2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00504

 

2025 06 18

  193/ШШ2025/00504

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух,*******ийн /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,612,680.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэн газар ХХК, хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,612,680.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 2,612,680.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,755 төгрөгийн 50 хувь буюу 28,377.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,377.05 төгрөгийг улсын орлогоос, 28,377.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж барьцаалан зээлдүүлэн газар ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэн газар ХХК-ийн нэхэмжилсэн 2,612,680.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,755 төгрөгийн 50 хувь буюу 28,377.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,377.05 төгрөгийг улсын орлогоос, 28,377.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж барьцаалан зээлдүүлэн газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА