Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00376

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, , -р давхарт тоотод байрлах, регистрийн дугаар, O.K  ББСБ ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр баг,  дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар, Э.Н холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 408,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-ийн финтек үйл ажиллагааны захирал Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК нь Э.Н 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 16263 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000149105 тоот зээлийг ХААН банк банк дахь 5307”“““““тоот дансанд зээлдэгч Б.Н нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2000149105 тоот зээл 2024 оны 3 сарын 6-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 449 хоногийн хүү 206,540 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг үүнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 206,540 төгрөг, бүгд дүн 408,540 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие O.K  ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Н ын тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК нь хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 822,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 408,540 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие O.K  ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,906.19 төгрөгийн тал хувь болох 6,453.095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,453.095 төгрөг, хариуцагч Э.Наас 6,453.095 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 408,540 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Э.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,453.095 төгрөг, хариуцагч Э.Н аас 6,453.095 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч O.K  ББСБ ХХК-д олгож, 6,453.095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ