| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00604/И |
| Дугаар | 193/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/00491
| 2025 06 16 | 193/ШШ2025/00491 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, *******н *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, *******ийн д холбогдох,
Хүүхдүүдтэйгээ уулзуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2022/00347 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тэтгэлэг тогтоолгож, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 104/ШШ2024/00323 дугаар шүүхийн шийдвэрээр асрамж өөрчлүүлэхээр шүүхэд хандсан. Тус шүүхийн шийдвэрээр А., Ө. нарыг М.ы асрамжид үлдээсэн юм. Миний бие мөн Ө. болох М.ы дагавар хүү төрсөн 2 хүүхэд А., Ө. нарт хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлж явдаг. М. нь хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байгаа бөгөөд хүүхдүүдээ хаана байгааг нь мэдэхгүй, А. хүүхдийн асрамжийн газар байгаа гэх сураг сонсож, Ө. нь сүмийн газарт байгаа гэх сураг сонссон учраас хүүхдүүдээ сана зовж уулзамаар байгаа тул А., Ө. болох хүүхдүүдтэй минь уулзахыг М.д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдүүдтэйгээ уулзахыг даалгах тухай А.ын шаардлагыг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,200 төгрөгийг улсын орлогоос, 35,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж А.ад олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М. нэхэмжлэгч А.ын төрсөн хүүхдүүдтэйгээ уулзуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,200 төгрөгийг улсын орлогоос, 35,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж А.ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА