Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00393

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, дүүрэг, р хороо, , тоотод байрлах, регистрийн дугаар, М.Т ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар багт байрлах, регистрийн дугаар, Б.Х ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,918,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Увс аймгийн эм ханган нийлүүлэх төвөөс нийт 4,528,420.57 төгрөгийн эм бараа худалдан авсан бөгөөд 2024.02.26-ны өдөр 1,609,470 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,918,950 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Учир нь хариуцагч компанийн эзнийх нь хүү хүнд өвчтэй болсон бөгөөд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн учраас бидний зүгээс удаа дараа боломж олгож төлбөр төлөх график гарган гэрээ хүртэл хийж, олон боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагчаас 2,918,950 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Т ХХК нь хариуцагч Б.Х ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,918,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй М.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Х ХХК-д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,653 төгрөгийн тал хувь болох 30,826.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,826.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.т ХХК нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,918,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,653 төгрөгийн тал хувь болох 30,826.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,826.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ