад очсон. Шүүгдэгчийн эхнэр арга хэмжээнд сууж байхад манай нөхрийг хужаагаар дуудаж, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд шинэ жилд очоод 00:00 цагийн орчим гараад явах гэтэл үүдний хэсэгт бид хоёрыг шинэ жилд урьсан эхнэр нөхөр хоёр хүмүүстэй маргалдаад байж байхаар нь дундуур нь орж аваад салгах гэтэл нэг өндөр залуу намайг тохойлдчихсон юм. Тэгээд хөмсөгөө үзэхэд хөмсөг сэтэрчихсэн цус гарч байхаар нь цагдаа дуудсан юм Би мөрдөн байцаалтын шатанд тархины зураг авхуулах хүсэлт гаргасан. Би шүүгдэгчээс 550.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчий мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.Бгийн: “...2017 оны 12 дугаар сарын 15 өдөр нөхрийн хамт хувийн бизнес эрхлэгчдийн шинэ жилд уригдан оролцож Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд 20:00 өнгөрч байхад очсон. Тэгээд шинэ жилд очоод 00:00 цагийн орчим гараад явах гэтэл үүдний хэсэгт бид хоёрыг шинэ жилд урьсан эхнэр нөхөр хоёр хүмүүстэй маргалдаад байж байхаар нь дундуур нь орж аваад салгах гэтэл нэг өндөр залуу намайг тохойлдчихсон юм. Тэгээд хөмсөгөө үзэхэд хөмсөг сэтэрчихсэн цус гарч байхаар нь цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Яллагдагч Г.Тийн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз Х эхнэр бид хоёрыг Зайсанд үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн шинэ жил болоод тэрэндээ урьсан юм. Шинэ жилийн арга хэмжээ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд болсон юм. Тэгээд бид хоёр 20:00 цагийн орчим очиж шөний 00:00 цагийн үед гарах гэж байхад хэрүүл маргаан болж байсан. Тэгээд Ц гэх залуу манай эхнэртэй хэрэлдэж дайрахаар нь салгаад Цгийн араас татахдаа гар мултарч ард байсан хүнийг түлхсэн. Тэгтэл араас нэг хүн миний толгой руу цүнхээрээ цохиод байхаар нь болиоч ээ гээд баруун гараараа түлхэх гэсэн чинь миний ойрхон зогсож байгаад хөмсөгөө цохиулсан байсан. Гэхдээ би тэр хүнд уг гэмтлийг учруулах ямар нэгэн санаа бодол байгаагүй. Мөн Ц гэх хүн маш хүнд жинтэй байсан болохоор татахдаа их хүч гаргаж гар мултраад анх Б.Б гэх хүнийг түлхчихсэн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атлантис” рестроны үүдэнд иргэн Б.Бг тохойлдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Б. Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №289 дугаартай дүгнэлт
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Г.Тийг хохирогч Б.Бгийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас эмчилгээний зардал, эрүүл мэндэд учруулсан хохиролд шүүгдэгч Г.Төөс нийт 555.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.