2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02903

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******-6, *******, ******* хаягт байрлах, ******* ХК РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, хотхон, , хаягт оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,577,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Л. нь "*******" ХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/202045649768 тоот зээлийн гэрээ байгуулж, 13,800,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/202045649768 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/202045649768 тоот зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/202045649768-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч Л. нь "*******" ХК-тай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/202146045811 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 12,933,937.82 төгрөг дээр нэмж 1,300,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/202146045811 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/202146045811 тоот зээлийн гэрээнд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/202146045811-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч Л. нь ЗГ/202045649768, ЗГ/202045649768-1 болон ЗГ/202146045811, 31/202146045811-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,780,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,783,010.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,229.27 төгрөг, нийт 9,570,239.42 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Л. нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд зээлдэгч Л.оос үндсэн зээлийн үлдэгдэл 9,320,000 төгрөг, хүүд 5,422,442.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762,522.35 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 73,000 төгрөг, нийт 15,577,965.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч Л. шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй 2025 оны 4 сарын 08-ны өдөр болох иргэний шүүх хуралд хариуцагч Л. миний бие оролцох боломжгүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгсон итгэмжлэл, зээлийн өргөдөл, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 12 сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 2 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл, 2021 оны 5 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Л.т холбогдуулан, зээлийн гэрээний төлбөр, зардалд нийт 15,577,965 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн болон 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,504,965 төгрөг гаргуулна гэж тодорхойлж, хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

2.Нэхэмжлэгч ХК болон хариуцагч Л. нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ/20204564976*******тай зээлийн гэрээ, БГХ/20204564976*******тай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ/202045649768-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/202146045811 дугаартай зээлийн гэрээ болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдаж, Л. нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 13,800,000 төгрөгийг, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1,300,000 төгрөгийг нийт 15,100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээнүүд, тэдгээрийн хугацаанд өөрчлөлт оруулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

3.Зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүүгийн төлбөрт 15,504,965 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, зохигчдын хооронд байгуулсан мөнгө зээлдүүлэх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай наас зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдлүүд зэрэг баримтаар тогтоогдох ба гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч Л. нь хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.

4.Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 762,522 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 762,522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчээс нотариатын хураамжид төлсөн төлбөр буюу зардал 73,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

Талуудын байгуулсан гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг зээлдэгч төлөхөөр тохиролцсон тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

Тодруулбал, өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээргүй байх тул үйл ажиллагааны зардал 73,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6.Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 15,504,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн түүний үзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.2.2. дахь хэсэг, 116, 11******* зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.оос 15,504,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.оос тэмдэгтийн хураамжид 235,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА