2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02928

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.*******маа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******н ******* /РД:*******/, ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан ******* , , нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт баримтлан ******* , , нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон, эцэг А.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2. дахь хэсэгт заасныг баримтлан, эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн дүүргийн , , хаягт байршилтай, 26 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.******* болон хүү , , охин нарын шилжүүлж, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс А.******* нь өөрийн нэрийг хасуулах, дүүргийн , , хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 262 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай, 39.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, дүүргийн нд байршилтай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар, маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч А.*******ийн өмчлөл, эзэмшилд үлдээсүгэй.

 

5.Нэхэмжлэгч нь автомашины үнэ 38,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА