| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329000000112 |
| Дугаар | 2024/ДШМ/01 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 113.2.3., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/01
А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх
нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч: Э.Гантулга /цахим/,
Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЭ/258 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох 2329000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Ариунболд нь Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж 2023 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХК-ийн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд "байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ачиж нийт 152,363.655 төгрөгийн хохирол учруулж “’Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч З.Гансүх нь А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт урьдчилсан амлаж санаатайгаар 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХК- руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152,363.655 төгрөгийн хохирол учруулсан "Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Дэлгэрбаяр нь А.Ариунболд, З.Гансүх нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХК- руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж уурхайн талбар, Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152,363.655 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаньдууд овогт Алгаагийн Ариунболд, Боржигон овогт Дэнсмаагийн Дэлгэрбаяр, Харчин овогт Заяабаатарын Гансүх нарт холбогдох 2329000000112 дугаартай 2 /хоёр/ хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
Хэрэг прокурорт очтол шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг флашийг хэргийн хамт хүргүүлэхээр, энэ хэрэгт шүүгдэгч А.Ариунболдын эзэмшлийн 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
“...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1- д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг" ойлгоно гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т "ноцтой хохирол учруулж. их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж" гэх хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хянаж шалгаагүй, тогтоогоогүй байна... Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогүй гэж үзнэ.
Иймд мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаньдууд овогт Алгаагийн Ариунболд, Боржигон овогт Дэнсмаагийн Дэлгэрбаяр, Харчин овогт Заяабаатарын Гансүх нарт холбогдох 2329000000112 дугаартай 2 /хоёр/ хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ...’’ гэж дүгнэсэн байна.
Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэж болох хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх анхаараагүй болохыг дурдаж, магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан.
Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг дахин хэлэлцэхдээ прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт " энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт; Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол...” шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж тус тус заасан.
Тус хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах өөр нэмэлт ажиллагаа байхгүй бөгөөд шүүх зөвхөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар шийдвэртээ дурдсаар байхад уг ажиллагааг гүйцэтгэхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн анхан шатны шүүх нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг: “....прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн...” гэж дүгнэсэн нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэж болох шүүхэд 3 эрх хэмжээ олгосон заалтыг хэрэглээгүй, уг хуулийн заалтуудыг агуулгын хувьд буруу хэрэглэсэн байна гэж дүгнэхээр байна,
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж" гэх хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шүүх хуралдааны явцад шүүх тогтоож болох нотолбол зохих ажиллагаа болохыг шүүх анхаараагүй байна.
А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх нь “прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 33.1, 33.3 дугаар зүйлийн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Дээрх анхан шатны шүүхийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/258 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар болгоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хойшлуулсан. Энэ хугацаанд прокуророос зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол гэсэн зүйл ангийг нэмж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Энэ хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхад анхан шатны шүүхээс үүнийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг анхаараагүй байна гэсэн заалт байгаа. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн дээрх хуулийн заалтаар шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан учраас прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл гаргасан. Энэ эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газраас З.Гансүх, А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх урьдчилсан шүүх “...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэх хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хянаж шалгаагүй, тогтоогоогүй байна. Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх нь шүүгдэгч З.Гансүх, А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Э.Гантулгын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч З.Гансүх, А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.