| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00400/и |
| Дугаар | 318/ШШ2025/00381 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00381
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг,сум, дугаар баг, Билэг худалдааны төвийн дүгээр давхарт байрлах, регистрийн дугаартай,С ББСБ ХК-ийн,
Р.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.Б нь "С ББСБ" ХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 27 өдөр 1502100115 тоот зээлийн гэрээ байгуулан 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн зээл сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн эрх нээлгэж, Нірау аппликейшнээр дамжуулан цахимаар зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Увс аймаг сум, р баг, -р гудамж, тоотод хууль ёсны бүртгэлтэй оршин сууж байсан. Зээлдэгч нь 2023.07.03 ны өдөр төлөх буюу 5 дахь сарын зээлийн эргэн төлелтеес эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин одоог хүртэл зээлийн эргэн төлөлт төлөөгүй. Бүртгэлтэй хаягтаа амьдрахгүй байгаа. Зээлдэгчийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй, цахим хаяг руу мэдээлэл илгээхээр хариу өгдөггүй. Харилцагчийн анкет дээр байгаа гэр бүлийн болон шаардлагатай үед холбоо барих хүмүүсийн дугаарууд хаагдсан, цахим хаягаар хариу өгдөггүй. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Р.Б нь зээлээ бүрэн төлсөн тул эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХК нь Р.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч С ББСБ ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ББСБ ХК нь Р.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгож, 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ