| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/00715/И |
| Дугаар | 193/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00506
| 2025 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 193/ШШ2025/00506 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,548,695.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... нь харилцагч Х.ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 9,164,119 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,874,991 төгрөгийг төлсөн. ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 131 хоног хугацаа хэтрүүлэн 2,078,496.37 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 7,942,236.48 төгрөг, зээлийн хүү 594,132.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,326.62 төгрөг нийт 8,548,695.83 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,548,695.8 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,548,695.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Х. нь 8,548,695.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,424,782.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25/5953 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ХК-ийн нэхэмжлэлтэй Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,548,695.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ХК-ийн нэхэмжлэлтэй Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,548,695.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,424,782.5 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1,424,782.33 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,729 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Х.ээс 75,864.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 75,864.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА